Edward Hopper бол 20-р зууны хамгийн шилдэг зураачдын нэг бөгөөд
орчин үеийн (Урбан) амьдралын үйл явдлыг өөрийн гэсэн өвөрмөц байдлаараа
харуулдаг хамгийн аугаа реалист зураачдын нэг билээ.. энэ зурагт
дүрслэгдсэн гэрэлт цамхаг 20-р зууны эрс өөрчлөлтийн довтолгооны үед
туйлбартайгаар тэсч үлдсэн ганцаардмал бие хүний зовлон, нажидыг
бэлгэддэг.. хүүхэд ахуй цагтаа Hopper гэрийнхээ (Нью Иорк) ойролцоо
орших усан онгоцны үйлдвэрт ихэнх цагаа өнгөрүүлдэг байсан агаад тэрээр
15 настайдаа өөртөө бяцхан завь хийсэн
байдаг бөгөөд далайн цэргийн архитекторч болохоор төлөвлөж байсан боловч
гэнэт л бодлоо өөрчлөн Нью Иоркийн урлагийн сургуулийг сонгосон байдаг,
энэ үедээ тэрээр хагас цагаар коммершил зураг зурдаг байв.. Hopper 1967
онд нас барах хүртлээ Нью Иорк хотод ажиллаж бас амьдарч байсан ба зун
болгон шахуу Maine юмуу Massachusetts-ын далайн эрэгээр завиар зугаалах
юмуу зураг зурж өнгөрүүлдэг байжээ.. далай болон далайн аялалын
мэдрэмжийг сэрээх цор ганц зүйл бол газар дээр суурилсан гэрэлт цамхаг
юм..
уг зурагт Hopper субьектээ доод өнцгөөс буюу далайгаас юмуу
давалгаанаас харагдаж байгаа мэт дүрсэлсэн нь бэлгэдэлт чанартай ба тод
цагаан хэлбэр дүрс нь цэнхэр тэнгэртэй анхаарал татахуйц эсрэгцэж
харагдана.. 1929 оны зун Hopper 3 тосон будган зураг, мөн хэд хэдэн усан
будган зураг зурсан байдгийн нэг энэ "The Lighthouse at Two Lights
-1929" хэмээх гайхалтай бүтээл бөгөөд тэрээр Maine-д орших 120 фут өндөр
Elizabeth хэмээх хадан цохио дээр байрлах далайн эрэгийн харуулын
гэрэлт цамхагийг зуржээ.. тэрээр гэрэлт цамхагийг зориуд тусгаарлагдсан
өнцгөөс зурсан агаад ингэхдээ харуулын ахмадын байшинг хавсаргаж өгсөн ч
цамхагийг тойрсон тосгоны байшингуудын бөөгнөрөлийг оруулаагүй ажээ..
субьект тод, цэвэрхэн нарны гэрлээр гэрэлтэж, мөн тэнгэрийн байдал цаг
агаарын өөрчлөлтийг илэрхийлэх бөгөөд Hopper гэрэлт цамхаг гэхлээр л
далайн давалгаа, шуургатай шөнө хийгээд ганцаардсан шөнийн алба гэсэн
хэвшсэн ойлголтоос зайлсхийжээ.. Hopper зурах техникээ нэрт зураач
William Merritt Chase-ээс сурсан агаад нягт өнгө нь гэрэлт цамхагийн
хөдөлгөөнгүй, бат бөх бүтцийг тодорхойлдог.. зургийн талбайн гэрэл болон
сүүдрийн эрс ялгаа нь дүрсийг загварчилахаас гадна амгалан тайван
мэдрэмж түрүүлэх ба энэ бол Hopper-ын урлахуйн тэмдгүүдийн нэг бөлгөө..
тэрээр өөрийнхөө үеийн модерн зураачдаас ялгаатай: түүний зурагт субьект
ямар ч уян сэтгэл, хүүрнэл хийгээд театртчилсан зүйлгүй ба Hopper
зөвхөн өнгө, хэлбэр болон орон зайн хил хязгаарын илэрхийлэмжийг л
сонирходог байжээ..
Comments
Post a Comment