19-р
зууныг хүртэл Францын уран зурагт зонхилох хэлбэр нь академик арт буюу
"Ecole des beaux" арт байсан агаад академик арт нь сэдэв хийгээд
гүйцэтгэлийг нарийн зохицуулахыг шаарддаг байснаас гадна жанрын шатлалыг
эрэмбэлдэг байв.. 19-р зууны үед энэ системийг хэдэн зураачид "эвдэж"
эхэлсэн байдаг, тухайлбал уг (The Gleaners) зургийг зурсан Jean Francois
Millet бол бусад Gustave Courbet, Honore Daumier нарын реалист
зураачдын адилаар шинэчлэлийг уриалагчдын нэг байв.. академик урлаг
жирийн иргэдийн амьдрал, тэдний ядуу зүдүү амьдрал болон хөдөө нутгийн
ядарсан амьдралыг үзүүлэх боломжгүй, харин реалист уран бүтээлчид орчин
үеийн энэ асуудлыг амьдаар дүрсэлсэн гэдгээрээ баян чинээлэг
ангийнхантайгаа мөргөлдөж бас зөрчилдөж байжээ.. Millet бол тариачдын
амьдралыг дүрсэлдэгээрээ онцгой нэгэн байсан ба өдөр тутам бие хүчний
хүнд ажил хийгчдийн буюу тариаланчдын амьдралыг харуулсан олон цуврал
зураг зурсанаас гадна тариаланчдын амьдралыг олон жил судалсан байдаг
ажээ.. 19-р зууны дунд үеийн хөдөөгийн Францын уран зургийн хамгийн
чухал сургууль бол Fontainebleau-ын ойролцоо орших Barbizon-ын сургууль
байсан бөгөөд уг сургуулиас Millet тэргүүтэй олон шилдэг уран зураачид
гарсан агаад натурализмаар өдөөгдсөн энэ сургуулийнхан хожим реализм руу
шилжсэн байдаг.. уг бүтээлийг модерн урлагийн анхдагчдын нэг гэдэг
бөгөөд эл бүтээлээрээ Millet хүмүүний хөдөлмөрт ухаалгаар цаглашгүй
хүндэтгэл үзүүлжээ.. дашрмад хэлэхэд Gleaning гэдэг нь цэвэрлэгч гэсэн
үг ба ургац хураалтын дараа тариалангийн тайлбагаас үлдсэн эрдэнэ шишийн
үлдэгдэл болон бусад ургац хураах явдлыг хэлдэг ажээ..
зурагт 3 эмэгтэй
дүрслэгдсэн байх агаад тэд бүгдээрээ тусдаа цэвэрлэх ажиллагаагаа хийх
буюу эрдэнэ шишийн түрүүг хайж олоод багцлан боодолд хийж байгааг бид
харна.. эл нуруу хугалам хүнд ажил боловч хөдөөний ядууст гол хоол
тэжээл нь болдог байжээ.. уг зурагт гол анхаарсан зүйл бол хөдөөний ядуу
амьдралыг хотын соёлт буюу баян давхаргын нийгэмтэй эсрэгцүүлэхээс
гадна үүнийг эсэргүүцдэг хоёр нүүртэй сэхээтнүүд болон радикализмын
эсрэг уг зураг симболоор "зогсоно".. мөн эл бүтээлийн санааг социалист
хөдөлгөөнтэй ч холбодог.. уг зурагнаас үүдэн Францын эрх мэдэлтэнгүүд
болон улс төрчид хөдөөний ядуу иргэдийн нэр төр хийгээд бодит байдлыг
хүндлэн үзэх болжээ.. Millet бүх аргаараа сэдвээ энгийн мөртлөө ер
бусын гайхамшигтайгаар зурахдаа найруулгадаа ихэд анхаарсан байдаг..
цэвэрлэгчдийг нарны туяа баримал мэт гоо үзэсгэлэнтэй харагдуулах ба
нарны доорх тэдний хүнд, хүчир, хатуу байдлыг зүрх сэтгэлд мэдрүүлнэ..
мөн түүнчлэн зургийн урд бараантан харагдах эдгээр хүмүүсийн бөгтийгөөд
шаргуу ажиллаж буй байдал нь зургийн цаана харагдах эрдэнэ шишийн
ургацаар баялаг талбай, бухал өвс, тэрэг зэрэг нь дулаан мэдрэмж
төрүүлэх хөдөө аж ахуйн байдалтай эсрэгцэнэ.. уг зурагтаа Millet анги
хоорондын ялгааг баян ядуу болон гэрэл сүүдэр хоорондын эсрэгцлийг
ухаалгаар ашиглажээ.. зургийн цаана, баруун гар талд газрын эзэн морьтой
буй нь бүдэгхэн харагдах нь баян эзэн болон тариачдын хооронд
алслагдсан байдлыг бий болгож өгсөн нь анги хоорондын алслагдсан зайг
тодотгоно.. зургийн бүхий л зохиомж нь Францын анги нийгмийн байдлыг
дүрсэлсэн, ялангуяа доод ангийнханы өндийн босох чадамжгүй байгааг
харуулжээ.. 3 эмэгтэй тонгойсон байгаа нь тэд эл хил хязгаараа давж
цааш гарч чадахгүйг харуулж, тэд энэ байдалдаа хүлээн зөвшөөрсөн болохыг
илтгэнэ.. тэгвэл дээд талын эгнээний тариачдыг ахлах нь харж зогсох нь
тэд мөн л байгаа байдлаа өөрчлөхгүйг илтгэжээ.. энд тэнгэр нь доод
давхаргаа дээрээс харах дээд ангийн байдлын симбол болох ба хоёр ангийн
эрс тэс байдлыг харуулна.. гэхдээ энд өөрчлөлтийн тэмдэг илэрнэ..
тариаланчдын цагаан хантааз, улаан, хөх малгайн Францын далбааг илтгэх
буюу Францын хувьсгалыг симболчилно...
Comments
Post a Comment