The Death of Sardanapalu

Нэр хүндтэй, урлагийн гэр бүлээс гаралтай Eugene Delacroix (1798-1863) нь олонд хүндлэгдсэн академик зураач Baron Pierre-Narcisse Guerin-ын гар дор бэлтгэгдсэн Францын романтик сургуулийн манлай уран бүтээлч бөгөөд Уильям Шекспир, Гёте болон Валтер Скотт нарын зохиолчдын бүтээлийг амьлуулан зурдаг байсан агаад мөн Лорд Байроны яруу найраг түүнд маш их урам өгдөг байжээ.. тэрээр мөн сэргэн мандалтын Венецийн болон суут Rubens-ын бүтээлүүдээс урам зориг авдаг байсан ба Eugene Delacroix бол уламжлалт арга барилтай ч заяагдмал өгөгдөлтэй романтик эриний шилдэг зураачдын нэг бөлгөө.. романтик хийгээд драматик агуулга нь түүний үндсэн сэдэв байсан бөгөөд тэрээр өөрийн зөн совин, эрч хүч болон төсөөллийн өнгөөрөө зурдаг байсан ба түүний зураг хөдөлгөөнтэй, амьд, яарсан байдалтайгаас гадна нарийвчилсан өгүүлмж нь жирийн хараанаас хэтрэн харагчаа донтуулна.. “The Death of Sardanapalus” хэмээх эл бүтээл \тэрээр энэ бүтээлээ өлгийдөн авахдаа 30 настай байв\ Eugene Delacroix-ын эхэн үеийн домоглог сэдэвтэй хоёр бүтээл болох “The Barque of Dante” болон “The Massacre at Chios” гэсэн шедеврийн үргэлжлэл бөгөөд энэ зургийн сэдэв бол эртний Грекийн түүхч Diodorus-ын өгүүлсэнээр Ассирийн хаан Sardanapalus аймшигтай ялагдаж, ордондоо харх шиг бүслэгдсэнээр эхнэр болон өөрийн хайртай бүхнээ сэнтийнхээ ойр орчимд цуглуулаад өөртэйгөө хамт галдан шатахаар зэхэж буй тухай гардаг ба Eugene Delacroix Лорд Байроны 1821 онд хэвлэгдсэн Ассирийн хаан Sardanapalus-г дарангуйлагч биш ардчилсан, ард түмэндээ сайн сайхныг хүсэгч хаан байснаар бичигдсэн яруу найргийг нь “дүрсжүүлжээ”..
 энэхүү бүтээл бол дорно дахиныг дүрсэлсэн хамгийн алдартай уран зургийн нэг гэгддэг бөгөөд зургийн хуйларсан өнгө болон шугамыг нүд ялган харахад бэрх ба хөдөлгөөнтэй, хурц өнгөөр туяарах илт анархи байдал нь цочирдуулам.. зургийн зүүн дээд талд аллага болон устгалын дунд сахалтай Sardanapalus тансаг диван дээрээ залхуутай хэвтэх ба өөрийгөө болон ордныхныгоо устгахыг эхлүүлж, түүний дөнгөж өгсөн тушаалаар амрагуудыг нь, албатуудыг нь, мөн тайгануудыг нь цэргүүд хэрцгийгээр хөнөөх үйл явцыг хайхрамжгүйгээр харах агаад энэ үед шатаах овоотой түлээнээс хар утаа өсөн нэмэгдэж байна.. эмэгтэйчүүдийн цагаан нүцгэн бие, хар тайганууд болон диваны цусан улаан өнгө зургийн өнгөний эсрэгцлийг тодруулна..










Comments