The Cradle

The Cradle (1873) ~ бол 18-р зууны Францын мастер Jean-Honore Fragonard-ын ач Berthe Marie Pauline Morisot-ын бүтээл ба Berthe Morisot нь Mary Cassatt, Marie Bracquemond нарын хамтаар импрессионист эмэгтэй уран зураачдын тэргүүн эгнээнд зогсдог. Berthe Morisot 19-р зууны хамгийн шилдэг импрессионосит зураачдын нэг ба Edouard Manet-д үлэмж нөлөө үзүүлсэн хүн юм. Парисын албан ёсны  салон дээр тогтмол бүтээлээ үзүүлсэний дараа тэрээр Cezanne, Degas, Monet, Renoir болон Sisley нартай хамт үзэсгэлэнд оролцох болсон; 1874 оны импрессионост үзэсгэлэнгийн нээлт дээр тус группээс үзэсгэлэнд оролцсон анхны эмэгтэй болжээ. Тэр жилдээ Berthe Morisot Manet-ын дүү Eugene-тэй хуримлаж Julie гэдэг охинтой болсон. Тэрээр хөрөнгөтний гэр бүлд төрсөн; төрөлхийн зурах авъяастай охиноо ээж нь байнга зоригжуулж урам хайрладаг байжээ. Луврын зургуудыг хуулж авснаас хойш 2 жилийн дараа тэрээр шууд байгальд гарч ажиллахыг хүссэн агаад Camille Corot-оос зарим нэг зөвлөгөө авдаг байсан нь хожим тэднийг дотно найзууд болгожээ. 1868 онд Berthe Morisot Manet-тай танилцсан ба бүсгүй Manet-ыг жишээг дагаж нүүр царай болон хөрөг зураг зурах хүсэл эрмэлзэлтэй болсон; Manet түүнийг импрессионист хөдөлгөөнд уруу татсан ч бүсгүй хэзээ ч түүний шавь болоогүй юм. Тэд бие биедээ нөлөөлсөн байдаг буюу Manet Berthe Morisot-ын улмаас өөрийн зурах арга барилд өөрчлөлт оруулсан байдаг, мөн тэд бие биедээ их татагддаг байсныг Manet-ын түүний хөргийг олон удаа зурсанаас харж болно. Түрүүн хэлсэнчлэн Berthe Morisot Manet-ын дүүтэй хуримласан ч зурахаа үргэлжлүүлсээр байсан агаад албан ёсны салонуудад амжилт олж байсан боловч анхны импрессионист үзэсгэлэнгийн нэг хэсэг болсон ба цаашдаа ч групптээ үнэнч байж бүх үзэсгэлэнд нь  оролцжээ. Cardle зурагт түүний эгч, унтаж буй охиноо харж буй Edma нь дүрслэгджээ. Энэ зураг бол Berthe Morisot-ын хувьд Эхийн сэдэвтэй анхны бүтээл болсон ба энэ сэдэв хожим түүний дуртай сэдвийн нэг болсон юм. 
Edma-ын харц, түүний нугларсан зүүн гар хүүхдийн гарыг хуулбарласан харагдах бол хүүхдийн аньсан нүд Эхийн хүүхэд хүүгээ харахтай диагональ шугаман хэлбэртэй. Үзэгч хийгээд хүүхдийн хооронд орших Өлгийний торон хөшиг зургийн илэрхийлэмж болсон дотно байдал, Эхийн хайрын мэдрэмжийг улам өргөж өгдөг. Edma зураач болохыг хүсэн зураачаар замналаа эхлүүлсэн ба дүүтэйгээ адилхан мастеруудтай байсан ч тэнгисийн цэргийн офицертой гэрлэснээр урлагаа орхижээ. Berthe Morisot эгчдээ маш их хайртай байсан бөгөөд эгчийгээ хэдэнтээ зурсан байдаг. Berthe Morisot нь импрессионист группт Францын урлагийн хамгийн эртний уламжлалт сэтгэл хөдлөлийн мэдрэмжийг эргүүлэн авчирсан гэж үздэг; хүүхдээ бодож буй Эхийн сэтгэл хөдлөл нь 15-17-р зууны урлагт дүрслэгддэг байв. Уг зураг 1874 оны импрессионист үзэсгэлэн дээр анх үзэгдэхэд бараг анзаарагдаагүй ба зарим шүүмжлэгчид тансаг, гоо сайхан гэж үзэж байж. Berthe Morisot зургаа зарах гэсэн хэдэн удаагийн бүтэлгүй оролдлогын дараа үзэсгэлэнгээс татаж авсан бөгөөд 1930 онд Луврт зарагдах хүртлээ Edma болон түүний охинд хадгалагдаж байжээ.


Comments