The battle of San Romano

The battle of San Romano (1438-55) бүтээл лугаа адилаар The Hunt in the Forest (1470) зураг бол Paolo Uccello-г (1397-1475) шугаман алсын төлөвтэй уран зургийн мастер болохыг, мөн гүн гүнзгий мэдрэмжээ ашиглан бүтээлээ туурвигч байсныг гэрчилдэг.. уг зурагт тэрээр хөөцөлдөөний сэтгэл хөдөлгөм байдлыг өдөөж өгсөнөөс гадна анчид, морьд болон анч нохдын хамт үзэгч харанхуй модод руу уусан орж алга болж байгаа мэтээр дүрсэлжээ.. энэхүү зураг нь сэргэн мандалтын эхэн үеийн алсын төлвийг хамгийн үр дүнтэй ашигласн бүтээлүүдийн нэг агаад Uccello мөн шилэн дээр будах урлагийн мастер байсан тул өнгөний мэдрэмж асар өндөр байж уран зургаа үнэт чулуу шиг чанартай урладаг байв. Uccello бол маргаангүй сэргэн мандалтын алдартай зураачдын нэг ба уг зураг бол түүний 1475 онд үхэхээсээ өмнө зурсан хамгийн сүүлийн алдартай зураг ажээ.. Uccello сэргэн мсндалтын эхэн үеийн Флоренц зураачидтай адилгүй хоцрогдсон готик уламжлалаар ажилладаг байсан бөгөөд тэрээр модерныг үл харгалзан алсын төлөв байдалд хандлагаа зориулж байсны дээр Флоренц дэх сэргэн мандалтын үеэр анхлан бий болсон натурализм болон сонгодог реализмын шинэлэг холимогоос илүүтэйгээр илүү тодруулсан өнгө хийгээд сүр жавхлантай чимэглэлийг ашигладаг байжээ.. түүний ихэнх алдартай бүтээлүүд шашны зохиомжтой бус, харин дэлхий ертөнцийн сэдэвтэй байдаг ба үүнээс ч болоод тэр үү, тэрээр дагагчдадаа сургууль үлдээгээгүй ажээ.. уг зургийн үүсэл нь нууцлаг шигээ давхар зохиомж нь урин дуудах агаад зарим түүхчид уг зургийг Италийн язгууртан Lorenzo d'Medici гэгчийн ан хийсэн явдалтай холбодог, хэрэв энэ үнэн бол уг зураг дэлхийн хамгийн анхны төрөлжсөн зургийн нэг болох буюу Фламандын зураачдын бүтээлтэй зэрэгцэж ирэх юм.. харин зарим судлаачид уг зургийг нэр нь үл мэдэгдэх романаас сэдэвлэн дүрсэлсэн гэж маргадаг.. Италийн сэргэн мандалтын үеийг хийгээд нэн ялангуяа Флоренцийн сэргэн мандалтын үеийн оюуны санааны уур амьсгалыг харгалзан үзвэл шөнийн цагаар ан хийх нь хачин жигтэй хэрэг ба үүнийг ихэнх үнэмшилтэй тайлбараар бол эл зургаар хайрыг эрж хайж байгааг зүйрлэсэн хэмээдэг, энэ таамгаар бол анчдын хөөцөлдөөн нь симбол болох буюу энэхүү романтик сэдэв нь Uccello-ын сонгосон хуримын бэлэгтэй тохирох боломжтой гэж үздэг.. 
зургийн урд талд байх 4 мод зургийг өргөн харагдуулахаас гадна ой модыг 3 жижиг зайд хувааж харагдуулах бөгөөд мөн үйл явдын тэнцвэртэй болгохоос гадна нүд хоёр талаас нэг зүгт чиглэсээр тодорхойгүй цэгт уусан алга болно.. дээд шугамийн хязгаарт, модод жижиг болж ирнэ, энэ нь хол зайд байгаа юм шиг санагдах агаад доод хязгаарт байх бүхэн уусан алга болох төв рүү тэмүүлцгээнэ.. мөн Uccello анчдын жад, унасан модны гол бие болон хээтэй навчисуудыг уусан алга болох цэгт чиглэж байгааг харуулжээ.. Uccello-ын өнгөний мэдрэмж сэргэн мандалтын өнгөний нийлүүрийг илэрхийлэх ба улаан болон ногоон өнгөний пигмент ашигласан нь алт шиг тод, бүдэгхэн харагдах нь зургийг ид шидийн үнэт чулуу шиг чанартай болгожээ.. эл хүчитгэлээр дамжуулан зураг бүхэлдээ бодит бус үйл явдалтай болохын сацуу Uccello-ын урлах хэлбэр маяг готик арт-тай ойр байсныг харуулдаг, тухайлбал зурагт дүрслэгдсэн хүмүүсийн ижил царайны төрх, тод улаан өнгийн анчдын хүрэм болон нохдын хүзүүвч, мөн ой модоор тархан байх цэцэгс, навчисыг харж болно.. морьдын тоноглол хавирган саран байгаан сонгодог ангийн бурхан Diana-г симболчлох ба Diana мөн цэвэр ариуныг хамгаалагч, зурагт ядаж нэг морьтон мориныхоо амыг татаж буйг харж байна. Хэдий Venus хайр дурлалын бурхан ч Diana нь голдуу хуримын бэлгэнд дүрслэгддэг, эндээс авч үзвэл Uccello уг зургаа ямар нэгэн язгууртан хосд хуримын бэлэг болгож өгсөн болов уу хэмээдэг ажээ..

Comments