The Balcony

The Balcony бол маргаангүй Edouard Manet-ын модерн урлагт оруулсан шинэчлэлийн яруу тод жишээ бөлгөө.. зураач Gustave Caillebotte уг зургийг 1884 онд 3,000 франкаар худалдаж авч байсан бөгөөд үхэхдээ эх орондоо гэрээслэж үлдээж байжээ.. уг зураг Manet-ын эхэн үеийн бүтээлүүдээс ажиглагддаг Испаний уран зургийн нөлөө байгаа нь үлэмж мэдрэгддэг ба хар өнгийг ер бусын байдлаар зохицуулсан нь ажиглагдана.. гэхдээ энэ авъяас чадварыг Manet өөрөө олж авсан хэмээдэг, мөн энэ бүтээлээр нь түүнийг яагаад импсессионист бүлгээс салангид болохыг тайлбарладаг агаад импрессионистууд хар өнгөний нийлүүрийг ховор ашигладаг билээ.. 1868 онд, Boulogne-д гэр бүлийнхэнтэйгээ байхад нь хүмүүс тагтан дээрээс цонхоор гадагшаа харж байгаа зохиомжтой зураг зурах санаа Manet-д төржээ.. зурагт 4 хүн дүрслэгдсэн: зургийн зүүн гар талаас сууж буй эмэгтэй бол уран зураач Berthe Morisot, энэ бүсгүй хожим Manet-ын дүүтэй суусан байдаг.. зургийн дунд зогсох хүн бол байгалийн зураач Jean Baptiste Antoine Guillemet бол баруун талд хийлч Fanny Claus ба тэрээр Manet-ын эхнэр Suzzane-н дотно найз нь байжээ.. дүүрэн хоолтой таваг барьсан хүү зургийн цаана сүүдэрлэгдэн харагдах бөгөөд энэ хүүг Manet-ын хүү гэж үздэг, Manet-ын хүү Leon нь аавынхаа олон бүтээлд зурагдсан байдаг ажээ.. 
харин шалан дээр, хашлагны цаана нохой болон барын чих цэцэг дүрслэгджээ.. энэхүү маш сонирхол татахуйц бүтээлийн зарим хэсгийг Goya-ын "Majas" бүтээлээс санаа авсан гэдэг ба уг зураг хамгийн анх 1869 онд олон нийтийн хүртээл болжээ.. урлаг шүүмжлэгчид уг зургийг анх хайр найргүй , зад шүүмжилсэн байдаг агаад тухайн цаг үедээ уг бүтээл нь тогтсон заншлыг сөрсөн нэлээн эрх чөлөөтэйгөөр сэтгэсэн шинэлэг бүтээл байв.. зураг бидэнд ямар ч түүх өгүүллэхгүй, бас мэдээлэл өгөхгүй ба баатрууд жүжигчид шиг биш ч одоо цагт байгаа мэт харагдана.. Morisot яг л алслагдсан бас халдашгүй баатар мэт харагдах бол Fanny Claus болон Antoine Guillemet хоёр арай өөрөөр дүрслэгджээ, гэсэн ч бүх дүр нэлээд утгагүй байдалтай байгаагаар бүтээгджээ.. ногоон шатны хашлага хийгээд цонхны хаалт нь хүүхнүүдийн цагаан даашинзтай хүчтэйгээр эсрэгцэх агаад ар талын харанхуй гоёл чимэглэл нь гоо зүйгүй санагдана.. зургийн бүхий л зохиомж тун эв хавгүй, бас хэтэрхий модерн, цэцэг хүртэл хүмүүсийн байдлаас илүүтэй анхаарал татах нь сонирхолтой.. хүмүүс өмнөөс тодоор гэрэлтэх боловч тэдний хатуу хөшсөн байдал нь өөр хоорондоо болон үзэгчээс салангид байгаа мэт мэдрэмж төрүүлнэ.. Manet зураг дээр хурцадмал байдлыг бий болгоод зогсохгүй уран зургийн боломжит орон зай болон зургаас гадуурх орон зайн хоорондын асуудлыг гарган тавьжээ..

Comments