Pasiphae

Pasiphae (1943). 1940-д оноос өмнө Америкийн урлаг тухайн үеийн Европын урлагийн хөдөлгөөнүүдийн ердөө тусгал л байв. 1940-д оны үед энэ байдлыг Jackson Pollock шиг уран бүтээлчид хурцаар өөрчилж, Европын дэг сургуулийн давамгайллыг амжилттай эсэргүүцэж, үүний үр дүнд модерн урлагийн эрс шинэ хэлбэрийг хөгжүүлжээ. Америкийн хамгийн дэвшилтэд зураачдын бүлгэмийг Нью Иоркийн сургуулийнхан гэдэг байсан нь тэдний ихэнх нь тус хотод ажилладаг байсных юм. Эдгээр зураачид бол Mark Rothko, Willem De Kooning болон Jackson Pollock нар агаад абстракт экспрессионизмыг хөгжүүлсэн Европын цагаач Hans Hofmann-ын дэмжлэг тэдэнд ихээхэн тус болжээ. Хараат бус байдал нь тэмцэлгүйгээр боломжгүй байв. Pollock болон түүний үеийнхэнд Европын модерн урлагийн кубизм ба сюрреализм нь хамгийн чухал хөдөлгөөн байсан ба 1942-46 оны Pollock-ын бүтээлүүдэд эл 2 хөдөлгөөний нөлөөнд бүтсэн байдаг. Кубизм нь түүний зурах аргын бат бөх суурийг хангаж, Picasso-ын хожмын кубизмын гажуудлаар өөрийнхөө дүрсний загварыг олжээ. Кубизм нь түүний абстракт "харааг" сэдэлжүүлсэн бол сюрреализм нь зургийнх нь агуулгыг хангажээ. 
Сюрреалист уран бүтээлчдийн олонх нь дайны жилүүдэд Европоос дүрвэж Нью Иоркт ирэгсэд байсан ба тэд анхдагч хийгээд эхэн үед хамаатай сэдвийг сонирхож эхэлсэн агаад автоматизмын техник буюу зураач харандаагаа юмуу бийр ухамсартайгаар зөнд нь орхиж удирдсанаар харааны дүрслэл болон ойлголтыг холбох маягаар ажиллааг байжээ. Pasiphae 1943 онд Pollock-ын анхны нэг хүний "art of this century" шоуны дараахан бүрэн дууссан агаад уг зураг бол түүний 1940-д оны дунд үед "Mythology" зургуудаас хамгийн том нь байв. уг зургийн бийрийн ажиллагаа нь түвэгтэй нарийн хэмнэлээр зургийн бүтцийн найрлагыг тогтвортой харагдуулна. Зургийн хажуугийн босоо шугамд хэд хэдэн тотемик, урд талын байрлалд анатомийн схем бүхий омгийн сийлбэрийг санагдуулам дүрсүүд харагдана. Эдгээр дүрсийн дунд, зургийн төвд идэвхтэй бөгөөд шөрмөслөг араатан зууван хэлбэрийн дагуу дүрслэгджээ. Тэмцэж буй цагаан араатан нь эсрэг тэсрэг бие галбир хоорондын бэлгийн болон хүчирхийллийн хурцадмал байдлын зүйрлэл болдог бөгөөд үүний байрлал хийгээд байршил нь эртний домгийн зан мөргөлийг санал болгодог. Pollock-ын хувьд домог үлгэрээс санаа авч зурах шалтгаан огт байгаагүй агаад түүний домогт хандах хандлагааар бол: домог нь үе үеийнхнийхээр хүн төрөлхтөний түгээмэл үнэнийг илэрхийлэх симбол хэлбэр байж. Зургийн нэрийг Эртний Грекийн домгоос авсан буюу Pasiphae нь Критийн хаан Миносын эхнэр агаад бурхдад цагаан бухаар тахилга өргөхөөс татгалзсан учир бурхдын хилэнг өөр дээрээ татсан нэгэн гэж гардаг. Ингээд түүнийг шийтгэснээр хагас хүн, хагас бух мангас болж хувирдаг буюу үүний нэгдэл үр дүнд Минотавр болдог ажээ. Зургийн анхны нэр нь Моби Дик нэртэй байсан гэдэг бөгөөд Pollock нэрийг нь хожим Pasiphae болгож өөрчилжээ. Pasiphae нэрийг Pollock-д музейн захирал J. J. Sweeney санал болгоход анхандаа Pollock "Pasiphae гэж ямар чөтгөр нь вэ?" Хэмээн хариулсан байдаг; тэгээд түүхийг нь сонсоод зургийнхаа нэрийг өөрчилжээ. Picasso Минотаврыг голдуу ашигладаг байсан ба сюрреалистууд хүний сэтгэцийн зөрчилтэй байдлын симбол болгодог байжээ. Pollock зургаа хэзээ ч урьдчилан төлөвлөдөггүй байсан агаад уран бүтээлч маань баримтын дараа тайлбараа тусгасны хойно буюу зургаа бэлэн болж дуусахаар нь тухайн нөхцөлдөө тааруулан нэрийг нь өгдөг байжээ.

Comments