Old Man with a Young Boy

Domenico Ghirlandaio бол Флоренц-д төрсөн, Verrocchio, ах дүү Pollaiolo болон Sandro Botticelli нарын хамтаар Флоренцийн сэргэн мандалтын гуравдугаар үед хамаарагдах их зураач ба "Old Man with a Young Boy" хэмээх түүний энэ бүтээл бол сэргэн мандалтын үеийн хамгийн сэтгэл уярам хөрөг зургийн тоонд орно.. хөгшин язгууртан, түүний ач хүү хоёрын хайр хүрэм харилцааг эл хөрөг зурагт дүрсэлсэн бөгөөд энэ зургийг чухал болгож байгаа хоёр шалтгаан бол: нэгд, өвөө болон ач хүүгийн хайрын харилцааны холбоо нь зураг дахь биесийн гажсан хэлбэр дүрсийг халхлах бол хоёрт, сэргэн мандалтаас эхтэй хүнийг чухалчлах болоход уг зургийн реалист хийгээд хуманист утга анхаарахуйц нөлөөтэй байж.. ихэнх судлаачид уг зургийг Италийн сэргэн мандалтын үеийн хамгийн аугаа хөрөг зургийн тоонд оруулдаг.. зурагт үслэг улаан нөмрөг бүхий хувцастай хөгшин эр улаан малгайтай, дээлтэй хүүг тэвэрсэн байна.. хөгшиний хувцас болон байр суурь түүний язгууртаныг илтгэхээс гадна зурагт гарах хүү өвгөний эелдэг, зөөлөнг илэрхийлэх мэт.. зөөлөн намирсан буурал үс, үрчлээтэй дух болон хирсэн хамар нь эл зургийг реалист хэлбэрээр бүтээсэн Domenico Ghirlandaio-ын онцлогийг харуулна.. зуруулагч өвгөнийг үхсэний дараа хөргийг гүйцэтгэн зурсан гэх таамаг байдаг агаад хүү өвгөний бүдгэрсэн, хөгширсөн царайг харж байгаан үдэлт, хагацлын мэдрэмж төрүүлнэ.. зургийн цаана буюу цонхоор янз бүрийн холимог газар нутаг, ороосон замууд бүхий байгаль харагдах бөгөөд энэ нь Domenico Ghirlandaio-ын голдуу ашигладаг арга ба газар нутгийн эсрэг тэсрэг байдал нь залуу хөгшин гэсэн өвөө хүү хоёрын эсрэг байдлын толин эсрэгцэл болдог.. 
хөрөг зургийн цаана байгалийг дүрслэх арга нь Италийн сэргэн мандалтын үеийн зураачдын ашигладаг нийтлэг мотиф байсан ба уг чанартаа Фламанд зураачдаас зээлдсэн санаа ажээ.. бүхнээс илүүтэй, Domenico Ghirlandaio энэ бүтээлээрээ хуманизмыг тунхаглаж, хуманизмыг нэг алхам урагшлуулсан бөгөөд өмнө нь бие махбодийн гажгийг дотоод сэтгэлийн согог, нүгэлт зан үйлийн шинж тэмдэг гэж үздэг байсан бол хуманист сэтгэгчид бурхныг биш хүнийг бүх юмсын төвд тавьж, түүнд төрөлхийн цэвэр ариун байдал олгосон.. тиймээс, өвөөгийн хирсэн хамар түүний дотоод сэтгэлтэй огт хамаагүй бөгөөд өвөр дээрээ хүүхэд суулгасан байгаан түүний чин үнэнч, буянтай, халамж хайрыг илтгэн нотолно.. хүүхдийн гэмгүй цайлган, өхөөрдөм нялх царай болон өвөөгийнхөө цээжин дээр гараа байршуулсан зэрэг нь тэдний хайрын дотно харилцааг гэрчилнэ..






















Comments