Impression, Sunrise

Impression, Sunrise (1873) – энэхүү зургийг импрессионизимын тэргүүлэгч Claude Monet зурсан буюу тэрээр энэ зурагтаа насан туршдаа эрж хайсан нарны гэрлийн нууцлаг эффектийг зураглаж чадсан ба импрессионист зураачдаас Camille Pissarro, Alfred Sisley хоёр л Claude Monet-ын их хүслийг хуваалцаж байв.. уг бүтээл нь өнгөцхөн ноорог юмуу нэг суултаар зурагдсан юм шиг харагддаг бөгөөд нар Le Havre боомтын дээгүүр мандахад бид тогоруу болон зангуугаа буулгасан завь дүрслэгдсэн байгааг харах ба үнэндээ Claude Monet уг зургаа нэг суултан дээрээ буюу цонхоор нар мандахыг харан зуржээ.. эл бүтээлийг амьдралтай болгож байгаа ганц нотолгоо бол уг зурагт хамгийн тодоор дүрслэгдсэн залхуу сэлүүрчин бөлгөө.. зурагт өглөөний манан дүрслэгдсэн, тухайн үед хотын үйлдвэрийн бохир утаа их байсан ба Claude Monet уг зургаа зурахаасаа өмнө 1870 онд Лондонд байж утаа хийгээд мананг биеэрээ мэдэрсэн байжээ.. уг зураг Eugene Boudin, Johan Barthold Jongkind хоёрт нөлөөлсөн ба Лондонгоос эргэж ирсэн Claude Monet-ын сэтгэлд хотын утаа тодхон үлдсэн байсан агаад тэрээр Лондонд байхдаа J.M.W. Turner-ын ажлуудыг үзсэн нь түүнд нөлөөлсөн гэж үздэгээс гадна ер нь J.M.W. Turner бусад импрессионистуудад нөлөөлжээ.. 

тухайн цаг үед Claude Monet орчин үеийн хот, үйлдвэр байгууламжыг зурсаар байсан бөгөөд түүний төсөөлөл бүхэлдээ ландшафтын зурагт төвлөрч, нийгмийн байгууламжууд хийгээд уран барилга гэхээсээ илүүтэй гэрлийн эффект сонирхолыг нь ихэвчлэн татаж байв.. уг зургийн гол чанар бол шууд гүйцэтгэл болон ажигласнаа агшин зуурт дүрсэлсэн арга юм.. нарны хүчирхэг, цэвэрхэн хэлбэр хийгээд хүчтэй өнгө нь уг зургийн гол утга болох ба өтгөн, саарал цайвар хөх өнгө хүрээлэн байх бусад нэмэлт өнгөнүүдтэй эсрэгцэхийн дээр тодотгож өгнө.. хамгийн ойрхон харагдах завь уг зургийн хар тэмдэглэгээ болж үндсэн өнгөнүүдийг тогтворжуулах ба бүхий л зургийн хамгийн харанхуй элемент нь мөн зургийн ганц хэвтээ элемент болохоос гадна усны шугамыг тодотгожээ..

Comments