Германы
Их философич И. Кант Пруссын Кенигсберг гэх одоогийн Оросын Калининград
хотын нэг хэсэг болсон газарт 1724 оны 4 сарын 22 онд төрсөн бөгөөд
тэрээр Кенигсберг хотдоо философич болж, мөн философичоороо ажиллаж
байгаад нас барсан байдаг ба тэрээр өөрийнхөө философийн системийг
трансценденталь идеализм гэсэн байдхг. Кантыг амьд ахуйд Кенигсберг хот
нь дайчин Пруссчуудын 2 дахь хамгийн том хот байв. Кантын аав морины
тоног хэрэгсэл хийгч байсан бол ээж нь боловсролгүй ч ухаалаг нэгэн
байжээ. Кант эцэг эхээсээ өнөр өтгөн байсан буюу 8 эгч дүүтэй байсан
хэдий ч тэднийх нь ихэнх багадаа эндэж үгүй болжээ. Кантынх үргэлж мөнгө
санхүүгийн асуудал дунд байдаг байсан ч эцэг эх нь хүүхдүүдээ мөнгө
чухал биш, сахилга бат, шашин шүтлэг хийгээд Латин хэл чухал буюу
боловсрол, ёс суртахуунд нь анхаарч өсгөсөн бөгөөд тэднийг амьдрал аль
болох энгийн байх ёстой, гол нь ёс суртахууны хуулийг дагаж мөрдөх ёстой
гэсэн зарчимтай байв. Кантын философи нь Г. Лейбниц болон К. Волф нарын
өмнөх үеийнхнээсээ суралцан нахиалсан ба тэрээр 1746 онд эцгийгээ нас
барах хүртэл суралцсаны эцэст төрөлх хотоо орхин (тэрээр Кенигсбергийг
ердөө 2 удаа л орхиж явахдаа далан бээрээс цааш холдож байсангүй) гэрийн
багшаар ажиллаж эхлэв. Тухайн үед боловсролтой, сэхээтэн залуу хүн
баян, язгууртан айлд гэрийн багш хийх нь түгээмэл зүйл байсан бөгөөд
Кант гүн Кайсерлинг болон тэдний гэр бүлийн багш болов. 1755 онд тэрээр
их сургуулийн багш болсон агаад уг албан тушаалдаа 1770 он хүртэл байв.
1766 онд түүнийг Хааны номын сангийн 2 дахь номын санчаар томилжээ. Кант
хожим Кенигсбергийн их сургуулийн логик хийгээд метафизикийн тэнхимийн
захирал болов. Кант 1804 оны 2 сарын 12нд үхсэн ба эцсийнх нь үг нь
"энэ бол сайн" гэж хэлжээ. Хар багаасаа гоц гойд авъяастай байсан Кант
их сургуулиа амжилттай төгссөний дараа философийн багш болохыг хүсч
байсан ч энэ нь тийм ч хялбар хэрэг биш байв.
Тэрээр олон жилийг гэр
бүлийн хувийн багшийн хувиараа өнгөрөөсөн агаад Кенигсбергийн их
сургуулийн яруу найргийн профессорийн саналаас татгалзсан байдаг боловч
хожим 1770 онд төрөлх хотынхоо их сургуулийн философийн профессороор
ажилласан байдаг. Залуу Кант физик болон одон орон судлал судлан
түүнийхээ талаар ч багагүй зүйлсийг бичсэн байдаг. Энэ үеэс тэрээр
метафизикийг сонирхож эхэлсэн бөгөөд хүний мөн чанарын туршлагыг
судлахыг хүссэн; ингэхдээ хүн хэрхэн юмсыг мэддэг, тэдний мэдлэг юун
дээр үндэслэгддэг талаар тэрээр бодож эхэлжээ. Кант өмнөх үеийн бүх
философичдийн үндсэн хариултанд эргэлзэж эхэлсэн ба тэрээр Шотландын
философич Хюмэг уншаад их гайхав. Хюмэ бидний туршлагыг юу болохыг
тайлбарлахыг оролдсон ба тэрээр үүнийг "скептицизм" гэж нэрлээд энд
бидний туршлагыг бий болгох зүйл байхгүй гэжээ. Кант үүнд маш их гайхсан
ба сурч мэдсэн онолоо өөр өнцгөөс харах боломж түүнд олгожээ. Тэрээр
"скептицизм" болон "догматизм" гэсэн 2 аргын дундаас 3 дахь аргыг бий
болгохыг бодож эхэлжээ. Кант энэ үеэр Ж.Ж. Руссог уншаад хүний байхын
талаар, яалангуяа эрх чөлөө, энх тайван хийгээд ёс суртахууны талаарх
бодол нь ихээхэн өөрчлөгдсөн гэдэг. Зарим судлаачид Кантыг Германы анхны
идеалистуудын нэг гэдэг бол Кант өөрийгөө энэ бүлгэмд хамаатуулдаггүй
байв. Кантын хамгийн алдартай бүтээл болох "Critique of pure reason" ном
1781 онд хэвлэгдэн гарсан агаад тэрээр өөрийн бодох аргыг "Critique"
буюу шүүмжлэл, харин философи биш гэсэн буй. Кант уг шүүмжлэлээ жинхэнэ
философи байгуулах бэлтгэл байсан гэсэн буй. Кантынхаар хүн
ухамсартайгаар юу хийж чаддагаа мэддэг байх ёстой ба ухамсар хязгаартай
гэдгээ бас мэддэг байх ёстой. Кантын уг номонд хүний мэдрэмж болон
бодолтой хамаатай ухамсрын талаар бичсэн байдаг ба мэдрэхүйн хувьд хүний
мэдрэхүй нь цаг хугацаа болон орон зай гэсэн хоёр зүйлд хязгаарлагддаг
гэжээ. Биет обьект байдаггүй харин Бид мэдрэмжээрээ дамжуулан аливаа
юмсыг мэдрэх бүртээ бидний оюун ухаан хязгаартай шүү гэжээ. Бодохын
хувьд тэрээр 12 ангилал буюу цэвэр рационал концепт гэж үүнийгээ 4
талбайд хуваасан; тоо хэмжээ, чанар, хамаарал болон арга барил. Хүний
ухамсар нь эдгээр санаагаар бүх зүйлд ханддаг гэж Кант хэлжээ. Бидний
бодол гэдэг зөвхөн фантааз уу? Үүнд Кант үгүй гээд бид Мэдрэхүй хийгээд
рационал хязгааргүйгээр юугч бодож чадахгүй бөгөөд мөн тэрээр бидний
ухамсарын хязгаарын цаана шууд мэдэж чадахгүй юм байгаа гэдэгт итгэж
байсан, мөн хязгаарлалттайгаар л аливаа юмсыг мэдэж чадна гэжээ. Энэ нь
хувь хүний фантааз байж чадахгүй; эдгээр хязгаарлагдмал нь бидний
тодорхой туршлагаас өмнө хүний бүх нийтлэг ухамсарт байсан гэжээ. Кант
бидний шууд мэдэж чадахгүй тэр зүйлийг "өөртөө байгаа юмс" гэж хэлсэн.
Бид "өөртөө байгаа юмсыг" бодож чадах болов ч энэ талаар мэдэх юмуу ямар
нэгэн туршлага олж чадахгүй хэмээжээ. Бурхан, мөнхийн сүнс, үхлийн
дараах амьдрал зэрэг зүйлс нь "өөртөө байгаа юмс"-д хамаарах ба
Кантынхаар философийн зөв обьектод биш байсан, хэдий тийм ч эрт үеэс
хүмүүс энэ талаар хэлэлцэх дуртай байв.
Кант Critique; Critique of the
practical reason (1788) болон Critique of the Judgement (1790) гэсэн
нэртэй өөр хоёр ном бичсэн ба Critique of the Judgement номондоо гоо зүй
болон телеологийн талаар бичсэн бол Critique of the practical reason
номондоо бурхан хийгээд эрх чөлөөний асуудлын талаар бичсэн бөглөөд уг
энэ ном этикийн талаар бичсэн түүний гол бүтээл юм. Кант тус хоёр
номондоо эдгээр асуудлуудын хариултыг бид мэдэж чадахгүй; учир нь эдгээр
асуудлууд "өөртөө байгаа юмс"-тай хамаатай гэж хэлжээ. Кантын бусад
философичдод нөлөөлсөн нөлөө үлэмж их, тухайлбал: Фихтэ, Хегэль, Маркс
болон Шопенхауэр нарыг дурдаж болох бол Гёте, Шиллер, Хердер нарын
зохиолчдод мөн нөлөөлжээ. 20-р зууны эхэн үед Кантын идеагаар өдөөгдсөн
философийн бүлгэм Германд бий болсон агаад тэднийг шинэ-Кантчууд гэдэг
байв. Тэдний нэг Винделбанд хэлж байна: Кантаас өмнөх бүх философи Кант
руу цутган орсон, түүнчлэн Кантын дараах бүх философи Кантаас юүлж авсан
гэжээ. Орчин үеийн олон философичдод түүний нөлөө туссан байдгаас Жон
Роулс, Ханна Арендт нарыг дурдаж болно.
Comments
Post a Comment