Богино өгүүллэгийн хаан А. П. Чехов

А. П. Чеховын талаар ярихдаа товчхон бөгөөд тодорхой ярих ёстой гэж М. Горький хэлсэн байдаг.. харьцангуй богино насалсан, богино өгүүллэгийн Хаан Чеховын талаар богино юм бичмээр аядлаа.. намуухан дотно инээдэг, инээхээр нь эмэгтэй хүнийх шиг сайхан нүдэнд нь гунигтай, ёжилсон байдал тодрох Чехов нь даруухан, дөлгөөн хүн байсан гэдэг.. бусдын төлөө амьдрагч, бусдад яаж туслахыг л тувт бодогч тэрээр хэрэгцээтэй үед чанга дуугарч, цогтой ярьж, нугарашгүй байж чаддаг байсан ба одон медальд огтоос дургүй, мөн багш хүнийг бүхнийг мэдэгч байх ёстой гэж үзэх хатуу үзэлтэн байв.. мөн өөрийнхөө бүтээлүүдийн талаар ярих тун дургүй, хааяа нэг хошин зохиолынхоо талаар ам нээдэг байсан гэдэг.. бүх цаг үеийн хамгийн аугаа богино өгүүллэг бичигч, хамгийн аугаа жүжгийн зохиолчдын нэг Чехов 1860 оны 1 сарын 29нд Оросын эзэнт гүрний Taganrog гэх хотод мэндэлжээ.. их зохиолчийн аав хүнсний худалдаачин байсан бол ээж нь 6 хүүхдээ асрамжлан харагч, гайхалтай үлгэр яригч эмэгтэй байжээ.. Чеховын аавын буруу шийдвэрээс болж тэднийх санхүүгийн хувьд дампуурч, эцэг нь өрнөөсөө болж шоронд орохгүйн тулд Москва руу гэр бүлээрээ нүүхэд, Чехов сургуулиа төгсөхийн тулд Tagangrog-д үлдэж, сургалтын төлбөрөө төлөхийн төлөө сонин, зурагт ном зэргийг зарж мөнгө олдог байв.. 1879 онд Чехов Москва явж дараа нь Москвагийн I. M. Sechenov-ын нэрэмжит улсын анагаахын их сургуульд элсээд 1884 онд эмч болжээ.. хэдий тэрээр эмч болсон ч ихэнхдээ өвчтөнгүүдээ үнэгүй эмчилж, зохиол бичвэрээсээ амьдрах мөнгөө олдог байв.. Чехов 1884 онд цусаар ханиалгаж эхэлсэн байдаг ч уушигны сүрьеэтэй болсноо гэр бүлийнхэндээ хэлэхээс татгалзсан байдаг.. 1887 онд тэрээр Пушкины нэрэмжит шагналыг "At Dusk" бүтээлээрээ хүртэв.. мөн ондоо Украинаар аялж ирсэнийхээ дараа богино хэмжээний роман "The Steppe" бүтээлээ туурвисан нь Severny Vestnik гэх уран зохиолын сэтгүүлд хэвлэгдэв.. мөн тэр ондоо Чехов-д жүжгийн зохиол бичээч гэсэн санал ирж тэрээр Ivanov нэртэй зохиол бичсэн нь жинхэнэ хит болов.. 1889 онд Чеховын ах Николай сүрьеэгээр нас нөгчив, Чехов "A Dreary Story" нэртэй амьдралынх нь төгсгөл ирэхэд ямар ч зорилгогүй амьдарч ирсэнээ ухаарсан хүний тухай өгүүллэгээ бичив.. ахынхаа үхлийн дараа тэрээр өөрийнхөө амьдралын зорилогыг хайж эхэлсэн бөгөөд шоронгийн шинэчлэлтийн талаар сонирхож эхэлсэн байдаг агаад Японы шоронгоор хийсэн судалгааныхаа дараа "Ostrov Sakhalin" хэмээх нийгмийн шинжлэх ухааны бүтээлээ хэвлүүлсэн байдаг.. 
1892 онд Чехов Melikhovo нэртэй газрыг худалдаж аваад холер өвчинд нэрвэгдсэн хийгээд өлгөлөнд нэрвэгдсэн хүмүүст туслах ажлыг зохион байгуулж эхэлсэн ба орон нутагтаа эмнэлэг, сургууль, гал команд зэрэг нийгэмдээ тусдаа бүхний өөрийн өвчнийг тоолгүй бүтээн байгуулсан байдаг.. 1898 онд Чеховын бие үлэмж доройтов, тэрээр Ялтын дэргэд хэсэг газар худалдаж аваад тэндээ өөртөө, ээждээ бас дүү нартаа зориулж зуслангийн байшин барьсан агаад түүн дээр Л. Толстой болон М. Горький нар зочлон ирдэг байжээ.. Чехов 1901 онд Ольга Книппер гэх жүжигчин хүүхэнтэй суув, энэ хүүхэн од болох хэмжээгүй их хүсэлтэй байсан болохоор Чехов түүнийг Москвад үлдээгээд өөрөө Ялта руу явсан байдаг.. Ибсен, А. Стриндберг болон Чехов 3-г модерн театрыг үүсгэгчид гэж үздэг.. Чеховыг амьд ахуйд Их Британи болон ирландын шүүмжлэгчид уран бүтээлийг нь тоож үздэггүй байсан бол анхны Орос хэлтэн биш Чеховыг магтагч нь Б. Шоу байжээ.. Чеховын "The lady with the dog" өгүүллэгийг бүх цаг үеийн хамгийн аугаа өгүүллэг гэдэг ба Чеховыг уншаагүй хүн амьдраагүйтэй адил юм.. аугаа зохиолч, жинхэнэ хүн байсан тэрээр 1904 оны 7 сарын 15нд 44 насандаа өөд болсон..

Comments