Аймшгийн зохиолын Хаан, поп соёлд
үнэтэй хувь нэмэр оруулагч Стивен Эдвин Кинг 1947 оны 9 сарын 21нд Америкийн
Portland мужийн Maina хотод төржээ. Кинг аймшгийн, supernatural зохиол, гэмт
хэрэгт, шинжлэх ухааны зөгнөлт хийгээд фантааз жанраар буюу өргөн хэмжээгээр
уран бүтээлээ туурвидаг ба түүний ном 350 гаран сая хувь борлогдож, олон номоор
нь кино, телевизийн цуврал гээд комик ном хүртэл хийгджээ. Кинг 61 роман (үүний
7-г нь Richard Bachman гэх нууц нэрээр хэвлүүлсэн), 6 уран зохиолын бус ном,
мөн 200 орчим богино өгүүллэг бичсэнээс ихэнх нь номын цуглуулга хэлбэрээр
хэвлэгдэн нийтлэгджээ. It, Carrie, The Dark Tower цуврал болон The Shining
бүтээл нь Кингийн бүх цаг үеийн хамгийн амжилттай хоррор зохиолчдын нэг
болгожээ. Ингээд биднийг хамгийн их айлгадаг хүний талаар зарим нэгэн
сонирхолтой баримт хүргэж байна.
Кинг Maine мужид төрсөн бөгөөд
одоо ч мужынхаа Bangor хотод амьдарч байна. Тэрээр аймшгийн олон зохиолоо Maine
хотдоо болж байгаагаар дүрсэлсэн байна.
Кингийн хөрөнгө $400 сая орчим
гэдэг; хувийн усан онгоцны боомттой, хувийн тийрэлтэт онгоц, тансаг зэрэглэлийн
олон арван машинтай гээд тэр бол саятан зохиолч юм.
Кингийн аав Доналд бас зохиолч
байсан ба хүү шигээ амжилттай нэгэн байгаагүй. "Би аавынхаа бичсэн нэг ч
зохиолыг уншиж байгаагүй, ээжийн хэлсэнээр аав асар их гар бичмэлтэй
байсан" гэж Кинг хэлсэн байдаг бөгөөд Кингийн 2 настай байхад аав нь тамхи
авахаар гараад дахиж хэзээч ирээгүй ажээ.
Кинг гэр бүлийн хамт Maine-г
орхисон ч маш олон хотоор явсны эцэст Кингийн ээж хөгширсөн эцэг эхээ халамжлах
гэж гэр бүлээрээ Maine-д буцаж очсон ба энэ үед Кинг 11 настай байлаа. Кингийн
өвөө, эмээ өнгөрсний дараа ээж нь орон нутгийн сэтгэл мэдрэлийн эмнэлэгт
сувилгчаар ажиллах болжээ.
Carrie бол Кингийн хэвлэгдсэн
анхны роман ба энэ роман хэзээч нийтлэгдэхгүй байх боломжтой байв. Кинг
зохиолоо бичиж байхдаа өөртөө тийм ч итгэлгүй байсан агаад гар бичмэлээ хогийн
саванд хаях гэж байсан гэдэг. Азаар, түүний эхнэр нь урам зоригийг нь бадрааж, сэтгэлийн дэм өгсөн
байдаг.
Кингийг багад ах Давид нь
байшингийнхаа дээврээс аавд нь хамаарах хайрцаг олсон бөгөөд Кинг хайрцагнаас
их хэмжээний аймшгийн зохиол олсон ба түүний анхны шүүрч авсан ном H. P.
Lovecraft-ын The Thing from the Tomb гэх роман байв. Энэ Кингийн аймшгийн
зохиол бичих сонирхолыг асааж өгчээ.
Тэрээр 16 настайдаа богино
өгүүллэг бичиж, сонинд илгээж эхэлжээ. Татгалзсан захидал авах болгондоо захиаг
ханан дээрээ хаддаг байлаа. Кинг анхны хүлээн авлаа гэсэн захиагаа авахдаа 19
настай байсан ба The Glass Floor нэртэй өгүүллэгт нь түүнд $35 доллар төлжээ.
Кингийг ээж нь ганцаараа өсгөсөн
бөгөөд тэдний амьдрал ядруухан байв. Кингийн анхны хагас цагийн ажил нь хий
шахалтын ажил байсан, дараа нь угаалга цэвэрлэгээ, Англи хэлний багш зэрэг ажил
хийж байжээ.
1971 оноос багшийн ажил хийж
эхэлсэн ба жилийн орлого нь $6,400 байсан, харин 2017 оны орлого нь $40,000
орчим байжээ.
Тэрээр зохиолчдын The Rock Bottom
Remainders гэх рок хөгжмийн хамтлаг гитарчин ба хамтлагийн бусад гишүүд: Amy
Tan, Mitch Albom, Barbara Kingsolver нар юм.
Кинг бичиж байхдаа хард рок
хөгжим сонсдог; түүний дуртай 2 хамтлаг бол AC/DC болон The Ramonrs ажээ.
Кинг эхнэр Табитагийн хамтаар
Maine-д радио эзэмшдэг бөгөөд голдуу рок хөгжим явдаг ажээ.
Кинг Boston Red Sox багийн үнэнч
фен ажээ. Бүр Red Sox-ын фений дүрийг кинонд бүтээж байснаас гадна бейсболын
тухай зохиол бичсэн байдаг.
1992 онд Maine хотын засаг
захиргаа Кингийн хандиваар Бейсболын цэнгэлдэх барьжээ.
Зохиолч болохыг хүсэгчдэд өгөх
Кингийн зөвлөгөө бол; хэрвээ чи зохиолч болохыг хүсч байгаа бол 2 зүйлийг
чухалчлан хийх хэрэгтэй; маш их унш, маш их бич. Энэ 2 зүйлээс өөр арга зам
байхгүйг би туршлагаасаа олж мэдсэн билээ.
Кингийн эхнэр Табита хэд хэдэн
роман бичсэн байдгийг хэлэхэд сонин байх болов уу.
Кино шүүмжлэгч Р. Эберт Кингийн
On Writing номыг зохиолч болохыг хүсэгчдэд зориулсан маш сайн ном хэмээн
өндрөөр үнэлсэн байдаг.
1999 онд Кинг гудамжаар алхаж
яваад фурконд мөргүүлж баруун хөл, хавирга, ташаагаа хүнд бэртээжээ.
Уг явдлаас хэдэн сарын дараа
сонингуудаар Кинг тэр машиныг худалдаж аваад хэдэн хэсэг болгосон гэсэн мэдээ
явсан, үнэндээ түүний хуульчид тэр фурконыг eBay дээр тавигдахаас сэргийлж
худалдаж аваад үгүй хийжээ.
Кинг 22 кинонд дүр бүтээжээ.
Түүний дүрүүд голдуу өөрийнх нь номноос сэдэвлэсэн кинонууд байдаг буюу ихэнх
нь Cameo-ууд нээн .
Кинг Harry Potter-ын фен гэдгээ
хүлээн зөвшөөрдөг шигээ Twilight-д
дургүйгээ шулуухан хэлдэг. Harry potter бол айдастайгаа нүүр тулж, дотоод хүч
чадлаа хайсан, бэрхшээлтэй тулгарахад юу хийх хэрэгтэйг өгүүлдэг бол Twilight
ердөө найз залуутай байх чухалыг л харуулдаг гэж Кинг хэлжээ.
1980-д онд шинжлэх ухааны уран
зөгнөлт зохиолчдын хуралдаан дээр Кинг Game of thrones-ын зохиолч Ж. Р. Р.
Мартин нар покер тоглож байсан түүхтэй ажээ.
Кингд хар бараан түүх бас бий.
Тэрээр хар тамхинд донтож байсан ба гэр бүлийнхэн нь шат дараалсан хатуу арга
хэмжээ авсанаар муу зуршлаас нь салгаж байжээ.
Кинг бол асар хурдтай ажилладаг,
тун бүтээлч зохиолч юм. Тэрээр 304 хуудастай Running Man романаа ердөө 10 өдөрт
л бичиж дуусгажээ. Замналынхаа эхэн үед тэрээр 2000-3000 үг юмуу 5-6 хуудас 3-4
цагийн дотор биччихдэг байж. Одоо харин өдөрт 1000 үг торолгүй бичдэг гэнэ.
Хамгийн олон зохиол нь кино болсон
яг одоо амьд байгаа зохиолч гэгддэж Guinness-ын номонд бичигджээ.
Өөрийнх нь номноос сэдэвлэсэн
киног очиж үзэхдээ тэрээр тухайн кино өөрийнх нь зохиолд бүрэн дүүрэн үнэнч
хандана гэсэн бодол хэзээ ч тээж очдоггүй гэдгээ хэлсэн байдаг.
Кинг зохиолоос нь сэдэвлэсэн
ихэнх кинонд дуртай байдаг ч миний
болоод сая сая хүмүүсийн биширдэг Stanley Kubrick-ын The Shining-даа дургүй
байдаг ба ердөө би энэ киног ойлгодоггүй гэж хэлсэн буй.
1995 онд түүний дөрвөн ч ном The
New York Times-ын шилдэг борлуулттай номын жагсаалтад багтсан нь нэг дор
хамгийн их ном нь уг жагсаалтад багтсан дээд амжилтын эзэн болжээ.
Аймгийн зохиолын Хаан маань өөрөө
харин нисэхээс үхтлээ айдаг гэнэ. Тиймээс тэрээр залуу байхдаа номынхоо ажлаар
мужаас муж руу мотоциклаар явдаг байжээ.
Кингийн хүү Жое Кинг эцэг шигээ
аймшгийн зохиолч болохыг хүссэн бөгөөд Жое Хилл нэрээр зохиолоо бичдэг ажээ.
Ийм нэрээр бичдэг нь эцгийнхээ алдар нэрээр давуутай байдал олохгүй гэсэн санаа
агаад 2013 онд Хиллийн зохиолоор Horn нэртэй хоррор кино хийгдэж гол дүрд нь
Daniel Radcliff тоглосон.
Кингийн 2 дахь хүү Овен Кинг бас
зохиолч юм. Овен ах шигээ биш харин ч аавынхаа нэрийг авсан ба аавтайгаа хамт
Sleeping Beauties нэртэй ном бичжээ.
Breaking bad, the Americans, Sons of anarchy болон The walking dead эдгээр
цувралыг Кинг шимтэн үздэг.
Кингийн хувийн номын сан 17,000
гаруй номтой ба сүүлд авсан шинийг эс тооцвол ихэнхийг нь уншсан гэнэ.
Тэрээр алдартны хувиар олны
анхаарлын төвд байх дургүй, олон хүн өөрийг нь хүрээлсэн байхад дургүй агаад
харин номынхоо нээлтэн дээр гарын үсгээ өгөхөөс тээршаадаггүй гэнэ.
Maine-ын их сургуульд сурч
байхдаа тэрээр оюутны сонинд өөрийн гэсэн булантай байжээ.
Сургуулиа төгссөний дараа Кинг
зохиолоо зарах гэж нэлээд зүдэрсэн; хааяа нэг орж ирэх мөнгө хаанаа ч хүрдэггүй
байсан бөгөөд The Raft зохиолынхоо мөнгийг машиныхаа торгуульд шууд өгч байв.
Дээр хэлсэнчлэн Кингийн эх
түүнийг ганцаараа өсгөсөн ба далаад оны дундуур өвдсөн тул Кинг эхтэйгээ хамт
байх гэж Maine-д буцаж очсон ба эх нь Carrie роман нь нийтлэгдсэнээс хойш их удалгүй
нас баржээ. Хөөрхий эх хүүгийнээ алдарт хүрэхийг хараагүй ч амжилтынх нь зах
зухаас дөнгөж харж амжсан байна.
Кинг өөрийнхөө бүтээлүүдээс
Salem's Lot бүтээлдээ хамгийн дуртай; энэ бол миний дуртай зохиол, учир энэ
жижигхэн хотын тухай юм. Энэ зүйл бол устаж үгүй болж байгаа организм ба энэ зохиол надад гэр
орныг минь санагдуулдаг гэжээ.
1996 онд Michael Jackson-ын
клип-богино хэмжээний кино Michael Jackson's Ghost-ын зохиолыг нь бичсэн ба уг
клип хамгийн урт видео клип болж Guinness-д бичигджээ.
Кинг ямар программ ашиглаж
зохиолоо бичдэг вэ гэсэн асуулт олон хүн тавьдаг. Тэгвэл тэрээр хуучны аргаар
буюу гараараа бичдэг агаад алдарт Waterman брендийг хэрэглэдэг ажээ.
Кинг архи болон хар тамхинд
донтсон байх үедээ алдарт Cujo романаа бичсэн бөгөөд чухам яаж бичсэнээ
санадаггүй, айхтар донтогч байж.
Comments
Post a Comment