Төрмөл авъяас нь Diego Velazquez (1599-1660)-г арвандолоодугаар зууны
Испаний тэргүүлэгч зураач болгосон ба Севилья-д төрсөн тэрээр 23
настайдаа Филип IV хааны зураач болон Мадрид хотод баттай суурьших
болжээ.. Diego Velazquez барокко зургуудаараа тухайн үеийнхээ Испани
зураачдаас цойлж байсан, гэхдээ Севилья-д байхдаа тэрээр “bodegones”
жанраар зурж төлөвшжээ.. амарч буй цэрэг, гудамжны худалдаачин болон
гуйлгачид гэсэн сэдэв дээр төвлөрч зурдаг байв.. барокко урлагийн шедевр
болсон энэ бүтээлийн сэдэв нь "Севилийн Корсик" нэртэй гэгддэг гудамжны
ус худалдагч бөгөөд цоорхойтой цамц өмссөн нь өнгөрч яваа хүмүүст
арьсныхаа шархыг харуулах зорилготой агаад зурагт гудамжны ус
худалдагчийн маш тайван, дөлгөөхөн байдал нь түүнийг лам юмуу гэгээнтэн
шиг харагдуулахаас гадна эргэн тойрныхноо огт ажирсан шинжгүй, харц нь
алсад бэлчих нь амьдралыг гүн гүнзгий таньсан мэт харагдана.. тэрээр
хоёр үйлчлүүлэгчтэй байна: хажууд нь жаалхүү зогсох бол цаана нь нэг
залуу сүүдэрт бүдэгхэн харагдана.. ус худалдагч цэвэр устай аягыг
жаалхүүд дамжуулж байгаа ч түүн рүү харахгүй бөгөөд тод, цэвэрхэн аяган
дотор усны амтыг сэргээхийн тулд хар инжир хийсэн байгаа харагдана..
мөн
жаалхүүгийн цагаан царай ус худалдагчийн хөгшин бор төрх байдалтай
эсрэгцэхээс гадна жаалхүү ус худалдагчийн нас болон ядуу байдлыг
хүндэтгэн харцаа буруулж байгаа харагдана.. зургийн урд талд устай маш
том шавар ваар харагдана, энэ нь түүний царайтай нэг шугамд байгаа нь
амьдралынх нь цуурай гэмээр бөгөөд энэ бол халуунд ч, шороо тоостой үед ч
амьдралынхаа ихэнх хугацааг гудамжны буланд зогсч өнгөрөөсөн хүний
царай юм.. Diego Velazquez хэзээд ядууст хүндэтгэлтэй ханддагаа энэ
зурагтаа мөн харуулсан буюу энгийн нэгэн худалдаачин цагаан
хувцастайгаас гадна түүн дээр гэрэл тусгаж өгчээ.. Diego Velazquez-д
Италийн радикал зураач Caravaggio хүчтэй нөлөөлсөн байдаг, гэхдээ Diego
Velazquez-ын зургууд илүү драматик байдаг ажээ..
Comments
Post a Comment