Уран зургийн талаар жаахан ярихад ~ 6

Францын уран зураач Paul Cézanne (1839 –1906) бол арван есдүгээр зууны импрессионист жанрыг хорьдугаар зууны нэн шинэ арга барил, ертөнцтэй холбосон зураач ба түүнийг Picasso, Matisse нарын аваргууд “бид бүхний аав” хэмээн хүндлэн өргөмжилдөг.. түүний бүтээлүүд пост- импрессионист жанрт хамаарагдах ба би энд нэрт зураачийн замналын сүүл үеийн ажилд хамаарагдах хүний биеийг зурагласан олон шилдэг бүтээлүүдийнх нь нэг болсон “Young Italian Woman Leaning on her Elbow” гэдэг суут ажлыг онцолж байна.. зураг дээр дүрсэлсэн охины харц алсыг харсан буюу гүн бодлогширсоноос улбаалан орчиноосоо тасраад гиюүрсэн, гунигласан төрхийг бий болгосон ч зураач дүрийнхээ сэтгэл болон бодлыг үзэгчдэд илэн далангуй үлдээсэнгүй бөгөөд үзэгч охины шанаагаа тулсан, зүүн гараараа нэг юм тулсан байгаагаас түүнийг цочирдон айсан юмуу, эсхүл сэгтэлийнхээ гүнд орших бодлын тэнгист умбасан гэж таахаас өөр аргагүй ба энэ бол үргэлжийн асуулт, таавар төрүүлэх зураг ажээ.. дүрийн хувцаслалт нь орчин үеийнх юмуу эртнийх юмуу гэдэгт тодорхой мэдээлэл хийгээд симбол хэлэхгүй бөгөөд түүнийг уншиж ойлгох гэсэн бидэнд яг ийм тодорхойгүй бодол төрүүлнэ.. зургийн харанхуй болон гэрэл, дулаан болон хүйтэн өнгөний зохицол, мөн энгийн гадаргуу болон нарийн чимэглэл нь бүтээлийн “жингийг” гайхалтай тааруулах агаад энэ зохицос нь эл бүтээлийн нэр хүндийг өргөхийн дээр классик болгодог ажээ..

John Singer Sargent нь (1856 – 1925) орон гэргүй буюу цагаач зураач ба Италид төрсөн тэрээр Европоор хэсүүчлэн тэнэхдээ уран бүтээлийнхээ санаа болон урам зоригыг авдаг байв.. тэрээр цаг үеийнхээ шилдэг хөрөг зурагч бөгөөд хүний биеийг гайхамшигтай зурдагаараа алдартай.. энэхүү бүтээл хамгийн аугаа модерн уран зургийн нэг гэгддэг бөгөөд зурагт Испаний цыган хүүхэн Фламенгог бүжиглэж, ардуур нь хөгжимчид, бүжигчид сууж буйгаар дүрслэгджээ.. John Singer Sargent эл бүтээлээ гэрэл болон сүүдэрээр драматик болгож, өнгөний ялгаралыг тодотгож, бүжигчинг хачин этгээд маягаар зуржээ.. улбар шар, цусан улаан болон алтан шаргал өнгийг эс тооцвол (тухайлбал, хана нь дээр улбар шар өнгөтэй дал модны мөр, бас сандал дээр лаа харагдах бол гитар дээр алтан шар өнгө гэрэл тусч байна) зураг нэг өнгөөр зурагдсан агаад зураач өөрийн эрхэмлэгч хар өнгийг суурь болгосон ба бүжигчиний цагаан даашинз хар өнгөтэй эсрэгцэх бол гитарчдын хар малгай бүжигчдийн цагаан ороолттой эсрэгцэнэ.. тайзан дээр бүжигчин зүүнээс баруун тийш алхах явцдаа найзуудтайгаа гараараа мэндчилж байх зуур бүжигчид хийгээд хөгжимчид өөр өөр ялгаатай үйлдэл хийх нь тайзан дээрх үйл явдлыг дундаас нь зогсоочихсон юм шиг мэдрэмж төрүүлнэ.. энэ зураг нь John Singer Sargent-ын хамгийн театрчилсан, бас аяндаа үүссэн бүтээл гэгддэг.. тэрээр энэхүү зураг аа зурах гэж бүтэн жил бэлтгэсэн ба яг гүйцэтгэл нь долоо хоногоос хэтрээгүй байдаг нь бишрэм..

Грект төрсөн Италийн уран зураач Giorgio de Chirico (1888 –1978) нь scuola metafisica \Сюрреалист жанрын нөлөөнд бий болсон\ буюу метафизик артыг үндэслэгчийн нэг бөгөөд түүний бүтээлүүдийн гол сэдэв манекен, галт тэрэг, авцалдаагүй дүрслэлүүд байдаг.. тэрээр өөрийн төрсөн грекийн үлгэр домог болон Ницшегийн философийн санааг өөрийнхөө бүтээлд дүрслэн буулгадаг.. The Song of Love хэмээх энэхүү зурагт бөмбөг, резинэн бээлий болон сонгодог толгойн баримлын холимог нь үл ухагдам нууцлаг ба эдгээр нь метафизикийн урлагт энгийн дүрслэл агаад Белгийн Сюрреалист зураач Rene Magritte анх энэ бүтээлийг хараад нулимсаа барьж дийлэхгүй байсан гэдэг, мөн хожим энэ тухайгаа: миний амьдралын хамгийн сэтгэл хөдөлгөм мөчүүдийн нэг байсан гэж хэлжээ.. энэхүү зургаараа Giorgio de Chirico тогтсон арга хийгээд логикоос зайлсхийхийг бодсон ба зураг дээрх обьектууд шууд холбогдохгүй, харин эр хүн нь хэдийгээр хүний гараар бүтсэн юмс хаа сайгүй байх ч хүн өөрөө тийм боломжгүйг илтгэх бол цаана явах галт тэрэг зураачийн хүүхэд насыг бэлгэджээ.. мөн түүнчлэн нуман хаалга нь Италийн уран барилгыг, бөмбөг нь төгс төгөлдөрийг симбол гэж үздэг ажээ..









Comments