Уран зургийн талаар жаахан ярихад ~ 2

Нью Иоркийн сургууль гэж алдаршсан 1940 оноос 1950 оны хооронд гарч ирсэн уран бүтээлчдийн бүлгэмийн гишүүн Willem de Kooning (1904-97) нь абстракт экспрессионизмын гол төлөөлөгчдийн нэг юм.. тэрээр Нидерландад төрж, 1962 онд нэгдсэн улсын иргэн болсон ба мөн уран зураач Elaine Fried гэгчтэй гэрлэжээ.. Seated Woman (1944) хэмээх бүтээл бол түүний “гажсан” онцгой хэв маягийнх анхных нь загвар зургийн нэг ба анх эмэгтэй хүн зурсанаасаа хойш энэ сэдэв нь түүний замналын туршид бодол санааг нь эзэмдсэн бөгөөд энэ сэдвээрээ өөрийн удаан оршин тогтнох уран бүтээлчийн уламжлалыг бий болгосон.. зурагт эмэгтэйн гар, хөл болон цээжин хэсэг хавчгар орон зайд абстракт хэлбэртэйгээр дүрслэгдсэн бөгөөд Willem de Kooning энэ зургаараа байгалийн бүтээх хийгээд сөнөөх гэсэн хоёр чанарыг дүрсэлжээ.. мөн хэлбэр, шугам болон өнгөний зохицуулалтаараа зураг дээрх биеийг салж унаж байгаа болон хамт байгаа зэрэгцээ мэдрэмжийг төрүүлнэ.. эмэгтэйн характер юмуу төрх байдал тодорхойгүй, царайн маск шиг ба зураач маань хувийн шинжийг нь мэдрүүлэхийг бодохоосоо илүү дүрслэгдсэн бие болон түүнийг хүрээлсэн зүйлсэд анхаарсан.. эмэгтэйн бие тэгш өнцөгт хэлбэртэйгээр гэр доторх тавилга мэт авсаархан орон зайд дүрслэгдсэн бөгөөд гадаад хэлбэр ойлгомжгүй, бас хил хязгаар нь давхацсан ажээ.. тод, зохицуулалтгүй өнгөөр хэлбэрийг тэгшитгэж өгсөн, мөн зургийн давхацсан тод өнгө нь эмэгтэйн бие болон ар талын хоорондын харилцааг төөрөгдүүлэх ба ар талын хэсэгт эмэгтэйн баруун талд тод ногооноор будагдсан байгаа нь эмэгтэйн цээж болон мултарсан мэт мөрний заагийг тодотгож өгөхөд ашиглажээ.. чахарсан улаан даашинз эмэгтэйн хүзүү болон нүүр хэсгээр дахин үзэгдэх ба эмэгтэй доор шахаж суусан байрлал нь зургийг тэгш хавтгай болгоно..

Испаний хамгийн аугаа уран зураач, хорьдугаар зууны модерн урлагийн хамгийн том төлөөлөгчдийн нэг Pablo Picasso энэхүү бүтээлээрээ уламжлал болон орчин үеийг хослуулж чадахаа мэдэгдсэн бөгөөд тэрээр урлагийн зүрх нэгт Оросын балетийг үүсгэгч суут Sergei Diaghilev-тэй нөхөрлөж байхдаа өөрийн эхнэр, мөн Sergei Diaghilev-ын балетчин байсан Olga Koklova-тай танилцан, улмаар хуримласан байдаг агаад энэ зураг бол Olga Koklova-ын хөрөг зураг гэж ихэнхи судлаачид үздэг ажээ.. Woman in White хэмээх энэ зураг бол Pablo Picasso-ын неоклассик үед нь хамаарагдах бүрэн дууссан хөрөг зургийн нэг бөгөөд тэрээр аварга эмэгтэй хатуу сонгодог багана шиг нугаларч хунирсан цагаан цамц өмссөн байгаагаар дуурайлган зурсан ба мөн энэхүү ажилдаа сонгодог уламжлалын хэв загвараар хандсанаас гадна ний нуугүй хийгээд шинэлэг байдалтайгаар урлажээ.. 1923 оны 9-р сард эл бүтээл зурагдсан агаад сонгодог гоо сайхныг дүрслэхэд шаардлагатай бүхий л орц найрлага эл бүтээлд бий: шулуун хамар, бүйлс хэлбэртэй нүд, жижиг дүүрэн уруул хийгээд үс нь сул унжихаас өмнө буцааж татжээ.. зураг дээрх эмэгтэйг нарийн тод дүрсэлсэн ба гараа зөрүүлж нугалсан нь түүний амгалан байгааг илтгэх бөгөөд Pablo Picasso сууж буй дүрээ эрхэм гоёмсог болон тансаг нарийн хийцтэй болгосноор мөрөөдлийн мэт дүрслэгджээ.. цагаан өнгийн будгаар хэд хэдэн удаа давхарлаж будсан, мөн саарал, хүрэн өнгийн будгаар давхар зөөлөн контур тавьж өгчээ.. Pablo Picasso эмэгтэйн царайг оновчтой гаргахын тулд судалж байсан Грекийн урлагаасаа санаа авсан гэдэг бөгөөд эмэгтэй янз маяггүй байдалтай, хэлхэгэр, бараг нэвт гэрэлтсэн даашинзтай ба намуухан уур амьсгал түүнд тайвширлыг өгнө..

Carlo Carrà (1881 - 1966) нь Италийн уран зураг болон урлагийн талаар бичсэн номнуудаарай Италийн төдийгүй дэлхийн уран зургийн ертөнцөд үлэмж нөлөө үзүүлсэн эрхэм бөгөөд 12 настайдаа гэрээ орхисон тэрээр дэлхийн нэгдүгээр дайнаас өмнө Futurism болон Италийн Divisionism-ын гол төлөөлөгч болсон байсан ба тэрээр Futurism жанрын гол уран зураач гэж түүхэнд үлджээ.. Carlo Carrà урлагийн гэр бүлээс гаралтай агаад багаасаа бие даан урлагт суралцсаар Парис, Лондон, Милан зэрэг урлагийн өлгий нутгаар аялан суралцаж байгаад Миланы Futurist зураачдын бүлгэмд элссэн бөгөөд дайн дуусахтай зэрэгцэн Futurism жанр өндөрлөсөн гэж үзэн өөрийгөө хийгээд уран бүтээлээ метафизик-зураач гэж нэрлэх болжээ.. энд би нэрт зураачийн “The Drunken Gentleman” хэмээх уламжлал болон шинэ үеийг нэгтэсэн анхаарал татахуйц өвөрмөц зургийг товчхон танилцуулъя.. уг зурагт байх гипсэн толгой, аяга, лонх бас хүүхдийн тоглоом зэрэг нь гурван хэмжээст болон орон зайн байршлыг чадварлаг ялгаруулах нь зураачийн чадварыг харуулахаас гадна түүний ид шидийн аниргүй гэгдэх ажлынх нь онцлох илэрхийлэмжийг тодотгоно..












Comments