Уран зургийн талаар жаахан ярихад ~ 1


Fernand Leger бол Matisse (1869-1954), Georges Braque (1882-1963), Robert Delaunay (1885-1941) болон Marcel Duchamp (1887-1968) нарын хамтаар 20-р зууны эхэн үеийн Францын шилдэг зураачдын нэгээр нэрлэгддэг бөгөөд тэрээр 1910-аад оны абстракт урлагт өөрийн нэрээ оруулж эхэлсэн ба түүний арга барил бол кубизмээс гаралтай зөвхөн түүний гэх тубизм юм.. 1917 онд цэргээс чөлөөлөгдсөн Fernand Leger цэрэг нөхдийнхөө сэтгэлийг хийгээд цэрэг дайны төдийгүй хүн төрөлхтөний “машинлаг” байдлыг гоозүйтэйгээр зурдаг байв.. энэ зургийг сонгодог бүтээлд хамаатуулахаас гадна Fernand Leger-ын гучаад оны хамгийн “амгалан” бүтээлд тооцдог.. зурагт саарал өнгөтэй хүчирхэг хоёр биеийг загварчилсан, тэд нэг өнгийг хуваалцан хамтдаа түгжигдсэн байдлаар дүрслэгдсэн бөгөөд хөрслөг өнгө болон хавтгай байдлыг харж болно.. гэвч уур амьсгал зөөлөн, уран яруу ба энэ зураг нь Fernand Leger-ын өмнөх ажлуудыг бодвол хамаагүй хөнгөн ажээ.. уг үр дүнгээс гарах ялгаа бол зургийг урд талаас харахыг Fernand Leger татгалзаад байгалийн хуулийг дагаж мөрдсөн чөлөөтэй хэмнэлийн аргыг ашигласан ба зураг дээрх дүрсүүд нүсэр мөр болон гуяа хөдөлгөх мэт, үс нь хурдтай намирах мэт, гар хийгээд хөлнийхөө хурууг түргэн хөдөлгөх мэт сэтгэгдэл төрүүлнэ.. цэцэгт мөчир нь бэлгэдэл буюу охидыг нугын нахиа шиг болгох ба тэдний зөөлөн байдал энх тайван болон элбэг дэлбэг байдлыг санал болгоно.. хөрслөг шар өнгө гайхалтай гялтганах бол үүний эсрэгээр хатуу биес нь харааны чиглэмж руу аваачдаг..

Энд өгүүлэх бүтээлийн эзэн Henri Matisse (1869-1954) бол Picasso болон Marcel Duchamp нарын хамтаар хорьдугаар зууны Францын хамгийн нөлөө бүхий уран зураачаар нэрлэгддэг бөгөөд тэрээр гайхамшигтай зураачаас гадна театр болон уран барималын мундаг мэргэжилтэн байв.. Henri Matisse “Pointillism”-р оролдож үзсэнийхээ дараа илүүтэй өнгөний хэлбэрт анхаарч эхэлсэн бөгөөд тэрээр тухайн үеийн Парист моод болсон экспрессионист хөдөлгөөний авангард хэлбэр болох Fauvism жанрын манлайлагч болж байсан ба 84 насандаа үхэх хүртлээ идэвхтэй ажилласаар байв.. тэрээр энэ зургаа 1912 оны зун өөрийнхөө гэрийн урланд зурсан ба тэрээр хэдий маш том цэцэрлэгт хүрээлэнтэй ч цэцгийн талаар зурахдаа өөрийн урлан дахь ваартай цэцгийг илүүд үздэг байсан нь сонин.. түүний зорилго аливаа зүйлийг гаднаас нь хараад шууд буулгах биш тэр зүйлсийн талаар мэдэрсэн мэдрэмжээ зурах байв.. өөрийн урлагийн онолоо тэрээр “би харсан зүйлээ зүгээр зурдаггүй, сэтгэл хөдлөл маань зургийг бий болгодог” хэмээжээ.. зурагт гурван хөлтэй ширээн дээр ногоон ваараар дүүрэн nasturtiums цэцэг хөөсрөн, мөн цэцгийн навч болон үсэнцэр ваарыг ороосон байгаа харагдах ба улаан үзүүртэй улбар шар цэцэгс ваарыг тэвэрсэн мэт байгаа нь тэднийг нэгэн цул хэлбэртэй юм шиг харагдуулна.. мөн үсэнцэр нь ваарнаас даван гараад эргэн тойрон муруйж байгаагаар зурагджээ.. студийн хана дээр тод ногоон довцог дээр гурван нүцгэн бүжигчин “хэмнэлтэйгээр” эргэлдэн, тойрон бүжих харагдах агаад тэдний ландшафтыг студийн дотоод чимэглэлтэй нэгтгэж өгчээ.. гурван хөлт ширээний хоёр хөл нь студи дотор, харин нөгөө нэг хөл нь ногоон довцог “дотор” байрших ба бүжигчид болон тэдний ландшафтыг студийн шал хийгээд тавилгуудтай адилхан тод өнгөөр зуржээ.. зөвхөн ваартай цэцэгс л хэвшмэл байдлаар зурагдсан бөгөөд мөн ваартай цэцэгс болон ширээ л зурагт бүрэн дүүрэн харагдаж байна.. өрөөнд ямар ч булан байхгүйн дээр бүжигчид болон сандалын хүрээг тасалж, хэсэгчилжээ.. “миний хувьд, уран зураг үргэлж гоёл чимэглэл байх ёстой ба би ажиллаж байхдаа хэзээч бодохыг оролддоггүй, зөвхөн мэдрэхийг хүсдэг” хэмээн Henri Matisse хэлсэн буй..

“The House of the Hanged Man” хэмээх энэхүү бүх цаг үеийн хамгийн шилдэг ландшафтын бүтээлийн нэгийг нэрт Paul Cezanne (1839-1906) зурсан ба Paul Cezanne-ын хамгийн сонирхолтой хийгээд үзэсгэлэнтэй ажил гэж судлаачид үздэг.. нэрт зураач маань эл бүтээлээ 33 настайдаа бүтээсэн бол яг тухайн үед түүний урлагийн замналд алдарт зураач Camille Pissarro тус болсноос гадна том урам зориг өгсөн байдаг ажээ.. энэ зургаараа түүнийг импрессионист жанр луу гулсан орсон гэдэг бөгөөд энэ зураг бол 1874 онд Парисын импрессионист үзэсгэлэнд Paul Cezanne-ын танилцуулсан гурван зургийн нэг гэгддэг.. тэрээр Pissarro юмуу Monet нараас илүү нялж зурдаг, бас давхарлаж зурдаг гэдгээрээ алдартай ба түүний уран зураг хүч болон тайвшралыг мэдрүүлдэг бөгөөд бусад импрессионист зураачдаасаа илүү нягт зурдагаараа онцлогтой.. энэ зургийн нэрийг эс тооцвол Paul Cezanne-ын эхэн үеийн романтизмын ул мөр байхгүй ба нэрнээс нь болж зурагт ямар нэгэн муу ёрын санаа байгаа гэж бодвол эндүүрэл бөгөөд харин өнгө болон хэлбэр нь сэтгэл түгшээм гоозүйтэй.. нэгэн шүүмжлэгч энэ байшинд хэн ч дүүжлүүлж байгаагүй гэж тодотгон хэлсэн буй.. тэрээр зурагтаа ямар нэгэн драмтик болон уран зохиолын сэдэв оруулахаас татгалзаж импрессионист бүлгэмийн субьектыг илүүд үздэг зарчмыг дагажээ.. мөн эл бүтээлээрээ тэрээр өөрийн онцгой өвөрмөц импрессионист брэндээ толилуудаг..













                                         

Comments