The Piper at the Gates of Dawn

The Piper at the Gates of Dawn цомог бол домогт Pink Floyd хамтлагийн анхны студийн ажил ба Psychedelic rock, acid pop, space rock болон experimental rock жанрт хамаарагдах уг гайхамшигтай цомог рок хөгжмийн түүхэнд нэгэн онцгой үзэгдэл, цоо шинэ салхи болж тэмдэглэгджээ.. энэ цомог бол хамтлагийг үүсгэн байгуулагчидын нэг Syd Barrett-ын удирдлага дор буюу бараг бүх юмыг нь хийсэн цорын ганц цомог гэдгээрээ алдартай бөгөөд 1967 онд Лондоны EMI студид цомог бичигдсэн бол продюсерээр нь Norman Smith ажиллажээ.. Syd Barrett цомгийн ихэнх дууны үгийг зохиож, мөн хөгжим дээр голлох үүргийг гүйцэтгэсэн ба уг цомгийг Syd Barrett-ын Pink Floyd дахь цорын ганц бас анхны бөгөөд сүүлчийн ажил гэдэг.. цомог АНУ-д болон Их Британид өөр өөр дууны хувилбартайгаар гарсан байдаг ч эл цомгийг Psychedelic rock жанрын хамгийн чухал бүтээлд тооцох болжээ.. Архитетктурын оюутнууд болох Roger Waters, Nick Mason, Richard Wright болон урлагийн чиглэлээр сурагч Syd Barrett нар янз бүрийн нэрийн дор 1962 оноос хамтран рок хөгжим тоглодог байв, 1965 онд тэд The Pink sound нэртэйгээр аялан тоглолт хийж эхэлсэн байдаг.. 1967 оноос тэд мэргэжлийнх болж EMI студитэй гэрээ хийсэн байдаг, гэхдээ тухайн үедээ маш хямдханаар.. тэдний анхны сингл Arnold Layne нэртэйгээр гарсан ч Лондоны радио эфирт цацахаас татгалзсан байдаг.. уг явдлаас 3 долоо хоногийн дараа EMI студийнхэн Pink Floyd-ыг олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр танилцуулж эхлэхдээ уг хамтлаг нь урлагийн бүх төрлийг хамруулан туршилт хийнэ гэж мэдэгдэж байв.. олон нийт тэднийг хүлээж авахыг тоосонгүй, мөн Psychedelic rock жанрыг хүмүүс ойлгодог эсэхээс үл хамааран тэд дараагийн сингл "See Emily Play" дуугаа гаргасан бөгөөд уг сингл чаартын 6-р байрт жагсаж байв..
 Pink Floyd-ын хөгжим LSD хэрэглэгчдэд зориулагдсан мэт, тэдний байдлаас хийгдэж байсан нь хамтлагийг тэр дорхноо Psychedelic rock жанрын мастер болгосон агаад тэднийг LSD туршилтыг дүрслэгчид хэмээж байв.. үнэндээ LSD имиж нь хамтлагийн хөгжимд суурилсан туршилт, хэлбэр байсан бөгөөд үнэндээ хамтлагаас ганц бас жинхэнээр мансуурагч нь Syd Barrett байсан буюу Syd Barrett-ын оюун ухаан, авъяас чадвараас үүдэж хамтлагийн дуугаралт, өнгө төрх, философи энэ LSD рүү шилжсэн байдаг.. нэг үгээр Syd Barrett-ын Pink Floyd илүү туршилтын маягийн байж, ирээдүйн домогт хамтлагийн үндэс суурь болсон агаад түүний нөлөө хамтлагийн бүхий л үед амьтай оршиж, хамтлагийг цааш оршиход том урам зориг болжээ.. цомгийн дуунууд хоёр хэсгээс бүрдэнэ: эхнийх нь хамтлагийн амьд тоглолтоос бичсэн урт хэмжээтэй импровиацтай дуунууд болон Barrett-ын зохиосон богино хэмжээтэй дуунууд болно.. дуу бичлэгийн үеэр продюсер Smith болон Barrett нарын хооронд зөрчилдөөн их байсан ба хамтлагийн "дарга" Barrett-ын шинэлэг хөгжмийг Smith эсэргүүцээд илүү хуучинсаг хөгжимийн дуугаралт хүсч байсан гэдэг, тэгэхдээ хамтлагийн хөгжмийн дуугаралтыг тухайн үед студийнхэн анх сонсоод балмагдан гайхсан байдаг. цомог нээлтээ хийж алдаршив, энэ үед хамтлаг UFO клубт тоглодог байсан агаад орой болгон битүү үзэгчидтэй байдаг байв.. хамтлагийн менежер байсан хүн хэлж байна: арын өрөөнөөс би Barrett-г олсон, тэр бүр ухаангүй байлаа, Roger бид хоёр түүнийг арай гэж хөл дээр нь босгоод тайз руу гаргав, түүнд үзэгчид хайртай учраас эл байдлыг нь өршөөсөн боловч хамтлаг тоглоод эхлэхэд Barrett зүгээр л зогсчих буюу гитар нь хүзүүнээс нь өлгөгдөөд гар нь хий л унжиж байв гэсэн буй.. Barrett-ын өвчин хамтлагийг зарим нэг хөгжмийн наадамд оролцох боломжийг хаасан байдаг, Barrett-ын уг байдлыг Roger тэргүүтэй хамтлагийнхан ихэд анхааран сэтгэлзүйчид хандсан ч Barrett уг халамжийг хүлээж аваагүйгээс гадна мөн түүнийг испанид амруулсан ч ямар ч үр дүн хүртээгүй байдаг.. цомгийн хавтасны зургийг Vic Singh гэгч алдартай зурагчин авсан агаад хамтлагийнхныг аль болох тод гоё хувцасаа өмсөхийг шаардсан бөгөөд хамтлагийнхан тухайн үеийн моодны загвараар хувцаслаад мөн LSD туршилтыг харуулахыг оролдсон гэж судлаачид үздэг.. цомгийн нэрийг Syd Barrett өгсөн бөгөөд энэ нэр бол Kenneth Grahame-ын "The Wind in the Willows" зохиолтой холбоотой ба уг ном бол Barrett-ын хамгийн дуртай ном байснаас гадна хожим "Shine on you crazy diamond" дуун дээр Barrett-г дурсан "you piper" гэдэг хэсэг гардаг билээ.. "энэ бол энгийн бус, шал өөр ажил байсан ба тэд энэ ажилдаа сэтгэл хангалуун байсан бол Syd Barrett цомгийн коверын ард бяцхан зураг зурсан" хэмээсэн буй Vic Singh.. цомог нээлтээ хийхэд судлаачид энэ хамтлаг Psychedelic төрхийг бодит амьдралд авчирлаа, гээд Pink Floyd-ын хөгжимдөх авъяас хийгээд хөгжмөө бичүүлэх байдлыг ухаалаг гэж магтсан байдаг.. жилээс жилд цомгийн нэр хүнд, алдар нэр өсөв, уг цомгийг бүх цаг үеийн шилдэг Psychedelic rock цомгийн тоонд багтааснаас гадна зарим шүүмжлэгчил уг цомгийг хамгийн шилдэг Psychedelic rock цомог гэж өргөмжилдөг.. Rolling stone сэтгүүл уг цомгийг Syd Barrett-ын алтан амжилт хэмээгээд эл цомгийг бүх цаг үеийн хамгийн шилдэг 500 цомог жагсаалтынхаа 347~р байрт жагсаасан байдаг.. Mojo magazine болон Q magazine гэсэн сэтгүүлүүд уг цомгийг хамгийн шилдэг рок цомог, хөгжим, дуу гэсэн жагсаалтууддаа тун өндөрт байршуулсан байдаг агаад уг цомог бол аугаа хамтлагийн эхлэл, рок хөгжмийн шинэчлэлт байжээ.. зарим судлаачид уг цомгийг концепт гэдэг ба энгиЙн цомог шиг дуртай дуугаа сонгон сонсохоос илүүтэй бүтэн цомгоор нь, тэгэхдээ эхнээс нь дуустал сонсох хэрэгтэй гэсэн буй.. уг цомгийг 1973 он хүртэл концепт цомог гэж үздэггүй байсан бөгөөд эдүгээ концепт цомог гэж үзэхиЙн сацуу хамгийн шилдэг Psychedelic rock - концепт цомог гэж үзэж байна..

Comments