The Doors

Psychedelic rock жанрын үндэс суурь болж байсан хамтлагуудын нэг бол Америкийн домогт The Doors хамтлаг ба Psychedelic rock, acid rock болон blues rock төрлөөр тоглодог энэ хамтлагийн 1967 онд гарсан дебют цомог болох The Doors гэх хамтлагийн нэрээрээ нэрлэсэн гайхамшигтай цомгийг товчхон танилцуулъя.. цомог 11 тракаас бүрдэх буюу нийт 44 минут орчим үргэлжлэх бөгөөд цомгийн эх хувь 20 гаран сая хувь зарагдсан байдаг бол уг цомгоос Light My Fire болон The End гэсэн дуунууд дэлхийн хит болсон агаад мөн The Doors-ын нэрийн хуудас болсон дуунуудын нэг билээ.. The Doors хэмээх аугаа хамтлаг 1965 оны дунд үед эцсийн бүрэлдэхүүнээрээ байгуулагдахад хамтлагийн басс гитарчин ,хийгээд даралтад хөгжимчин, ерөөсөө эл хамтлагийн "сүнс" болох Ray Manzararek-ын хоёр дүү хамтлагаас гарч оронд нь Robby Krieger орж ирсэнээр бүрэн эцэслэгдсэн ба Robby хамтлагт орох үедээ цахилгаан гитараар тоглож сураад дөнгөж 6 сар л болоод байсан гэдэг агаад бөмбөрчин John Densmore-ын жазз нөлөө уг хамтлагийн дуугаралтад нөлөөлсөн байдаг.. цомог гарсан даруй Billboard 200-д аажмаар амжилт үзүүлж эхэлсэн байдаг, алдарт Light My fire дуу нэгдсэн улсын чаартын хоёрт, The Beatles-ын дараа бичигдэж байсан бөгөөд цомог Европт удаан боловч тогтвортой сайн амжилт гаргасан байдаг.. модерн хөгжим, маш чухал цомог, классик хийгээд жазз хөгжмийн орчин үеийн хэмжүүр хэмээн уг цомгийг судлаачид үнэлдэг ба The Doors энэ цомгоороо төрсөнөөс гадна Jim Morrison болон Ray Manzararek нарын авъяасыг тэнгэрт тултал магтсан байдаг.. 
эдүгээ The Doors цомгийг бүх цаг үеийн хамгийн шилдэг цомгийн тоонд оруулдаг бөгөөд Rolling stones сэтгүүл хамгийн шилдэг 500 цомгийн жагсаалтдаа багтааснаас гадна NME сэтгүүл бүх цаг үеийн хамгийн аугаа 500 цомгийн жагсаалтдаа уг цомгийг оруулсан байдаг, нэг үгээр энэ цомог бол ховорхон тохиох рок дебют юм.. Light My Fire дууг Krieger зохиосон ба нэрт кино найруулагч F. F Coppola-ын Apocalypse Now хэмээх бүтээлд The Doors цомгийн The End дуу хангалттай эгшиглэдэг бөгөөд The End дууны талаар Jim Morrison: энэ дууг сонсох болгонд надад өөр мэдрэмж төрдөг, энэ дуу зүгээр л нэг хагацлын дуу шиг эхэлдэг ч энэ бол нэг охиноос салж байгаа тухай юмуу эсхүл хүүхэд наснаас хагацах талаар бүтээл биш ба энэ бол хүн бүхэн өөрийнхөөрөө хүссэнээр сонсож болох тэр хагацлын аяз юм.. The Doors цомог болон Light My fire сингл хоёулаа Grammy hall of fame-д орсон байдаг..

Comments