The Black Parade ~ энэ цомог бол
Америкийн рок хамтлаг My Chemical Romance-ын студийн 3 дахь бүрэн хэмжээний цомог
ба 2006 оны 10 сард худалдаанд гарч байжээ. Green Day хамтлагийн олон цомог
дээр ажиллаж байсан Rob Cavallo тус цомгийн продюсерээр ажилласан. Цомгийн
бүтэц нь Рок Опера ба "Өвчтөн" нэртэй гол баатар хорт хавдраар үхэж
буйг дүрсэлнэ. Цомог тэр чигээрээ "Өвчтний" үхэж буй байдлаас
амьдралын дараах үеийн туршлага, амьд байх үеээ эргэцүүлэн бодсон өгүүлэмжээс
бүрдэнэ. 2010 онд бөмбөрчин Bob Bryar хамтлагийг орхихоос өмнө хийгдсэн цор
ганц студийн цомог бол The Black Parade болжээ. Цомог сонсогчдын таашаалыг
хором зуур л хүртсэн бөгөөд Welcome to the black parade сингл Их британий
чаартыг тэргүүлсэн нь хамтлагийн хувьд анхны тохиолдол болсон бол цомог нээлтээ
хийсэн даруй Их британи болон Billboard-ын цомгийн чаартад 2-р байрт жагсаж Их
британи, Америкт гурвалсан, давхар алтан цомгууд болсон. Ингээд зогсохгүй цомог
Grammy award-ын шилдэг цомгийн төрөлд өрсөлдсөн агаад уг цомгоос Welcome to the
black parade, Famous last words, I don't love you, Teenagers гэсэн 4 сингл
"төрүүлжээ". Хамтлаг Welcome to the black parade world tour нэртэй аялан тоглолтоо 2007 онд
Манчестер хотоос эхлүүлж дэлхий даяар 138 удаагийн тоглолт хийж, хэд хэдэн
хөгжмийн наадам, шоунд оролцсон байна. Уг аялан тоглолт хамтлагийн хувьд
хамгийн урт, мөн олон улсыг хамарсан том төсөл болжээ. Цомогт
"Өвчтний" өнгөрөн одох амьдрал хийгээд түүний дурсамжийг өгүүлэх
бөгөөд түүнийг үхсэний дараа ҮХЭЛ түүн дээр парад хэлбэртэйгээр ирдэг. Энэ
үндсэн санаа нь хамтлагийн дуучин Gerard Way-ын ҮХЭЛ нь тухайн хүнийг үхэх үед
хамгийн дуртай дурсамж хэлбэрээр нь ирдэг гэсэн өөрийнх нь хүүхэд насных нь
(парад үзэх дуртай байж) бодол санаанаас үүдэлтэй юм.
Мөн уг цомгийг хамтлаг
өөрсдийнхөө алтер~его болгож бүтээсэн гэж үздэг. Хамтлаг уг цомгийнхоо амьд
тоглолтод хар жагсаалын өмсгөлөөр ижилсэн гангардаг ба үүнийг The Beatles-ын
Sgt. Pepper's lonely hearts club band цомогтой төстэй болсон гэж үздэг. Цомгийн
амьд тоглолт театрчилсан маягаар болдог ба Gerard Way-ын дүрийн зан байдлыг
Pink Floyd хамтлагийн The Wall цомгийг кино болгосон Bob Geldof-ын тоглолттой
болон Freddy Mercury-ын тайзан дээрх байдал хийгээд David Bowie-ын Ziggy
Stardust дүртэй харьцуулдаг. Gerard Way хэлэхдээ Queen болон Pink Floyd нар уг
цомгийг бүтээхэд хамгийн чухал нөлөө болсон хэмээдэг. Мөн цомгийн гитарын
найруулгыг Queen хамтлагийнхантай төстэй болсон гэж үздэг ба мөн Pink Floyd-ын
The Wall, The Beatles-ын Sgt. Pepper's lonely hearts club band болон David
Bowie-ын The rise and fall of Ziggy Stardust and spider from mars зэрэг
бүтээлүүдээс санаа авсан гэж үздэг. Харин сэдэвчилсэн видео клипүүдийг The
Shamshing Pumpkins хамтлагаас санаа авсан гэж Gerard Way хэлсэн буй. Хамтлаг
классик, цаглашгүй бүтээл туурвихыг хүссэн бөгөөд одоогоос 20-30 жилийн дараа
эцэг эхчүүд хүүхдүүддээ бидний дууг тоглож өгөнгөө бид энэ хөгжмийг залуудаа сонсдог байсан гэж яриасаа хэмээн
бид энэ цомгийн бүтээсэн гэж хамтлагийнхан ярьсан байдаг. The Black Parade-ын
дуугаралтыг alternative rock, emo, pop rock, post~hardcore жанрынх гэдгээс
гадна 1970-д оны рок дуугаралт болох glam rock, punk rock болон gothic rock жанрууд
цомогт хүчтэй нөлөөлжээ. 2006 онд цомгийн анхны клип болгож Famous last words
дууны клипийг хийлгэх үеэр Gerard Way шагайгаа булшилсан бол бөмбөрчин Bryar
хөлөө түлж эмнэлэгт хэвтсэн байдаг. Хөгжим судлаачид ерөнхийдөө эл цомгийг
магтан сайшаасан байдаг; цомгийг бүх байдлаар нь Green Day хамтлагийн American
Idiot цомогтой харьцуулсан байдаг бол энэ цомог 1970-д оны рок үзэгдлийн бүх
зүйлийг баяртайгаар тэмдэглэсэн рок н ролл үнэт эрдэнэ гэж үзсэн байдаг. Харин
зарим нь энэ цомог бол Queen-ын рок операгийн бараан, бохир өнгө аястай
хувилбар гэж байв. Мөн уг цомгийг 2006 оны хамгийн нягт нямбай бүтээгдсэн
цомгийн нэг гэж бичжээ. Rolling stone сэтгүүл The Black Parade-г 2006 оны
шилдэг 50 цомгийн 20-р байрт жагсаасан бол Wizard сэтгүүл харин 2006 оны тэргүүн
цомгоор The Black Parade-г нэрлэж байж. Тэгвэл IGN уг цомгийг нэгэн аравны
шилдэгийн тоонд багтаасан байна. Гарцаагүй модерн классик рок цомог..
Comments
Post a Comment