The Bends

The Bends бол Английн домогт рок хамтлаг Radiohead-ын студийн 2 дахь цомог бөгөөд 1995 оны 3 сард худалдаанд гарч байсан Alternative rock, britpop, indie rock жанрын цомог болно. Уг цомог хахир гитарын дуугаралт, даралтад хөгжмийн тоглолтоороо хамтлагийн дебют цомог Pablo honey-ын (1993) grunge rock жанраас холдох буюу ялгаруулах ба уг цомгийн My iron lung, High and dry, Fake plastic trees, Just хийгээд Street spirit (Fade Out) гэсэн 5 сингл нь Их британий чаартад өндөр амжилт гаргасан байдаг. Хамтлаг Pablo honey дебют цомгийнхоо дараа шууд шинэ бүтээлүүд дээрээ ажиллаж эхэлсэн байдаг ба шинэ бүтээлүүд The Benz гарчиг дор хийгдэж байв. Хачирхалтай нь шинэ дуунууд өмнөх Pablo honey цомгоос илүү болж байсанд продюсер нар гайхаж байжээ. Тухайн үед хамтлагийн Creep дуу үнэмлэхүй хит болж хамтлагаас хүлээх хүлээлт, шаардах амжилт маш өндөр байсан нь эргээд хамтлагийн залууст дарамт болж байсан гэдэг. Энэ зэргийн зарим асуудлаас болж шинэ цомгийн бичлэг удааширсан байдаг ч 1994 онд хамтлаг Лондоны RAK студид шилжээд Thom Yorke маш эрт босоод ганцаараа төгөлдөр хуурынхаа ард суугаад дуунуудаа зохиож байсан агаад продюсер Leckie Thom Yorke-г тэр үед ёстой дуугаар бороо оруулж байсан хэмээн дурссан байдаг. Pablo honey цомогт бүх 3 гитар адилхан байдлаар тоглож байсан бол энэ цомогт гитаруудын үүрэг илүү салангид болсон агаад өмнөх цомогт бид туршлагагүй байсан бол The Bends цомог дээр бид илүү хөгжмийн мэдлэгтэй болсон байлаа хэмээн Radiohead-ынхан хэлж байв. 
Цомгийн бичлэгийн эхний 2 сарын хугацаа ихээхэн хүнд байсан гэдэг, учир нь хамтлагийн анхны цомгийн үлэмж амжилт эргээд тэдэнд дарамт болж байжээ. Ингээд зөрчилдөөн цааш ажиллах нөхцлыг үгүй хийснээр хамтлаг хэсэг завсарлага авч амарцгаасан ба хэсэг хугацааны жаахан салалт хамтлагийг эргээд бат бэхээр нэгдүүлсний дээр өөрсдөдөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлж улмаар бага сага асуудлуудыг үл даван гарснаар тэд цомгоо амжилттай бичүүлсэн. Хамтлагийн дуучин, дууны үгийг зохиогч Yorke-ын хувийн "уур хилэн" The Bends цомгоос эхлэн цаашдын бүх цомогт орох болсны дээр хамтлагийн нууцлаг үгс, нийгэм хийгээд дэлхийн асуудлуудыг хөндөх болсон гол шалтгаан энэ цомгоос л эхлэлтэй юм. Гэхдээ хамтлагийн бүх цомгийн үгс Pablo honey дебют ажлын үргэлжлэл, тэгэхдээ илүү боловсорсон маягтай хувилбар гэж судлаачид үздэг. The Bends цомгийн үгсийг тэр ялангуяа My phone lung дууны үгийг Yorke-ын өөрийнх нь сэтгэлийн хямралын зүйрлэл, рок нь роллын дараагийн тамлагдагч юмуу амиа хорлогч гэсэн буй. ЦомгиЙн коверийг Stanley Donwood гэгч хийсэн ба Stanley Radiohead-ын эл цомогт ажилласнаас хойш хамтлагийн дараагийн бүх цомогт орж ажилласан байдаг. Энэ цомог Их британид гурвалсан цагаан алтан цомог болсны дээр Их британий чаартад 4~р байрт бичигдэж, нийтдээ чаартад.160 долоо хоног болсон байдаг. Уг цомог хамтлагийн Америкт гаргасан хамгийн муу цомог байдаг ч нэгдсэн улсад цагаан алтан цомог болсон байдаг. Шүүмжлэгчид хамтлагийн дуугаралтыг U2-тэй харьцуулсан байдаг бөгөөд бүх талаараа Pablo honey цомгоос илүү гэж дүгнэсэн байдаг. Хүчирхэг, ихэмсэг бардам дуугаралттай энэ хамтлаг Их британий том зиндааны хамтлаг боллоо гэж тухайн үеийн судлаачид шагшин магтаж байв. Их британичуудын классик гэж тодорхойлсон цомгийг Америкчууд муулж, баалж хүлээж авахдаа биеэ тоосон  хэт бардам бөгөөд хөгжмийн дуугаралт нь авъяасыг нь илтгэх ч ямар ч утга учир, гүн санаа алга хэмээж байжээ. Маш олон шүүмжлэгчид энэ цомгийг тухайн оны хамгийн шилдэг цомог гэж үзсэн байдаг ба эл цомог Radiohead-ын замналын эргэлтийн цэг болсон гэж үздэг. Уг цомгийн шүүмжлэгчид болон арилжаанаас олсон амжилт дараагийн цомгийг бий болох үндэс болсон бол Coldplay, Keane, James Blunt болон Travis зэрэг Britpop жанрын хамтлаг, дуучдад үлэмж нөлөөлсөн байдаг. 2017 онд The Bends цомгийг Britpop жанрын хамгийн аугаа 3 дахь цомгоор тодруулсан байдаг бол хамтлагийнхан өөрсдийгөө Britpop-д хамаатуулахыг хүсдэггүй. Rolling stone сэтгүүлийн хамгийн шилдэг 500 цомгийн жагсаалтад The Bends 110-р байрт жагссан бол Virgin-ын гаргасан хамгийн шилдэг 1000 цомгийн 2-р байрт жагссан агаад уг жагсаалтыг Beatles хамтлагийн Revolver цомог тэргүүлдэг ажээ.


Comments