Syd
Barrett – домогт Pink Floyd хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг, рок
хөгжим, тэр дундаа цахилгаан гитарын хөгжил, техник арга барилд шинэчлэл
авчирсан энэ эрхэмийн нөлөө Paul McCartney, Jimmy Page, David Bowie
гэсэн уран бүтээлчдэд нөлөөлөөд зогсохгүй Sex pistols, The Damned гэсэн
хамтлагуудад нөлөөлсөн бөгөөд хэдий тэрээр Pink Floyd-г эрт орхисон ч
түүний сүнс буюу тусгал хамтлагт үргэлж байсаар байсан гэдэг.. Syd
Barrett 1946 онд Английн Cambridge-д төрөөд 2006 онд төрсөн газраа нас
барсан ба дөнгөж арван жил үргэлжилсэн гайхамшигтай урлагийн амьдралтай
тэрээр амьдралынхаа үлдсэн ихэнхи хугацааг өвчин, зовлондоо шаналаж нам
гүм амьдарсаар эцэслэжээ.. багасаа төгөлдөр хуураар тоглочихдог бас
зурдаг, шүлэг бичдэг Syd Barrett төрөлхийн авъяастай, мэдрэмжтэй нэгэн
байсан агаад ирээдүйн Pink Floyd-ын андууд болох Roger Waters, David
Gilmour хоёртой урлагаар танилцан нөхөрлөж, гэр орноороо орж гардаг
багын найзууд болсон байдаг.. ингээд тэрээр 1964 оноос найз Roger
Waters-тайгаа хамтран хамтлаг байгуулж уран бүтээл туурвиж эхэлсэн
бөгөөд тэд хамтлагаа олон янзаар нэрлэж байсан ч Syd Barrett бүх цаг
үеийн хамгийн аугаа рок хамтлагийн нэр болсон Pink Floyd нэрийг өөрийн
сонсдог байсан жазз хөгжичдийнхөө нэрнээс санаа аван Pink Floyd хэмээн
хамтлагаа нэрийдсэн байдаг.. Pink Floyd-д Syd Barrett удсангүй, дебют
цомог дээр нь бүрэн ажлаад хоёрдахь цомог дээрээ ажиллаж байгаад хар
тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж сэтгэцэд нь хүчтэй нөлөөлж, ахин олон
нийтийн дунд байх хэцүү, тэр ялангуяа урлагаас холдохоос аргагүй болсон
байдаг..
аугаа Pink Floyd хамтлагийн эхлэлийг тавьж, эхэн үеийн бүх
хөгжим, үгийг бичсэн Syd Barrett-тай тэрхэн хэдхэн жилийг Pink Floyd-ыг
нэгэн эрин, зарим фенүүдийнхээр хамтлагийн цорын ганц оргил үе гэдэг
бөгөөд хамтлагийн хожмын ахлагчид Roger Waters, David Gilmour нар түүний
авъяасыг бүрэн хүлээн зөвшөөрдөг.. Pink Floyd түүнд зориулан Wish You
Were Here хэмээх цомог бүтээсэн бөгөөд Shine On You Crazy Diamond гэдэг
цомогт орсон дуу түүнд зориулагдсан билээ.. хамтлагаас хүчээр гарсан Syd
Barrett урлагийн нас нь ч, биологийн нас нь ч залуухан байсан учир
урлагаа орхихыг хүсэлгүй хоёр ч цомог гаргасан байдаг.. эхний цомог нь
The Madcap Laughs нэртэйгээр 1970 онд гараад чамгүй амжилт үзүүлсэн ба
цомгийнх нь продюсерээр Roger Waters, David Gilmour гээд нийт таван хүн
ажилласан бол тэрээр хөгжим, үг гээд дууныхаа бүх зүйлийг өөрөө хийсэн
байдаг.. Syd Barrett-ын хоёрдахь буюу сүүлчийн бие даасан цомог Barrett
нэртэйгээр гарсан ч амжилт олоогүй ба цомогт Richard Wright болон David
Gilmour нар туслан ажилласан байдаг.. Pink Floyd-ын амин сүнс байсан Syd
Barrett-ын түүх эмгэнэлтэй бөгөөд сургамжтай.. Pink Floyd-г Syd
Barrett-гүйгээр огт төсөөлөмгүй..
Comments
Post a Comment