Queen

Их Британийн домогт Queen хамтлагийн дебют цомог "Queen" хэрхэн бүтсэн талаар товчхон бичлээ.. цомгийн хөгжмийн дуугаралт ерөнхийдөө heavy metal болон progressive rock жанруудаас нөлөөтэй гэж үздэг ба эдүгээ уг цомгийг дээрх хоёр жанраас гадна hard rock, glam rock жанрын цомогт хамаатуулдаг билээ.. цомгийн дууны үгс олон янзын сэдвийг хамаарах агаад ардын дуу болон шашинлаг өнгө төрхийг агуулдаг гэж үзлэг.. гоцлол дуучин Freddy mercury 5 дууг зохиосон бол гоцлол гитарчин Brian May 4 дуу зохиожээ, уг цомогт.. хамтлаг жижиг сажиг клубуудээр хоёр жил тоглосны эцэст Лондоны De lane lea studios хэмээх шинээр байгуулагдсан төвд дуугаа бичүүлэх боломжийг олж авчээ.. тэд "keep yourself alive", "the night comes down" зэрэг дуугаа demo хэлбэрээр бичүүлээд уг demo-гоо олон Label руу явуулсан байдаг ч ганц л Label тэдэнтэй маш хямдхан гэрээгээр ажиллах санал тавьсан байдаг ба Queen үргэлж бие халаалтын хамтлаг байхыг хүсээгүй тул тус саналаас татгалзсан байдаг.. De lane lea студид хамтлагийн хэрхэн тоглож байгааг харсан John Anthony болон Roy Thomas Baker тэдний ер бусын болохыг, сэтгэл татам байдал хязгааргүй болохыг олж харсан буюу олж нээжээ.. ингэснээр зохих хүмүүс нь авъяаслаг залуусыг зохих газарт нь аваачсан буюу тухайн үеийн хамгийн алдартай дуу бичлэгийн студид болох Trident studios тэднийг өлгийдөн авчээ.. Queen-ынхан тухайн үед хэн ч биш байсан тул төлбөртэй уран бүтээлчдийн амралтын эзгүй үеэр юмуу студи ажиллаагүй үеэр л студийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, шинэлэг бүхэн дээр дуугаа бичүүлж байв.. тохиролцсоны эцэст 1972 оны зунаар буюу шөнийн цагаар Queen цомгийн бичлэгээ хийж байв, тэд бүр шөнийн цагт бичлэгээ хийдэг байсан бөгөөд Taylor хэлэхдээ : бид дууныхаа найруулгыг хийж байхдаа цонхоор шөнөөр ажилладаг охидыг хардаг байв гэсэн буй.. ийм хязгаарлагдмал нөхцөлд тэд олон асуудалтай тулгараад тэр болгоныг даван туулах үедээ тэд хөгжмийн инженер Mike Stone гэгчтэй танилцсан ба Stone тэдний анхны цомгийг бий болоход туслаад зогсохгүй хамтлагийн инженерээр болон туслах продюсерийн хувиар хамтлагийн цаашдын 5 цомогт нь гар бие оролцон ажилласан байдаг.. Brian May хожим хэлэхдээ: бид цаг үргэлж төгс байхын төлөө тэмцэж байсан, мөн бид амьд тоглолт болон бичлэг хоёрын бодит байдлын ялгааг харуулахыг зорьдог байсан гэдэг.. Queen-ын уг цомгийн дуугаралтад Led Zeppelin, Black Sabbath хамтлагуудын нөлөө их байсан гэж үздэг бол дууны үг нь дундад зууны нууцлаг сэлэм юмуу ид шидийн сэдэвтэй гээд Queen тэр үед ардын хөгжмийг metal, progressive хэлбэрээр бидэнд хүргэж байсан гэж судлаачид үздэг.. мөн зарим шүүмжлэгчид Freddy mercury-ын дуунуудыг J. R. R. Tolkien-ын бүтээлүүдтэй харьцуулдаг ба харин Brian May-ын хөгжмийг Baroque маягтай гэж үзэж байв.. уг цомгийг панк, эрч хүчтэй байдлаараа Английн рок хөгжмийн титэмийг Queen Led Zeppelin-ээс булаалаа гэж хүмүүс болон шүүмжлэгчид шуугиж байсан ба Queen маш олон хамтлагийн дуугаралтаас санаа аван уг цомгоо бүтээлээ гээд ерөөсөө Queen-г Led Zeppelin-тэй харьцуулаад эхэлсэн байдаг.. хөгжмийн талаар бичдэг хүмүүс уг цомгийг хамгийн шилдэг классик рок дебют цомгийн нэг гэж үздэгээс гадна Guitarist Magazine сэтгүүл эл цомгийг бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий гитарын цомгийн 19-р байрт жагсаасан бол NME хамгийн шилдэг 100 цомгийн 54-р байрт мөн жагсаасан байдаг.. тэгвэл зарим судлаачид уг цомгийг хамтлагийн хоёр дахь хамгийн шилдэг цомог гэж үзсэн байдаг болой.. анхны цомогт таалагддаггүй маш их юм бий, тухайлбайл бөмбөрийн дуугаралт хэмээн Roger Taylor хэлсэн байхад эхний цомогт багтсан ихэнх дууг бид хаа сайгүй, энд тэндгүй тоглоод сурчихсан учир амар байсан буюу бичлэгийн үеэр бид сандрах юмгүй тоглодогоороо л тоглоход болохоор байв гэж John Deacon хэлж байжээ..

Comments