Parallel Lines

Parallel Lines – уг цомог Blondie хамтлагийн студийн гуравдахь цомог ба Их британий цомгийн чаартыг тэргүүлж, хамтлагийг нэгдсэн улсад албан ёсоор алдаршуулж, Blondie-г дэлхийн хамтлаг болгожээ.. мөн 1979 оны шилдэг поп цомгийн 9-р байрт жагсаж байсан бол нийтдээ дэлхий даяар 20 сая хувь борлогдсон агаад уг цомгийн "Heart of Glass" хэмээх сингл олон улсад хит болсон билээ.. 1978 онд Blondie студийн хоёрдахь цомог Plastic Letters-г гаргасныхаа дараа хамтлагийн үндсэн суурь буюу new wave болон punk жанрын хамтлаг болгоход гол үүрэг гүйцэтгэсэн продюсер Richard Gottehrer-тэй хамтран ажиллахаа больж оронд нь Австралийн продюсер Mike Chapman-тай хамтарч эхэлсэн бөгөөд Mike Chapman Blondie-г өөр замд гаргасан байдаг.. хожим Mike Chapman Parallel Lines цомгийг бичих ажил буюу Blondie-тэй студид хамтран ажиллах там шиг хэцүү байсан гэж хэлсэн байдаг бөгөөд Chapman тэдний бүтэц болон үүргийг дахин тодорхойлж, хамтлагийг засч янзласан буюу ямарч туршлагагүй залуусыг шахаж нүдсээр хамтлагийг өдий хэмжээнд хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн ба тухайн үед хамтлагийн гишүүд chapman-ын төгс байх ёстой шаардлагад залхаж, зовдог байсан агаад дуучин Debbie эл шаардлагад шантран бичлэгийн үеэр бие засах өрөөнд орж уйлдаг байжээ.. хожим энэ талаар chapman: тэд зүгээр л хөгжилдөх гэж ирсэн хүүхдүүд байсан, тэгээд зогсохгүй өөр хоорондоо түнжин муу, амьдрал мэдэхгүй хүүхдүүд байсан хэмээн Chapman өгүүлжээ..
 уг цомгийг далаад оны the Dixie cups болон the electric prunes хамтлагуудын нэгтгэсэн поп рокын холимог жанрын гээд New wave жанр гэхээсээ илүү цэвэр поп цомог гэж судлаачид уг цомгийн дуугаралтыг дүгнэсэн бол chapman хожим: би угаасаа Blondie-тэй New wave юмуу punk цомог бүтээе гэж бодоогүй, анхнаасаа л поп цомог хийнэ гэж бодсон байсан хэмээсэн буй.. Parallel Line цомгийг пост модерн хошигнол гэж Rolling Stone сэтгүүл дүрсэлсэнэс гадна романтик фатализм гэж дүгнэсэн бол судлаачдын үзэж байгаагаар эл цомгийн ихэнх дууны үг үхчихсэн кино одод дурласан хийгээд од болохыг мөрөөдсөн өсвөр насныхны ганцаардал болон гунигийг илтгэсэн мэт хэмээн дүрсэлжээ.. цомгийн нэрийг цомогт багтаагүй дууны нэрээр нэрлэсэн ба цомгийн хавтасыг Edo гэгч гэрэл зурагчин авсан агаад өндөр өсгийттэй, цагаан даашинзтай Debbie-ын эсрэгцэл хамтлагийн бусад гишүүдийн пооз болон хувцсаны зохицол бөгөөд энэ цомгийн ковер бол харахад шууд нүдэнд өртөхүйцээр домог болсон ковер болжээ.. уг цомог дэлхий даяар хит болсон ба европ, австрали болон нэгдсэн улсад хит болсон бол Англид Beatles шиг алдаршсан ба домогт Beatles-г санагдуулам сенсаац болжээ.. энэ бол дахин давтагдашгүй, дуу болгон нь сэтгэлд хоногшим, 1978 оны хамгийн чухал бас шилдэг цомог хэмээн судлаачид үздэг.. мөн уг цомог далаад оны сүүлээр Их британий чаартад 106 долоо хоног байсан бөгөөд Blondie хамтлагийн хамгийн шилдэг цомог гэгддэгээс гадна төгс поп-рок цомог, үнэмлэхүй коммершил цомог гэх алдрыг олжээ..Rolling Stone, Blender болон NME зэрэг хөгжмөөр даганаж бичдэг сэтгүүлүүд уг цомгийг бүх цаг үеийн хамгийн шилдэг цомгийн жагсаалтдаа багтаасан байдаг..

Comments