Английн домогт Led Zeppelin хамтлагийн гайхамшигтай сайхан, House of the Holy цомгийн талаар жаал хөөрөлдөцгөөё.. цомог Led Zeppelin-ын 5 дахь студийн ажил агаад үндсэн рок жанрт хамаарагдах эл цомгийн үргэлжлэх нийт хугацаа 40 орчим минут бол продюсерээр Jimmy Page ажилласан байдаг.. хамтлагийн зарим гишүүд өөрсдийн хийх ажлаа гэрийнхээ студид хийсэн байдаг нь дуунуудыг засаж сайжруулахад, зохион байгуулахад болон илүү сайн болоход ашиг тусаа өгсөн байдаг агаад бүх хөгжим, дуулалтад хамтлагийн бүх гишүүд болох;.Robert Plant, Jimmy Page, John Bonham болон John Paul Jones нар гар бие оролцсон байдаг.. цомог анх нээлтээ хийхэд хэдийнээ алдаршаад байсан Led Zeppelin-г шүүмжлэгчдийн зүгээс сөрөг нь арай давамгайлсан шүүмжлэл "цохиж" байсан ч хожим үнэмлэхүй алдар нэрийг олж, алмаазан цомог болсон байдаг.. эл цомог хамтлагийн замналыг эргүүлсэн гэж үздэг, нэг үгээр энэ цомогт тэд илүү өргөн, олон янзын төрөл жанраар тоглосон нь хойшдынх нь цомгуудын үндэс суурь болсон гэж үздэг.. эхэн үеэ бодвол хамтлагийн дуугаралт илүү түвшин ахиж, өмнөх үеийнхээ цомгуудад дутагдаж байсан хөгжимлөг чанарыг энэ цомогтоо оруулсан учир House of the Holy бол баялаг, хөгжимлөг гайхалтай цомог юм.. House of the Holy цомог нь хамтлагийн өмнөх хүнд, бараан, blues rock дуугаралтаас татгалзаад илүү цэвэр рокын өргөн дуугаралтыг илүүд үзсэн буюу Jimmy Page-ын хурц, тод гитарын тоглолтоос энэ бүхэн эхэлнэ.. уг цомог нь Led Zeppelin-ын бусад цомогтой харьцуулахад хамгийн олон янзын хөгжмийн дуугаралттай цомог ба рок, баллад, регги, панк болон рок нь ролл хөгжмийн цуглуулга болсон цомог гэгддэг бөлгөө.. цомгийн эхлэл дуу The song remains the same нь Jimmy Page-ын зохиосон аяз байсан ба Robert Plant үг зохиосноор дуу болжээ..
The rain song-г Jimmy Page гэртээ зохиожээ.. Led Zeppelin хэзээч баллад дуу хийдэггүй гэсэн George Harrison-ын "гомдоллоос" болж тэрээр уг дуугаа зохиосон агаад үгийг нь Robert Plant хожим нэмсэн байдаг.. Over the hills and far away дуу бол Хиппи амьдралын тухай бөгөөд дуу намуухан акустик маягаар эхлээд аажмаар цахилгаан гитарын сүрлэг тоглолт руу шилждэг.. The Crunge-г Bonham бичжээ.. тэрээр панк хэмнэлттэй ч бүжиглэж боломгүй хөгжим бичсэн ба Robert Plant дууныхаа үгийг дураар өөрчлөн, мөн дуулах хэв маягаа James Brown-г даган дууриасан буюу нэрт дуучныг хүндэтгэдэгээ ийнхүү илэрхийлсэн гэдэг.. Dancing days дууг бичүүлэхэд хамтлагийнхан цэнгэн хөгжилдөж, Stargroves студийн цэцэрлэгт бүжиглэн наадаж байсан гэдэг ба уг дууны үг нэлээд өөдрөг үзэлтэй билээ.. Bonham миний дуртай D`Yer mak`er дууг Регги болон 1950-д оны doo~wop жанрын нэгдлээс олж зохиосон бөгөөд Jones тус дууг муу болсон гэж эсэргүүцэж, харин Plant сайн дуу болсон, тиймээс сингл хэлбэрээр гаргах хэрэгтэй гэж маргалдаж байсан боловч уг дуу Их британид синглээр гараагүй ч нэгдсэн улсад гараад зогсохгүй шилдэг 20-д багтсан байдаг.. No quarter-г Jones зохиожээ.. уг нь энэ дуу хамтлагийн 4 дөх цомогт багтах байсан гэдэг бөгөөд Jones цахилгаан төгөлдөр хуурын ая болон акустик тоглолт нэмж өгсөнөөр эл дуу бүрэн бий болжээ.. The Ocean дууг Bonham чарласаар эхлүүлдэг ба энэ дуу бол хамтлаг болон фенүүд хоорондыг холбодог дуу билээ.. House of the Holy цомог Их британий чаартыг тэргүүлсэн бол нэгдсэн улсад Billboard-д 39 долоо хоног болохдоо хоёр долоо хоног л тэргүүлжээ.. цомгийн хавтасыг Arthur Clarke-ын Childhood's End романаас сэдэвлэсэн бөгөөд яг коверийг Hipgnosis студийн гэрэл зурагчин Aubrey Powell-ын ажлаас санаа аван бүтээсэн ба VH1-c гаргасан хамгийн шилдэг 50 цомгийн ковер жагсаалтад House of the Holy цомгийн ковер 6-р байр эзэлсэн бол цомог өөрөө Rolling stone сэтгүүлийн хамгийн аугаа 500 цомгийн 148-р байрт жагссан байдаг ч энэ цомог бол далаад оны хамгийн шилдэг цомгийн нэг юм..
Comments
Post a Comment