Faith

"Faith" бол домогт The Cure хамтлагийн студийн 3 дахь цомог ба 1981 онд нээлтээ хийж байсан Post~punk, gothic rock жанрын уг цомог 36:54 үргэлжлэх хугацаатай.. уг цомог хамтлагийн өмнөх цомог Seventeen Second (1980) цомгийн дүнсгэр байдлын үргэлжлэл болсны дээр дараагийн Pornography (1982) цомгийн эхлэл болсон юм. "Faith" цомгоос сингл болж гарсан "Primary" дуу үнэмлэхүй хит болж үзэгч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан бол уг цомог нь Их британий шилдэг борлуулалттай цомгийн жагсаалтад 14-р байрт жагссан ба тус чаартад 8 долоо хоног болсон юм. Seventeen Second цомгийн аялан тоглолтын дараа хамтлаг шинэ цомгийнхоо ажилд ханцуй шамлан орсон агаад Matthieu Hartley хамтлагийн цаашдын төлөв, зорилт таалагдаагүй учир хамтлагаас гарсан байдаг. "Faith" цомгийн ихэнх дуу студид бичигдсэн буюу дууны бүх шүлгийг Robert Smith бичиж, хөгжмийг тухайн үеийн хамтлагийн бүр гишүүд гар бие оролцон бичжээ. Цомогт багтсан зарим дууг Английн зохиолч, яруу найрагч Mervyn Peake-ын фантааз, готик жанрын "Gormenghast" бүтээлээс санаа авч бүтээжээ. Уг цомог мөн хамтлагийн анхны 6 утастай басс гитарын тоглолттой, даралтад хөгжимтэй, ямар ч гоцлол гитаргүй бичигдсэн цомог ажээ. Цомгийн хавтасыг хамтлагийн хуучин хийгээд ирээдүйн гишүүн Porl Thompson зохион бүтээхдээ Bolton Abbey-ын Bolton Priority сүмийн гэрэл зургаас үүдэлтэй бөлгөө. Судлаач, шүүмжлэгчид анхнаасаа л уг цомгийг өндрөөр үнэлж байж; "Primary" болон "Doubt" бүтээлүүүдийг хамтлагийн өмнөх ажлуудтай харьцуулахдаа сэтгэлд хадагдам аялгуутай, хүчтэй мэдрэмж төрүүлэм гэсэн буй. 
Гашуудлын басс гитарын тоглолт, уйтай зөөлөн хөгжмийн өнгө нь амьсгаа бачуурам цомгийн ерөнхий аялгууг тодотгох нь Pink Floyd болон The Doors хамтлагуудыг санагалзуулна. Мөн түүнчлэн хамтлагийн цомогт гүйцэтгэсэн уур амьсгал болон нарийн ажиллагааг судлаачид биширдэг бөгөөд чи үүнд дурлахгүй байж болно, гэвч чи үүнд донтох болно гэж уг цомгийн талаар хэлсэн буй. Мөн модерн Pink Floydism-ын төрх гэснээс гадна утгагүй, ихэмсэг, өөртөө төвлөрсөн бөгөөд ямар ч зүрх сэтгэлийг хагацаахуйц цомог гэж дүгнэдэг ажээ. "Faith" бол The Cure-ын хамгийн үзэсгэлэнтэй, дутуу үнэлэгдсэн цомгийн нэг агаад бүх цаг үеийн хамгийн шилдэг 20 gothic цомгийн жагсаалтын 3-р байрт эрэмбэлэгддэг.

Comments