Dire Straits

Манай гаригийн хамгийн шилдэг рок хамтлагийн нэг Их Британий Dire straits хамтлагийн дебют цомог "Dire straits" гэх хамтлагийнхаа нэрээр нэрлэсэн цомгийнх нь талаар хэдэн үг хэлье. Хамтлагийн ах дүү Knopfler буюу Mark (гоцлол гитарчин, мөн гоцлол дуучин( болон David (ритм гитарчин, хөгжмийн зохиолч) нарын хүсэл зориг, хөдөлмөрөөр бий болжээ. Их сургуулиа Англи хэлний багшаар амжилттай дүүргэсэн Mark Yorkshire Evening post сонинд ажилд орсон байдаг боловч тэрээр хөгжимд дэндүү хайртай учир битүүхэндээ хөгжмийн замнал хөөхийг хүсдэг байсан агаад уг сонирхолоо даган оройн цагаар коллежуудад хөгжмийн багшаар ажиллахын сацуу тэр хавийнхаа клубуудад тоглодог байв. Эхнэрээсээ салж, санхүүгийн асуудалд орсон Mark дүү David-ын гэрт нүүж очсон; тэнд ирээдүйн Dire straits хамтлагийн гишүүн John Lilsley мөн амьдардаг байжээ. Ингээд Mark, David болон John нар хамтлаг байгуулахаар шийдсэн бөгөөд тэд бөмбөрчинөөр Pick Withers-г элсүүлсэнээр хамтлаг албан ёсоор бүрдэж бэлтгэл хийж эхэлжээ. Хамтлаг бий болоход тэдний санхүүгийн хувьд асуудалтай байхад Mark-ын найз Brinsley Schwarz гэгч хамтлагийн "ядуу" байдлаас ишлээд одооны энэ хамтлагийн нэрийг өгч байжээ. Хамтлаг хэдэн сар бэлтгэл хийсний эцэст мөнгө зээлээд дуугаа бичүүлэх боломжтой болсон ба тэд бичлэгээ аваад BBC-ын алдартай радиогийн хөтлөгч Charlie Gillett-д өгсөнөөр буюу Gillett-ын зөвлөмж бас тусламжаар Dire straits хамтлаг дэлхийн хамтлаг болох суурь тавигджээ. Энэ хүний ачаар тэдний "Sultans of Swing" үнэмлэхүй хит болж, 2 сарын дараа гэхэд хамтлаг Vertigo Records-той хамтрах гэрээ байгуулжээ. Цомгийн үргэлжлэх хугацаа 41:34 ба Blues rock, pub rock жанрт хамаарагддаг агаад "Sultans of the Swing" дуу Billboard шилдэг 100 дуу жагсаалтын 4-р байрт жагсаж байсан бол Их Британий чаартын 8-р байрт эрэмбэлэгдэж байжээ. 
"Dire straits" цомог Герман, Франц, Австралийн шилдэг цомгийн чаартыг тэргүүлж байсан бол нэгдсэн улсад 2-р байрт, их британид 5-р байрт жагсаж байсан бөгөөд уг цомог Америк хийгээд Их Британид хоёр ч удаа цагаан алтан цомог болж байжээ. Цомгийн коверийг Chuck Loyola гэгч зураачийн зургаас авсан байдаг. Тэгвэл хөгжим судлаачид уг цомгийн талаар юу гэж хэлсэн байдгийг хальтхан сонирхоё; онцгойлж үзэхүйц гүйцэтгэлтэй дебют цомог, ах дүү Knopfler нарын сөөнгө боловч амттай гитарын тоглолтыг сайшаажээ. Mark-ын дур сонирхол нь Диланский руу чиглэх буюу цомогт өгүүлэх ядуудаа дарлагдсан, хүчгүйдээ дийлдсэн шударга бус байдлыг харуулна. Кантри, рок болон фолк хөгжмийн нэгдсэн холимог хийгээд дуугаралтын ариуссан, хошигносон байдлыг уг цомгоос мэдэрч болно. Хөгжим хүний жаргал юм уу зовлонгоос бүрддэг хэдий ч хэн ч хөгжим сонсоод зовоогүй болой..

Comments