Cow's Skull: red, white, and blue (1931). Чикагогийн урлагийн институт болон Нью Иоркийн оюутны урлагийн лигт суралцсан, мөн William Meritt Chase-ын шагналыг тосон будгийн зургаараа хүртсэн George O'Keeffe нь Прекиссионизмын үүсэн бий болж байгаа үйл явцыг судалж, өөрийн уран зургийн өвөрмөц хэлбэрээр өргөжүүлэн цэцэглүүлжээ. George O'Keeffe бол 20-р зууны Америкийн хамгийн олон талт, шинийг эрэлхийлэгч зураачдын нэг юм. Тэрээр 29 настайдаа өөрийнхөө гол дэмжэгч фото зурагчин Alfred Stieglitz-тэй гэрлэсэн ба тэд Нью Иоркийн ШЕЛТОН зочид буудалд амьдардаг байжээ. 1928 онд George O'Keeffe Шинэ Мехико руу аялсан агаад Шинэ Мехикогийн байгалийн орчин тойрон бүсгүйн гайхал бахдлыг төрүүлсэн байдаг буюу Америкийн урлаг хийгээд амьдралын талаар үнэтэй тайлбарыг өөртөө олж нээжээ. Үнэндээ, энэхүү зураг бол түүний Америкийн мөн чанарыг хамгийн сайн бэлгэдэж чадсан "зураглал" юм. Аварга том ландшафтын юмуу хотуудыг бус харин нутгарах үзэл хийгээд Америкийн сцэн гэх мэт хөдөлгөөний аргаар зурсан бөгөөд түүний зурсан элэгдсэн үнээний гавлыг яс нь Америкийн үнэн мөн чанарыг илэрхийлэх ажээ. 1929 онд George O'Keeffe Шинэ Мехико руу 2 дахь удаагаа аялж, зуныгТаос-д өнгөрүүлэв. Өмнөд нутгийн тод гэрэл цөлийн ландшафтыг тод харагдуулах ба уг хэлбэр дүрсээр уран зураач бүсгүй маань өөрийн гоо зүйн ойлголтыг шууд илэрхийлсэн. George O'Keeffe-ын Таос-д байхдаа олсон мотифууд: цөлийн цэцэгс, бохир заваан газрын улаан толгод, загалмайнууд болон яснууд байв. Ингэснээр түүнд бэлгэдлийн чанартай шинэ цуврал хийх санаа өгсөн буюу өмнө нь хэзээ ч зурж байгаагүй домгийн өнгө аястай бүтээл туурвиж эхэлжээ.
Түүний бүтээхүйн
анхаарал орчин үеийн Нью Иоркийн тэнгэр баганадсан байшингаас Шинэ Мехикогийн
эртний, байгаль орчин руу даруй шилжсэн. Маш олон тарж асгарсан яснуудтай хэсэг
талбай George O'Keeffe-ын сэтгэлийг татсан эх сурвалж болж, энэ сэдвээр тэрээр
хэд хэдэн зураг зурсан бөгөөд энд ярьж буй зураг нь энэ сэдвээр зурсан түүний
эхэн үеийн бүтээлүүдийн нэг билээ. 1939 онд, тэрээр уран зургийнхаа үзэсгэлэн
дээр; " миний хувьд, яснууд бол миний мэддэг бүх үзэсгэлэнтэй зүйлтэй
адилхан" гэж хэлж байжээ. George O'Keeffe Шинэ Мехикод өнгөрүүлсэн анхны
зундаа яс цуглуулж эхэлсэн агаад 1930 онд хийсэн 2 дахь аялалынхаа төгсгөлд тэрээр
торх дүүрэн ясыг Нью Иорк руу явуулсан байдаг. Нөхцөл байдлаас гадна; зурагт
дүрслэгдсэн гавлын яс нь дурсгалт байдал хийгээд шүтэн бишрэлийн утга учиртай
гэж тааварладаг. Зурагт чухал байр суурь эзэлж буй улаан, цагаан, хөх өнгөнүүд
нь Америкийн далбааг илэрхийлнэ. 1949 онд George O'Keeffe Шинэ Мехикод нүүж
очсон байдаг ба тэрээр 1986 онд үхэх хүртлээ тэндээ амьдарсан ажээ.
Comments
Post a Comment