Бяцхан Бар буюу Тони Леунг

 



Кино жүжигчдийн намтар бичиж эхэлсэнээс хойш Ази жүжигчин огт бичээгүйгээ саяхан анзаарав. Ингээд өөрийн дуртай жүжигчин Tony Leung chiu - wai-ын талаар товчхон бөгөөд тодорхой өгүүлсү. Leung 1962 оны 6-р сарын 27-нд Хонг Конгт мэндэлжээ. Түүнийг Азийн хамгийн амжилт гаргасан болон Азиас олон улсад хамгийн амжилттай яваа жүжигчний нэг гэдэг. Leung-ын олон улсын нэртэй наадмаас авсан шагнал тоймгүй; Wong Kar-wai-ын алдарт "In The Mood For Love" кинонд бүтээсэн дүрээрээ Канны кино наадмаас шилдэг эрэгтэй гол дүр шагнал авч дэлхийн хэмжээний калибр болохоор баталсан байдаг. Мөн түүнийг Хонг Конгоос төрөн гарсан өөрийнхөө үеийнхнээс хамгийн шилдэг жүжигчин гэж шүүмжлэгчид үздэг бол CNN түүнийг Азийн бүх цаг үеийн хамгийн шилдэг 25 эрэгтэй жүжигчний нэгээр нэрлэж байв. Leung нэрт кино урлаач Wong Kar-wai-тай хамтарсан бүтээлүүдээрээ илүүтэй алдартай ба тэд хамтдаа 7 киног бүтээсний дотор "Happy Together", "Chungking Express" болон дээр дурдсан кинонуудыг нь дурдахад л кино сонирхогчид түүнийг андахгүй. Мөн тэрээр "City of sadness", "Cyclo" болон найруулагч Ang Lee-ын "Lust, Caution гэсэн Венецийн кино наадмын дээд шагналтай кинонуудаараа алдартай. Leung бас Оскарт нэр дэвшиж байсан "Hero" кинонд тоглосон бол бокс оффисын хитээс гадна кино сонирхогчидын сайшаалыг хүртсэн "Hard Boiled", "Infernal affairs" зэрэг кинонуудад амжилттай тоглосон билээ.
 Одоо тэрээр массын дунд хит болж байгаа Marvel Cinamatic Universe-ын "Shang-Chi and the Legend of the ten rings" кинонд гол дүр бүтээхээр болоод байгаа билээ. Leung Хонг Конгийн кино наадмаас 7 удаа шагнал хүртсэн бол Тайваны кино наадмын 3 удаагийн шагналтан агаад энэ шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хамгийн их хүртсэн дээд амжилт болсоор буй ажээ. East Asian film номонд түүнийг "янз бүрийн болон энгийн кино дүрүүдээрээ тэрээр маргаангүй Хонг Конгийн төдийгүй дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг жүжигчдийн тоонд багтана" гэсэн байна. Leung-ын бага насны эхэн үе эцэг эхийнх нь мөнгөтэй холбоотой байнгын хэрүүл дор өнгөрчээ. Тун сахилгагүй хүү байсан Leung мөрийтэй тооглоомын донтон эцгийгээ гэр бүлээ орхин явахад сэтгэл санааны хямралд орж зан араншин нь огцом өөрчлөгдсөн ба эцэг нь гэр бүлээ хаяж явахад тэрээр 8 настай байлаа. Ингээд түүнийг болон охин дүүгийн эх нь ганцаараа өсгөн хүмүүжүүлжээ. Leung чимээгүй, даруухан хүү байсан бөгөөд хүүхэд насных нь туршлага жүжигчин болох замналыг нь зассан буюу энэ мэргэжил түүнд сэтгэл доторх мэдрэмжээ нээлттэйгээр илэрхийлэх боломж олгосон гэж хэлж байв. "Аав чинь нэг өдөр алга болчиход чи цаашид юу болохыг мэдэхгүй. Тэр өдрөөс хойш би бусад хүмүүстэй харилцах гэж оролдохоо больсон. Би ангийнхантайгаа ярилцахаас айдаг байсан, учир нь хэн нэгэн гэр бүлийнхний минь талаар асуувал би юу гэж хэлэхээ мэддэггүй байсан. 
Тиймээс би их ганцаардах болсон. Маш удаан дотроо бугшсан мэдрэмжүүдийг гарган илэрхийлэх боломжтой учраас би жүжигчин мэргэжилд дурласан. Би даруухан хүн л дээ. Нэг өдөр ТВ дээр очсон, тэгсэн энэ бүхэн өөрөө л урсаад гараад ирсэн; би уйлчихсан, гэхдээ үүнээсээ ичээгүй. Үзэгчид миний тоглолтыг тухайн дүрийн сэтгэл гэж боддог, гэвч үнэндээ надаас гарсан миний бодит сэтгэл, мэдрэмж юм шүү дээ" гэж Leung ярьж байжээ. Leung хувийн сургуульд явж байгаад санхүүгийн бэрхшээлээс болоод 15-тай сургуулиа орхижээ. Зан ааш сайтай өсвөр насны Leung ээжтэйгээ тун дотно байсан гэдэг. "Hero" киноны тухай ярилцлагаар тэрээр миний ээж 2 хүүхэд ганцаараа өсгөсөн жинхэнэ баатар гэж хэлж байлаа. Сургуулиа орхисон Leung хүнсний дэлгүүрээс Хонг Конгийн их дэлгүүрт худалдагч хийх зэргээр есөн жорын ажил хийв. Ингэж яваад тэрээр 16 настайдаа ирээдүйн том жүжигчин Stephen Chow-той танилцсан агаад Chow түүнийг жүжигчин болох шийдвэрт нөлөөлж, мөн сайн найз нь болжээ. 1982 онд Leung TVB сувгийн жүжигчний курсыг дүүргэв. Leung-г хүүхдэрхүү төрхтэй байсан учир TVB түүнийг хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчөар сонгов. Тэрээр телевизид байх хугацаандаа комедид дуртай болсон ба телевизид байсан жилүүддээ тэрээр олны танил болж ирэв. Төд удалгүй тэрээр TVB-ын 5 бар гэж алдаршсан тухайн үеийн ТВ-ын ид од болж байсан 5 эрэгтэй жүжигчний нэг болсон бөгөөд эд бол Andy Lau, Felix Wong, Michael Miu, Kent Tong болон манай Tony Leung нар юм. Энэ дундаасаа Leung-г бяцхан бар гэж хочилдог байжээ. 1984 онд тэрээр өндөр амжилт гаргасан "Police Cadet" ТВ-ын цувралд тоглов. Уг кинонд Leung цагдаа болж буй залуугийн дүрийг бүтээсэн бол Maggie Cheung мөн тус кинонд тоглож жүжигчний замналаа эхлүүлсэн. Үүнээс хойш тэд "Days of being wild", "Ashes of Time" болон "2046" гэх мэт олон сайхан кинонд хамтран  тоглосон билээ. Leung нэгэн ярилцлагадаа Maggie бол миний алтер эго гэж хэлж байж. Мөн тэрээр "Maggie бол нэг удаа вальс эргэхэд тун хэцүү хамтрагч. Бидний дунд орших нууцлаг байдлыг хадгалах дуртай болохоор бид хоёр цагийг хамтдаа бага өнгөрүүлдэг. Би Maggie-г харах болгондоо түүнээс шинэ зүйлийг олж илрүүлж байдаг" хэмээн Leung өгүүлжээ. Leung-ын од болох гараа нэрт найруулагч John Woo-ын акшин жанрын "Hard Boiled" кинонд тоглосноор эхэлсэн гэж үздэг ба Leung 1989 онд Hou Hsiao-hsien-ын "A city of sadness" кинонд тоглосноор олон улсын анхааралыг татаж эхэлсэн хэмээдэг. "Chungking Express"-ын ганцаардмал цагдаа, :Happy Together"-ын Аргентинд цагаачилсан ижил хүйстэн, "In the Mood to love"-ын өөрийгөө чандлан жолоодогч эрийн дүрүүдээрээ Leung үеийн үед кино сонирхогчдын хайртай жүжигчин байсаар байх нь эргэлзээгүй. 
Тэрээр Wong Kar-wai-ын "The Grandmaster" киноны дүрд хувирахын тулд кун фугаар 5 жил хичээллэсэн гэдэг. Аугаа Robert De Niro болон жүжигчин Brad Pitt нар түүнийг хүлээн зөвшөөрдөгөө хэлсэн байдаг ба The Time сэтгүүл Leung-г Азийн Clark Gable гэж тодорхойлсон байна. Leung-ын авъяас жүжиглэхээр дуусахгүй, тэрээр мөн шаггүй дуучин ба "Infernal affairs" киноныхоо дууг Andy Lau-тай хамтран дуулсан байдаг. Leung Кантон, Мандарин, Англи, Испани хэлээр ярьдаг бол Японоор бас бага зэрэг ярьдаг ажээ. Leung 2008 онд жүжигчин Carina Lau-тай гэрлэжээ. Тэд Хонг Конгийн хамгийн алдартай хосын тоонд ордог агаад 1984 онд "Replica" кинонд хамтран тоглохдоо танилцсан ба тэд "Days of being wild", "Ashes of Time", "2046" зэрэг кинонуудад мөн хамтран тогложээ. 1990 онд, "Days of being wild" киноны зураг авалтын үеэр жүжигчин Carina Lau-г хэдэн цагаар хулгайлсан байдаг; Wong Kar-wai хэлэхдээ "Days of being wild анхандаа 2 ангитайгаар хийгдэхээр төлөвлөгдсөн байсан. Leung-ын сцэн хоёрдахь ангийн эхлэлийн сцэн байх ёстой байсан юм. Гэтэл 2 зүйл болсон; нэгдэх нь киног хонг Конгт хийх нь зохимжгүй байсан бол нөгөө шалтгаан нь Carina Lau-г хулгайлсан хэрэг юм" гэж байжээ. Leung болон Carina нар 19 жил үерхсэний эцэст Бутан улсад нижгэр хурим хийжээ. Leung бол Буддист хүн юм, тэрээр Буддист шашны байгууллагуудад байнга хандивын гараа сунгаж байдаг нэгэн юм. Leung-ын төгс замналд нэг хачин асуудал байдаг нь тэрээр оргил үедээ холливуудад хөл тавьж чадаагүй хэрэг бөгөөд тэрээр Хонг Конгт бий болгосон өөрийн өв, мөн бүтээсэн дүрүүдээ зэрэглэл доошлуулахгүй гэж холливуудаас татгалзаж байсан гэж үздэг. Гэвч 2005 онд тэрээр  Америкийн агенттай гэрээ хийсэн байдаг ч ямар ч дүр бүтээгээгүй. Ингээд эцсийн эцэст 2019 онд Leung Mandarin болж буйгаа зарлсан юм..


Comments