Үхэгсдийн судар

The Evil Dead (1981). The Evil Dead буюу Book of the dead нэртэй 1981 оны Америкийн supernatural хоррор киног найруулагч Sam Raimi, продюсер Robert Tapert болон киноны гол дүрд тоглосон Bruce Campbell нар ерөнхийдөө хамтран бүтээсэн байдаг. Кино дэлхий даяар нийт 29$ ашиг олсон нь зардлаа хэт дахин олсон ба үзэгчид болон шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан байдаг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр уг кино алдаршиж култ хэмжээнд хүрсэн ба бүх цагийн үеийн хамгийн шилдэг хоррор киноны нэгээс гадна хамгийн амжилттай бие даасан киноны тоонд багтдаг. Уг киногоороо найруулагч Sam Raimi болон Campbell нар замналаа эхлүүлсэн бөгөөд Sam Raimi-д "Хүн Аалз" трилогоо бүтээх боломж бас итгэлийг өгчээ. Raimi Campbell нар багаасаа нөхөрлөсөн эртний найзууд байжээ. Тэд хамтдаа бага төсөвтэй хэд хэдэн төсөл дээр хамтран ажиллаж байснаас цөөнгүй нь комеди кинонууд байв.

Комеди жанрын "it's Murder!" Киноныхоо түгшүүртэй сцэнийг хийх явцдаа хоррор жанрын кино хийж болохын байна гэсэн санаа авсан гэдэг. Ингээд хоррор жанрыг судласны эцэст Raimi хоррор кино найруулахаар шийдэж киноныхоо ерөнхий концептыг бэлэн болгосон ба бүрэн хэмжээний киноны санхүүжилт босгохын тулд хамтран ажиллаж төслийг нь мөнгөжүүлэх хүмүүс хайж эхэлсэн байна. Үүнээс өмнө тэрээр "Within the woods" гэх богино хэмжээний хоррор кино бүтээчихээд байлаа. Raimi хөрөнгө босгохоор хуульч найз дээрээ очив; түүнд "Within the woods" киногоо үзүүлэхэд найз нь богино хэмжээний кино сонирхохгүй байгаагаа хэлж харин бүрэн хэмжээний кино хийх зөвлөгөө өгчээ. Найзаасаа зөвлөгөө авсан Raimi таньж мэддэг хүмүүсээсээ хандив цуглуулж эхэлсэн бөгөөд заримаас нь царайчлан гуйж байснаа нуугаагүй. Campbell мөн энэ үеэр эрвийх дэрвийхээрээ мөнгөний эрэлд гарч, тэд бүрэн хэмжээний кино хийчих мөнгө босгосон боловч хүсэж байсан хэмжээнийхээ мөнгийг олоогүй гэдэг. 

Киногоо хийх боломжтой болсон Raimi, Campbell нар төсөлдөө "Book of the Dead" гэсэн нэр хайрлав, уг нэрийг Raimi өөрийн дуртай H. P. Lovecraft-ын зохиолоос санаа авсан байдаг. Анхандаа уг кино нь "Within the woods" киноны бүрэн хэмжээний, өргөжүүлсэн хувилбар байх ёстой байсан ч Raimi 20 удаагийн зураг авалт хийснийхээ дараа бодлоо өөрчилсөн. Киногоо хийхийн тулд Raimi өмнө нь хамтарч ажиллаж байсан найз нөхдөөсөө тусламж хүссэн бөгөөд Campbell Tapert-г продюсерын ажилд хамтрахыг санал болгоод өөрөө киноны гол дүр Ash Williams-д тоглохоор болжээ. Бусад жүжигчидээ олохын тулд Raimi сонинд зар өгөв, Betsy Baker зарын дагуу ирсэн бол "Within the woods" кинонд тоглож байсан Ellen Sandweiss мөн кино багт багтжээ. Ер нь кино багийнхан тэр чигтээ Raimi, Campbell нарын найз, гэр бүлийнхнээс бүрдэж байлаа. Нүүрний будалтын тусгай эффэктийг "Within the woods" кинонд ажилласан Tom Sullivan дааж авсан агаад тэрээр кинон дээр гарах их хэмжээний хиймэл цусыг хийхэд тусалсан ба үүнд кофе, эрдэнэ шишийн сироп, хүнсний будаг зэргийг ашиглажээ. Зураг авах газрыг хайж олох мэргэжлийн туслах үгүй байсан тул кино багийнхан зураг авах газраа өөрсдөө хайж олжээ. Эхлээд Raimi-ын төрсөн хот Royal Oak-г сонгосон ч больж Теннесси мужийн Морристаунг сонгосон, учир нь тус муж нь уг кино төслийг нааштайгаар хүлээж авсан цор ганц муж байжээ.

Кино багийнхан удаан хайсангүй хүссэн газраа олсон буюу хамгийн ойрхон орших байшин барилгуудаасаа нэлээд алслагдам газар тусгаарлагдсан ойн модонд ганцаар шовойх кабин олов. Ингээд 13 хүний бүрэлдэхүүнтэй кино багийнхан тэр кабинд амьдран киногоо хийж эхэлсэн агаад олноороо нэг өрөөнд унтах зэргээр тухгүй орчинд байцгаав. Нөхцөл байдалд нэлээд хүнд, дээр нь кино багийн гишүүд хоорондоо түр тар хийцгээж байж; учир нь кино багийнхан бүгдээрээ туршлага нимгэнээс болж байсан гэдэг. Зураг авалтын анхны өдөр, гүүрэн дээрх зургийн үеэр багийнхан ой модонд төөрөв, ингээд зогсохгүй зарим хүмүүс бэртэл авсан ба түргэн тусламж дуудахад алслагдсан болохоор байдал түвэгтэй байв. Raimi тухайн нөхцөл байдалдаа тааруулан зоригтой, шинэлэг камерын хөдөлгөөнүүдийг амжилттай туршиж байсан тухайн байдалд хурдан, санаагаа хөгжүүлсэн байдлыг нь хожим судлаачид өндрөөр магтсан байдаг. Мөн тэрээр жүжигчидээ "тамлах" дуртай байв; тэрээр жүжигчдийнхээ уур болон өвдөлтийг өдөөж, Улмаар тухайн агшиныг зураглаж чадвал кино бодитой, амьд болно гэдэгт итгэдэг байв.

 Зураг авалтын үеэр Raimi үнэхээр ч жүжигчидээ бага зэрэг харгис ханддаг байсан, үүнийгээ "хэрэв бүгдээрээ өвдөлт, зовлонг маш ихээр мэдрэхийн бол хоррор утгаараа гарч ирнэ шүүдээ" хэмээн тэрээр хэлсэн байдаг. Продюсер Tapert Raimi-ын энэ байдлыг хүлээн зөвшөөрч "жүжигчин цус алдах үед тэр баярладаг байсан" гэж хэлж байжээ. Campbell тэргүүтэй жүжигчид зураг авалтын үеэр их бага хэмжээгээр бэртэж гэмтэж байжээ. Зураг авалт дуусах шатандаа орж ердөө хэдхэн өдөр үлдээд байхад нөхцөл байдал үлэмж дордсон ба кино багийнхан дулаацахын тулд тэнд байсан бараг бүх тавилга, эд хогшилыг шатааж дулаацаж байжээ. Мөн усанд орохыг жүжигчид хүсэж, заримынх нь бие муудсан бол зарим нэг нь ханиад хүрч байв. Ингээд 1980 оны 1-р сард зураг авалт дууссан ч Raimi жижиг сажиг зураг авалт дахин хийнэ гэсээр Campbell-ын хамт үлдсэн ба бусад кино багийн гишүүд бушуухан гэр гэртээ харьцгаасан байдаг. Зураг авалт дууссаны дараа Raimi-д маш их хэмжээний материал байсан агаад Raimi киноныхоо эвлүүлэгчээр Edna Paul-г сонгов; Paul-ын туслах нь Joel Coen байж киноны эвлүүлгэд тусалсан байдаг. Paul киноны ерөнхий эвлүүлгийг хийсэн бөгөөд Coen-д Raimi маш их нөлөө үзүүлсэн байдаг, улмаар Raimi Coen-ын ах дүүс дотно нөхөрлөх болжээ. Киноны анхны эвлүүлгээс гарсан бүтээл 117 минутын хугацаатай байж илүү зах зээлд хүртээмжтэй болгохын тулд нэлээд хасалтыг хийсэн байдаг.

Кино бүрэн бэлэн болсоноор Детройтын Redford театрт анхны нээлтээ хийсэн бөгөөд үзэгчдийг киноны уур амьсгалд оруулахын тулд театрыг тойрсон эргэн тойрны бүхнийг кинотой холбоотой зүйлээр хувиргаад зогсохгүй театрын гадаа түргэн тусламжийн машин байршуулж сүр оруулсан байдаг. Raimi энэ аргыг өмнөх үеийн хоррор найруулагч нараас санаа авчээ. Raimi киног нь үзэхийг хүссэн хэн бүхэнд нээлттэй хандаж бас уулзаж байсан агаад ингэж яваад алдарт George A. Romero-ын кинонуудыг зарж түгээж байсан Irvin Shapiro-той танилцжээ. Киног үзээд коммершил амжилт гаргах боломжтойг хэлээд гэхдээ киноны нэр уйтгартай байна солих хэрэгтэй гэснээр Raimi киноныхоо нэрийг сольжээ. Shapiro Канны кино наадмыг үндэслэгчдийн нэг ба Raimi-д 1982 оны Канны кино наадмын уралдаанд хэсгээс гадуур киногоо гаргах боломжийг олгож байжээ. Steven King киног үзээд магтан сайшаасан байдаг бөгөөд дуртай хоррор киноныхоо тоонд оруулсан байдаг буюу уг жанраас хамгийн дуртай киноныхоо 5-р байрт жагсаажээ. Ийнхүү King өөрт нь тун таалагдсан учир киноны түгээлт, зар сурталчилгааны ажилд тусалсан байдаг. Өргөн хүрээтэй сурталчилгааны ачаар кино бокс оффист хүлээж байснаас өндөр амжилт олсон бол дэлхий дахинд маш сайн амжилт гаргаж чадсан. Кино нээлтээ хийсэн даруй зөрчилтэй учрав; Raimi цензураас айлгүй киногоо харгис хүчирхийлэлээр дүүрэн хийсэн нь киног X үнэлгээтэй болгосон агаад X үнэлгээг голдуу порнографик зураглалтай кинонд өгдөг, гэтэл "The Evil Dead" кино порнографик зураглал агуулаагүй ч тийм үзэхэд хүнд гэж тухайн үедээ тооцогдож байжээ. 

Уг кино нь тухайн цаг үедээ хамгийн харгис хүчирхийлэлтэй киноны нэгээр нэрлэгдэж, коммершил амжилтад сөргөөр нөлөөлж магадгүй гэх үүднээс зарим хэсгийг нь цензурдаж байв. Зарим улс оронд одоо ч уг киног гаргахыг хориглодог. Зарим судлаач уг киног "Cannibal Holocaust", "I Spit on your grave" гэсэн киноны хамтаар "Spaltter" киноны анхдагчид гэж үздэг. Судлаач, шүүмжлэгчдээс энэхүү бүтээлд өгсөн эхэн үеийн үнэлгээ дүгнэлт ерөнхийдөө маш сайн байлаа. Ихэнх нь бага төсөвтэй кино гэхэд хүлээлтээс давсан хоррор болсныг дуу нэгтэй хэлж байв. Хоррор жанрын шинэ үзэгдэл, агшин зуурын классик, магадгүй хамгийн зэрлэг кино ~ гэх мэтээр магтуулж байсан ба гол нь камерын ажиллагааг нь шинэлэг, бүтээлч гэж сайшааж байжээ. Мөн киног Georges Franju, Jean Cocteau нарын сюрреалистик бүтээлүүдтэй харьцуулж байсан бөгөөд түүнчлэн "The Omen" болон "The Exorcist" зэрэг Supernatural триллер жанрын гол кинонуудтай харьцуулан жишиж байжээ.

Хожим киноны нэр хүнд улам өсөж, дүгнэлт хийх нь ч өргөн хэмжээнд хүрсэн. Бараан хошигнол, сэжиг хүрэм зураглалыг гайхалтай хослуулсан бага төсөвтэй классик хоррор гэх болсон ба мөн уг киног айлгаж бас Инээлгэх нь энэ тэнцүүхэн гэж үзэх болжээ. "Night of the living dead", "The Texas chain saw massacre" болон "The Three stooges" кинонуудын "гаж" холимог гээд санаа нь анхдагч, эрч хүчээр дүүрэн, туршлагагүй дээр нь бага төсөвтэй бүтсэн гэхэд үнэхээр сэтгэл хөдөлгөм хоррор болж чаджээ хэмээн шүүмжлэгчид үзжээ. Зарим судлаачид Dario Argento-ын ажлуудтай эл бүтээлийг жиших нь бий. Мөн Raimi-ын камерын өнцгийг чухалчлаад киноны уур амьсгалыг бий болгож байгаа үндсэн зүйл бол камерын ажиллагаа гэсэн буй. Модерн хоррор классик, үнэмлэхүй хоррор 'The evil dead" киноны 2-р анги 1987 онд гарч бокс оффисоос амжилт олсон бөгөөд зарим судлаач, шүүмжлэгчид киноны 2-р ангийг нэгээсээ илүү болсон гэж үздэг. 2-р ангид Campbell тоглосон бол 1993 онд гарсан 3-р анги болох "Army of darkness"-д мөн тоглож, кино ч амжилтыг дагуулсан агаад уг трилогийн дараа Raimi-ын холливууд дахь замнал үлэмж өссөн байдаг ажээ.  "The Evil Dead" үргэлжлэх тусам чанарчиж, мөнгө илүү олж байснаас гадна анги болгон ашигтай байж бас киноны ерөнхий бүтэц, уур амьсгалын хувьд улам гаж этгээд, хошин маягтай болж байв. "The Evil Dead" болон үргэлжилсэн ангиудаас бүрдсэн энэ трилогийг хамгийн алдартай култ трилогийн тоонд багтаадаг. Raimi-ын "Хүн~аалз" киноны бүх трилогид Campbell ямар нэгэн байдлаар жижиг дүр бүтээсэн байдаг. Тэгвэл кинонтой холбоотойгоор видео тоглоом асар өндөр хөгжсөн байдаг бол 2013 онд Fede Alvarez киног дахин хийхдээ продюсерээр Raimi, Campbell нарыг ажиллуулсан байдаг билээ.


Comments