Flowers of Shanghai (1998). 19-р зууны сүүл үеийн Шанхайд дээд зэрэглэлийн тансаг 4 эмсийн хүрээлэн
байсныг "Цэцэгсийн байшин" хэмээнэ. 1884 онд үйл явдал нь өрнөх янаг
амраглалын хэд хэдэн үзэгдлийн гэрч болно. Өөрөөр хэлбэл 4 баян ноён төдий
хэмжээний биеэ үнэлэгчдийн хоорондын харилцааг голдуу дэнгийн гэрэлд харуулна.
Үзэгч бид Crimson, Pearl, Emerald, Jasmin болон Jade гэсэн нэрээрээ алдаршсан
биеэ үнэлэгчидтэй танилцана; Crimson Huifanf дүүргийн эмсийн хүрээлэнд ажиллаж
бас амьдрах бол Pearl, Jade нар Gongyang-ын эмсийн хүрээлэнд ажиллана, харин
Emerald Shangren-д, Jasmin зүүн Hexing дүүргүүдэд мөн л ажиллаж бас амьдарна.
Эдгээр биеэ үнэлэгчид байнга уулздаг баян үйлчлүүлэгчтэй хагас моногам
харилцаатай байсаар нэлээд олон жилийг үджээ.
Биеэ үнэлэгчдийг хүүхэд байхад нь эмсийн хүрээлэнгийн эзэн, биеэ үнэлэгчид хийгээд үйлчлүүлэгчдийн дууддагаар "авга" эгч гэгч худалдаж авсан. Гоо үзэсгэлэнтэй, биеэ дээд зэргээр авч явах эдгээр хүүхнүүд баян тансаг амьдралын хэв маягт багаасаа дассан нь нэг талаар тэднийг энэ гял цал байдалд дагуулсан урхи ба сайн хоол, сайхан хувцас хэрэглэж, янхан л болохоос хүндлэл, байнгын бэлэг сэлтийн дунд тэд төөрөлдөж, ууссан мэт. Гэхдээ эрх чөлөөгөө хасуулсан эдгээр биеэ үнэлэгчид нэг алдаа гаргахад авга эгчид зодуулж, загнуулах нь энүүхэнд. Нийгмийн дарангуй уламжлалт ёсоор хамгийн шилдэг биеэ үнэлэгчид буюу "цэцгэн охид" өөрсдийнх нь өрийг хэн нэгэн баян үйлчлүүлэгч төлж эрх чөлөөтэй болгохыг хүсэх юмуу хуримлаж нийгмийн байр сууриа дээшлүүлэхийг найдацгаана. Биеэ үнэлэгчид багаасаа зарагдан ирсэн тул авга эгчид төлөх мөнгөний хэмжээ лут их, үндсэн өр дээр хоол, хувцас гээд үнэн хүчээрээ бол өөрөө хэзээ ч төлж барахаагүй өрөнд унасан тэд аль баян үйлчлүүлэгчийг өөртөө дурлуулах юмуу эхнэр нь болж авахын хүсэн мөрөөдөцгөөнө.
Ямар ч тансаг амьдралаа гээд эрх чөлөөгүй бол ямар олиг байх билээ? Киноны ихэнх хэсэгт Wang хэмээн ноёны биеэ үнэлэгчидтэй тогтоосон харилцааны талаар гарна. Wang бараг 3 жил Crimson-ын байнгын үйлчлүүлэгч байсан ба саяхнаас арай залуухан биеэ үнэлэгч Jasmin-д сэтгэл алдраад буй. Wang Crimson-ын өрийг төлчихөөд дахиж уулзахгүй гэж хүүхэнд хэлнэ, Wang бол түүний цор ганц үйлчлүүлэгч бөгөөд санхүүгийнх нь үндсэн эх сурвалж байв. Crimson олсон орлогоороо гэр бүлээ тэжээдэг учир Wang явчихвал өлсөж үхнэ гэсэн үг бөлгөө. Юутай ч тэд зөвшилцөн "салдаг" ч төд удалгүй Wang Crimson-г санаж, бодож эхэлдэг. Нэгэн үдэшлэгийн дараа согтуу Wang Crimson-г өөр эртэй байхыг олж хараад агсамнаж эмсийн хүрээлэнг түйвээдэг. Wang Jasmin-тай гэрлэж, мөн тушаал дэвшээд өөр хот руу явах агаад хожим нь Wang Jasmin-г зоддог болсоноос болж Jasmin амиа хорлохыг завдсан гэх сураг сонсогдоно. Emereld хүүхэд байхдаа 100 доллараар авга эгчид зарагджээ. Luo ноён түүнд эрх чөлөө олгохоор хичээвч Emerald-ын үнэ дэндүү өндөр байна. Хэлэлцээр киноны туршид үргэлжлэх бөгөөд эцэст нь Hong ноёны тусламжтайгаар Luo Emerald-г чөлөөлж эмсийн хүрээлэнгээс авч явна. Биеэ үнэлэгч Jade залуухан, бараг хүүхдээрээ шахуу Zhu ноёнтой хайр сэтгэлийн холбоотой болох ба хэрвээ хуримлаж чадахгүй бол тэд хамтдаа амиа хорлоно гэсэн ам тангараг тавина. Гэрлэх боломжгүй болсноор Jade Zhu-д хор өгч хороохоор завддаг ч амжилтыг үл олно. Гэхдээ Zhu хүүхнийг төлбөрийг төлснөөр Jade гэрээгээ худалдаж аван аятайхан хүнтэй гэрлэж болох боломжтой болно.
Киноны бүтэц бусад кинотой адилгүй; тавилт, хүүрнэл болон дүрүүдийн байдал тийм тод томруун биш. Үзэгчид гуравдагч биеэс хүүрнэгчийн хязгаартай өгүүллэмжээс үйл явдлын талаар чих хийгээд нүдээрээ мэдээллийг олж авах ба үзэгчдийг хүчээр киноны утга учир, далд санааны талаарх тааварыг бодож олгоход хүргэнэ. Энэхүү хэвийн бус хүүрнэх техник нь ойлголтыг хүндрүүлж, баялаг тавилттай сцэнд автуулна. Ихэнх судлаачид найруулагч уг киногоороо чин манж гүрний шанхай дахь дээд зиндааны эмсийн хүрээлэнг үзүүлэхийг зорьсон гэдэг, найруулагч маань ч өөрийн онцгой кино хэлээрээ тухайн байдлыг дүрсэлж чаджээ. Киноны камерын ажиллагаа үнэхээр өвөрмөц бас шинэлэг; камер дүрүүдийн дунд байх үе олон ба камер нь энэ кинонд гол дүр шиг чухал үүрэгтэй. Гэхдээ камерын дүр нь хөдөлгөөний хувьд хязгаарлагдмал шигээ үзэгчдэд өгөх мэдээлэл нь зөвхөн хов жив болон дүрүүдийн харилцан ярианаас өөр мэдээлэл өгөхгүй. Энэ бүтээл бол мөнгө хийгээд романсын тухай буюу зөвхөн бие махбодийн таашаалаар бид холбогдох боломжгүй эмсийн хүрээлэнд ч гэсэн сэтгэлийн асуудал байдаг, энэ хоёр зүйл харилцан бие биенээ дагаж, солигдож байдгийг өгүүлсэн кино.

Тайваны шинэ давалгаа хөдөлгөөний гол хүн,
дэлхийн кино урлагийн манлайлагчдын нэг Hou Hsiao-hsien-ын айдсыг бахдсан,
ховсдом, мөн нойр хүргэм шинэ кино магадгүй там байх гэж судлаачид хэлсэн
байдаг. Кинонд ямар ч гадаах орчин үгүй, ямар ч өдөр болон шөнө үгүй, мөн
кинонд гарах бүх хүмүүс ухаалаг, дэгжин хувцасласан байх агаад Hou
Hsiao-hsien-ын Шанхайд хийсэн анхны кино нь реализмыг дахин цэвэршүүлсэнээр
үнэмлэхүй бүтээл бий болгожээ. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг
мянган киноны 439-р байрт жагсаасан байдаг ба Village voice 90-д оны хамгийн шилдэг
кино жагсаалтын 3-р байрт жагсаажээ. Олон судлаачид Hou Hsiao-hsien-г 90-д оны
хамгийн шилдэг найруулагч гэсэн байдаг агаад уг киног Hou Hsiao-hsien-ын 90-р
оны хамгийн оргил 3 шедеврийн нэг хэмээжээ. Мөн киноны үзэсгэлэнтэй байдлыг
магтахаас гадна Олон дахин үз, тэгэхдээ тун тэвчээртэй байхыг анхааруулжээ. Hou
Hsiao-hsien-ын шинэлэг бүтээлч чанарыг онцлохын дээр Hou Hsiao-hsien-ын оргил
бүтээл ч гэж үздэг. Кино 38 удаан зураг авалтаас бүтсэн. Киноны гол дүрүүдэд
Tony Leung, Hada Michiko, Annie Shizuka, Rebecca Pan болон Carina Lau нар
тоглосон.
Киноны бүтэц бусад кинотой адилгүй; тавилт, хүүрнэл болон дүрүүдийн байдал тийм тод томруун биш. Үзэгчид гуравдагч биеэс хүүрнэгчийн хязгаартай өгүүллэмжээс үйл явдлын талаар чих хийгээд нүдээрээ мэдээллийг олж авах ба үзэгчдийг хүчээр киноны утга учир, далд санааны талаарх тааварыг бодож олгоход хүргэнэ. Энэхүү хэвийн бус хүүрнэх техник нь ойлголтыг хүндрүүлж, баялаг тавилттай сцэнд автуулна. Ихэнх судлаачид найруулагч уг киногоороо чин манж гүрний шанхай дахь дээд зиндааны эмсийн хүрээлэнг үзүүлэхийг зорьсон гэдэг, найруулагч маань ч өөрийн онцгой кино хэлээрээ тухайн байдлыг дүрсэлж чаджээ. Киноны камерын ажиллагаа үнэхээр өвөрмөц бас шинэлэг; камер дүрүүдийн дунд байх үе олон ба камер нь энэ кинонд гол дүр шиг чухал үүрэгтэй. Гэхдээ камерын дүр нь хөдөлгөөний хувьд хязгаарлагдмал шигээ үзэгчдэд өгөх мэдээлэл нь зөвхөн хов жив болон дүрүүдийн харилцан ярианаас өөр мэдээлэл өгөхгүй. Энэ бүтээл бол мөнгө хийгээд романсын тухай буюу зөвхөн бие махбодийн таашаалаар бид холбогдох боломжгүй эмсийн хүрээлэнд ч гэсэн сэтгэлийн асуудал байдаг, энэ хоёр зүйл харилцан бие биенээ дагаж, солигдож байдгийг өгүүлсэн кино.
Comments
Post a Comment