Америкийн
шилдэг рок хамтлаг Green Day амжилт олоогүй Warning (2000) хэмээх
цомгийнхоо дараа нэр хүндээ сэргээж, олон жил дуурсагдах нүсэр цомог
бүтээхийг хүсэн уйгагүй хөдөлмөрлөж, асар судалгааны үр дүнд эл цомог
бүтсэн бөгөөд уг цомог хамтлагийн долоо дахь студийн цомог юм.. энэ
цомог концепт жанрт хамаарагддаг ба хамтлагийн гишүүд өөрсдөө энэ цомгоо
"punk rock opera" гэдэг бөгөөд гоцлол дуучин Armstrong “энэ цомгийн хөндсөн сэдэв хийгээд өгүүлэх санаа цаглашгүй
байх болно” гэж хэлсэн нь нүдээ олжээ.. Америк Ирактай дайтаж байх үед
уг цомог хийгдсэн буюу уг дайнаас энэ цомог ерөнхий санаагаа аван бүтсэн
бөгөөд Америкийн хийж буй дайны ёс суртахуунгүй мөн чанар, Америкийн
нийгмийн саатал болон уг дайнаас болж нэгдсэн улсын өсвөр үеийнхний
гутрал, дайныг тууштай эсэргүүцсэн санааг эл цомог агуулсан болов ч тэр
чигээрээ улс төрийн сэдэвт цомог биш юм.. зурагтаар гарах худлаа
нэвтрүүлгүүд, хүчирхийлэлд урин дуудсан тоглоомууд болон садар самууныг
сурталчилсан сэтгүүл зүйг Green Day буруушаасан ба уг цомгийг George
Orwel-ын “Nineteen Eighty-Four” хэмээх зөгнөлт роман руу чиглэсэн гэж
үздэг бөгөөд эл цомогт нэгдсэн улсын дунджаас доогуур түвшиний ангид
хамаарагдах Jesus of Suburbia гэх нэртэй өсвөр насны хөвгүүний тухай
гарах агаад энэ хөвгүүн төрсөн хотоо, эргэн тойрноо үзэн ядах
анти-баатар юм.. энэ хүү кола ууж өссөн Америкйн хохирогч ба энэ цомог
тухайн үеийн нэгдсэн улсын өсвөр насныхны бодит байдлыг нарийн
харуулсанаараа алдартайгаас гадна Америкийн хэвлэл мэдээлэл ард түмэнээ
усан тэнэг, параной болгож байгааг уг цомогт өгүүлжээ.. хамтлагийн
дуучин Armstrong “бид энэ цомогтоо классик rock and roll элемент
оруулсан, мөн бид элдэв дүрэмд баригдахыг хүсээгүй, илүү амбицтай
ажиллахыг хүссэн” гэжээ.. тэд punk rock дуугаралтаа new wave, Latin,
болон polka гэсэн хөгжмүүдийн төрлүүдтэй хольсон нь амжилт олсон ба тэд
бичлэгийн үеэр гитарын дуугаралтыг маш чанга байлгаснаас гадна акустик
гитар оруулж өгсөнөөр цомог илүү баялаг болгосон агаад шүүмжлэгчид энэ
цомгийг pop punk, alternative rock жанрт хамруулдаг..
хамтлаг судалгаа
болгож The Who-ын Tommy (1969), David Bowie-ын The Rise and Fall of
Ziggy Stardust and the Spiders from Mars (1972) зэрэг рок опера сонсдог
байсан агаад The Who хамтлагаас ихээхэн санаа авсан гэдэг бол цомог
концепт байдлаараа Pink Floyd хамтлагийн The Wall-г санагдуулна.. 2005
онд цомог Grammy-ын шилдэг рок цомгоор шалгарсанаас гадна MTV Video
Music Awards-ын долоон төрөлд ялалт байгуулсан ба хөгжим судлаачид уг
цомгийг 2000-д оны хамгийн шилдэг цомгийн тоонд дуу нэгтэйгээр нэрлэдэг
бөгөөд мөн Rock Hard болон Rolling Stone сэтгүүлүүд бүх цаг үеийн
хамгийн шилдэг таван зуун рок цомгийн жагсаалтдаа багтаасан байдаг..
энэхүү цомгийг зарим шүүмжлэгчид Green Day-ын оргил ажил гэж үздэг
бөгөөд маргаангүй модерн шедевр бөлгөө..
Comments
Post a Comment