Кино баримтууд

A Beautiful Mind (2001) Kevin Costner, John Travolta, Tom Cruise, Nicolas Cage, Johnny Depp, Ralph Fiennes, Jared Leto, Brad Pitt, Alec Baldwin, Mel Gibson, Sean Penn, Guy Pearce гэсэн одод  John Nash-ын дүрд тоглохоор “өрсөлдөж” байжээ.. мөн Russell Crowe болон Jennifer Connelly нарын хурьцдаг сцен байсан боловч хассан байдаг ажээ..


The Pianist (2002) Краков хотод киноны зураг авалтад тохирох байршил хайж яваад найруулагч Roman Polanski дайны үеэр гэр бүлийг нь амьд гарахад тусалж байсан хүнтэй таарч байжээ.. 

Martyrs (2008) Найруулагч Pascal Laugier энэ аймшигт киноныхоо санааг Hostel (2005) киноноос авсан гэдэг ба гэхдээ эл бүтээлдээ зовлонгийн тухай биш өвдөлтийн тухай кино хийхийг хүссэн бөгөөд хүслээ ч биелүүлсэн билээ..

Amélie (2001) Уг бүтээлд голлох үндсэн өнгөнүүд бол ногоон, шар болон улаан ба эдгээр өнгийг Бразилийн зураач Juarez Machado-ын уран зургуудаас санаа аван бүтээжээ..

Bram Stoker's Dracula (1992) Зураг авалтын үеэр Gary Oldman болон Winona Ryder хоёрын харилцаа маш муу байжээ.. хачирхалтайн бэлтгэлийн үеэр тэд маш нөхөрсөг харилцаатай байсан бөгөөд зураг авалт эхлэнгүүт тэд хоёр биеэ  бараг үзэн ядсан байртай болж ирсэн ба кино багийнхан үүнд цочирдсоноос гадна чухам яг юу болсныг хэн ч хожим олж мэдээгүй гэдэг ажээ..

Sweeney Todd: The Demon Barber of Fleet Street (2007)  Жүжигчин Helena Bonham Carter киноны зураг авалтын үеэр жирэмсэн байсан ба өдрөөс өдөрт хөх нь томрох зэргээр биед нь өөрчлөлт гарч эхэлсэн хэдий ч тэрээр зураг авалтыг хойшлуулахыг хүсэлгүй амжилттай дуусгаж чаджээ..

House of 1000 Corpses (2003) Энэхүү бүтээл нь найруулагч Rob Zombie-ын дебют ажил ба хожим уг кино култ хэмжээнд хүрэхэд ч Rob Zombie өөрөө энэ кинондоо дургүй байсан агаад энэ киногоо алдаа, бас дахин алдаа гэж хэлсэн буй..

Baby's Day Out (1994) Уг хөөрхөн киноны үргэлжлэл болох Baby's trip to China нэртэйгээр хийх гэж байгаад больсон байдаг ажээ..

Scent of a Woman (1992) Жүжигчин Al Pacino болон Gabrielle Anwar нар Танго бүжгийн бэлтгэлд хоёр долоо хоногийг зарцуулсан ба энэ хэсгийг гурван өдөрт авчээ..

Donnie Brasco (1997)  Al Pacino уг нь Brasco-ын дүрд тоглох байжээ..  гэтэл тэрээр дүрээ солин Lefty-ын дүрийг бүтээхээр болсон бөгөөд Brasco-д Johnny Depp-г тоглуулахыг санал болгожээ..           

Romeo and Juliet (1968) энэхүү кино бол Шекспирийн дүрсэлсэн Romeo. Juliet хоёрын насыг хамгийн дөхүүлж гаргасан анхны том хэмжээний кино буюу тухайн үед Romeo-д тоглосон Leonard Whiting 17 настай, Juliet-д тоглосон Olivia Hussey 16-17 настай байжээ..

Gone with the Wind (1939) бараг 4 цаг үргэлжлэх тус бүтээл нь Оскарын наадмаас шилдэг кино шагнал хүртсэн хамгийн удаан үргэлжилдэг киноноос гадна хамгийн анхны шилдэг киноны алтан баримал хүртсэн өнгөт кино ажээ..


Casino (1995) Кино 40–50 саяын хооронд бүтсэн бөгөөд хувцсандаа л гэхэд нэг саяыг зарцуулсан ба Robert De Niro киноны турш далан ширхэг өөр хувцас өмсдөг бол Sharon Stone дөчин өөр хувцас өмсдөг.. сонирхолтойн, тэр хоёулаа киноны дараа эдгээр хувцасуудаа өөрсдөдөө үлдээсэн байдаг ажээ..




The Evil Dead (1981) Кинонд гарах кабин нь Tennessee мужийн Morristown гэдэг хөдөөний жижиг хотод байршиж байсан ба киноны зураг авалт дууссаны дараа найруулагч Sam Raimi кабиныг өөрийн гараар шатаасан гэдэг яриа байдаг ажээ.. 



Monster (2003) Жүжигчин Charlize Theron киноны алдарт "Fuck you, Leslie!" хэсгийг бэлтгэлгүйгээр шууд жүжиглэсэн гэдэг бөгөөд уг кинонд тоглосоноороо Charlize Theron Оскарын наадмаас шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг авсан ба тус кино Оскарт ганц өрсөлдсөн төрөлдөө ийнхүү ялжээ..


Blue Is the Warmest Color (2013) Киноны нэгэн хурьцал хийдэг хэсгийг авах гэж арван хоног болсон байдаг бол киноны зураг авалтын үеэр ямарч нүүр будалт болон үс засалт байгаагүй ба эмэгтэй жүжигчдийг нүүрээ будахыг хориглож байжээ..  


Punch-Drunk Love (2002) Цаг гучин таван минут үргэлжлэх тус бүтээл найруулагч Paul Thomas Anderson-ын хамгийн богино кино.. мөн тус кинонд гол дүр бүтээсэн жүжигчин Adam Sandler-ын тоглолтод нэрт кино шүүмжлэгч Roger Ebert-ын анхны эерэг үнэлгээ өгсөн кино..  


Wrong Turn (2003) Уг аймшгийн “цувралын” секс болон нүцгэн, шалдан зураглалгүй ганц кино нь 2003 оны анги нь ажээ.. 


Batman (1989) Нэрт жүжигчин Jack Nicholson Жокер дүрийнхээ талаар: “Жокерийн таалагдсан зүйл бол түүний хошин шогийн мэдрэмжгүй байдал” гэсэн бөгөөд хожим нэрт жүжигчин маань эл дүрээ өөрийн дуртай ажлуудын нэгээр нэрлэжээ.. 


Salò, or the 120 Days of Sodom (1975) Суут хөгжмийн зохиолч Ennio Morricone энэхүү хориотой киноны хөгжмийг бичихээсээ өмнө киногоо үзчихээд маш их тавгүйрэн уг төслөөс гарахыг хүссэн ч найруулагч Pier Paolo Pasolini-тэй найз учир нөхөрлөлөө бодон киноны хөгжмийг бичих ажлыг хүлээн авчээ.. сонирхуулахад, уг бүтээлд Gaspar Noé, Michael Haneke, John Waters нарын зэрлэг найруулагчид хайртай, дээдлэн үздэг ажээ.. 


The Butterfly Effect (2004) Кинон дээр гарах бүх шоронгийн сцен Вашингтон мужийн жинхэнэ шоронд, жинхэнэ хоригдлуудтайгаар хийгджээ..


9 Songs (2004) Хиймэл бус, тод секс зураглалтай уг кинонд жүжигчин Margo Stilley жинхэнэ нэрээ гаргахыг хүсээгүй бөгөөд найруулагчаасаа киноны дүр "Lisa"-ын нэрийг өөрийнхөө нэрний оронд гаргахыг хүсч байжээ.. 


The Godfather: Part II (1974) Тус кинон дээр нийт арван зургаан хүн үхдэг ажээ..



Peaky Blinders - Энэхүү бүтээл нь Cillian Murphy болон Tom Hardy хоёрын хамтран тоглосон дөрөвдөх кино ажээ.. 


Spartacus (TV Series)
 Эхний улиралд Спартакт тоглосон жүжигчин Andy Whitfield өвчиний улмаас дараагийн хоёр улиралд тоглох боломжгүй болж улмаар 39 насандаа өөд болсон бол түүхчид жинхэнэ Спартак нас барах үедээ 37-оос 40 насны хооронд байсан гэж үздэг бөгөөд ихэнхи түүхчид 38 настай байсан гэдэг дээр санал нийлдэг ажээ.. 


Love Generation (1997) Киноны турш болор шилэн алим гардаг ба энэ нь цорын ганц хайрыг бэлгэдэж жинхэнэ хайр хэзээч амар бүтэхгүй бөгөөд харин ч хэврэг шүү гэсэн санааг илэрхийлнэ.. Teppe, Riko хоёр анх танилцангуутаа бие биедээ дурладаг боловч хайрынх нь алимыг хөгзрүүлэх гэсэн олон асуудлыг даван давсаар алимаа бүтэн, шинээр нь үлдээдэг билээ.. 


Seventeen Moments of Spring (1973) Штирлицын дүр цуврал кино болж дэлгэцнээ гарахаасаа өмнө аль хэдийнээ ЗХУ-д хамгийн алдартай зохиомол тагнуулч болсон байсан агаад киноноос хойш улам алдаршжээ.. “Time” сэтгүүл түүнийг ЗХУ-ын “James Bond” гэж тодорхойлсон байдаг ба Оросын кино урлагийн түүхэн дэх хамгийн алдартай, култ дүр гэж үздэг ажээ.. 


Tales from the Crypt - “the Cryptkeeper”-ын хоолойг амилуулсан жүжигчин John Kassir хоолойны бичлэгт орсныхоо дараа тогтмол лемон, зөгийн балтай ус ууж хоолойныхоо өвчинг намдаадаг байжээ.. 


Schindler's List (1993) Тус бүтээл хийгдэж дууссаны дараа жүжигчин Liam Neeson (Schindler) болон Ralph Fiennes (Göth) нар сайн найзууд болцгоожээ.. мөн Ralph Fiennes-ын  Amon Göth дүр киноны тавин хоёрдахь минутаас л гарч эхэлдэг ажээ.. 


The Good, the Bad and the Ugly (1966) Киног бүтээх явцын турш Clint Eastwood найруулагч Sergio Leone-тэй харилцах харьцаа муудсаар кино дуусахад Clint Eastwood болон Sergio Leone хоёрын харьцааа ахин сэргэхээргүй дууссан бөгөөд Clint Eastwood Sergio Leone-ын төгс хүсэл, өндөр шаардлагийг тэсвэрлэхэд бэрх байсан гэдэг.. үүнээс болж тэд ахин хэзээч хамтран ажиллаагүй байдаг.. 


Pulp Fiction (1994) Uma Thurman анх шууд тус кинонд тоглохоос татгалзсан хэдий ч Quentin Tarantino түүнд л Mia Wallace-нхаа дүрийг өгөхийг маш ихээр хүсэж байсан учир Uma Thurman-г ятгахын тулд утсаар зохиолоо уншиж өгч байсан ба үүний үр дүнд Uma Thurman-г ятгаж чаджээ.. 


Nymphomaniac: Vol. I (2013) Жүжигчин Shia LaBeouf тус кинон
ы сонгон шалгаруултад тэнцэхийн төлөө “бахархалынхаа” зургийг хийгээд найз охинтойгоо загас наадуулж буй хувийн бичлэгээ найруулагч Lars von Trier-д илгээж байсан ба жүжигчин эр энэ бүх зүтгэлийнхээ хариуг хүртэн гол дүр авсан билээ.. 


Léon: The Professional (1994) Жүжигчин Natalie Portman 2000 охидыг ялж Mathilda-ын дүрийг авсан ба энэ нь түүний дебют кино ажээ.. 


The Truman Show (1998) Эл бүтээл Jim Carrey-ын анхны хөнгөн, хошин биш нухцтай гол дүр бөгөөд энэ миний уншсан хамгийн шилдэг кино зохиолуудын нэг байсан гэж Jim Carrey киноны талаар ярьсан байдаг.. мөн киноны зураг авалтын турш жүжигчин Ed Harris болон Jim Carrey хоёр ерөөсөө уулзаагүй гэдэг.. 


3 Women (1977) Найруулагч Robert Altman хоёр эмэгтэй цөлд уулзаж байгаа зүүднээсээ эл киногоо үндэслэн бүтээжээ..


A Man Escaped (1956). Энэхүү кино нь найруулагч Robert Bresson-ын анхны мэргэжлийн бус жүжигчидтэй ажилласан бүтээл нь ажээ.. мөн гол дүрд тоглосон Francois Leterrier нь тухайд үед философоор сурч байсан гэнэ..


The Human Centipede (2009)
 Найруулагч Tom Six киноных нь дүрийн сонгон шалгаруулалтад шалгуулахаар ирсэн бүх жүжигчдэд хүн жаран хөлтийнхөө зургийг үзүүлж байсан агаад ирсэн жүжигчид ямар дүрд тоглохоо мэдүүтэй жигшин зэвүүцэн ихэнхи жүжигчид хаалгыг нь саван хаяж явж байжээ..  


Pretty Woman (1990)
 Кинон дээр La Traviata дуурийг үзүүлэхээр Julia Roberts-г Richard Gere авч явдаг, тэгвэл баян эр болон биеэ үнэлэгч хүүхэн хоёрын хайр сэтгэлийн тухай энэ дуурь өгүүлдэг ажээ..


Milk (2008) Кинонд Harvey Milk-ын амьдарч байсан жинхэнэ байрыг ашигласан ба бодит дүр Harvey Milk 1978 онд 48 настайдаа алуулсан бол түүний дүрийг бүтээсэн Sean Penn 48 настайд нь кино нээлтээ хийсэн бөгөөд Sean Penn тэр жилийнхээ Оскараас шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал хүртсэн билээ.. 


Public Enemies (2009) Жүжигчин Christian Bale дүрийнхээ судалгаа болгож Melvin Purvis-ын хүү болон Melvin Purvis-ын найзуудтай уулзаж бүтээх дүрийнхээ зан ааш, ярих хэв маягаас суралцсан бол жүжигчин Johnny Depp Индиана муж орон John Dillinger-ын музей үзэхээс гадна зарим John Dillinger-ын хувийн захидлыг уншиж судалж байжээ..


The Mask (1994) Tina Carlyle-ын дүрийг Cameron Diaz авахаас өмнө продюсерүүд анх Anna Nicole Smith-д дүрийг өгөхөөр төлөвлөж байсан ба тэд Cameron Diaz-ыг загварын агентлагаа орхисныг олж мэдэнгүүтээ шийдвэрээ өөрчлөн Cameron Diaz дээр тогтжээ.. энэ нь Cameron Diaz-ын анхны дүр ажээ..


My Blueberry Nights (2007) Энэ кино Wong Kar-Wai-ын зураглаач Christopher Doyle-тэй хамтраагүй анхны кино агаад эл бүтээлээс өмнө Wong Kar-Wai бүх кинондоо суут Christopher Doyle-тэй хамтран ажилласан байдаг.. 


Malèna (2000) Жаал хүүгийн дүрд тоглосон жүжигчин Giuseppe Sulfaro нүцгэн хүүхэн хэзээч харж байгаагүй ба Monica Belucci бол анхны харсан нүцгэн эмэгтэйн байсан гэдэг.. 


Inception (2010) Dom, Robert, Eames, Arthur, Mal, Saito - Дүрүүдийн нэрний эхний үсгүүд "Dreams" гэдэг үгийг үүсгэх бөгөөд Peter, Ariadne, Yusuf нарын нэрний эхний үсгийг нэмж оруулбал бүхэлдээ "Dreams Pay" гэсэн үг болдог..


The Sixth Sense (1999) Cole Sear-ын дүрийг Жүжигчин Haley Joel Osment авах болсон гурван шалтгаан: нэгдүгээрт, тэр хамгийн шилдэг нь байсан, хоёрдугаарт сонгон шалгаруулалт ганцаараа зангиа зүүж ирсэн хүү байсан бол гуравдугаарт найруулагч M. Night Shyamalan түүнээс өөрийнхөө тоглох хэсгийг уншсан уу гэж асуухад Haley Joel Osment “би өнгөрсөн шөнө гурван удаа уншсан” гэж хариулсан ба M. Night Shyamalan хөөх чи өөрийнхөө тоглох хэсгийг гурван удаа уншсан юмуу? Хэмээн гайхаширан асуухад нь Haley Joel Osment “үгүй ээ, би кино зохиолоо гурван удаа уншсан” гэж хариулсан гэдэг..


Magnolia (1999) Найруулагч Paul Thomas Anderson кино зохиолоо жүжигчин William H. Macy-ын   гэрт нь байж байхдаа буюу хоёр долоо хоногт бичиж дууссан ба гэрийнх нь гадаа могой харсан учир айгаад гарч чадалгүй хоёр долоо хонохдоо тийнхүү зохиолоо бичиж дуусгажээ.. 


The Godfather: Part II (1974) Hyman Roth-ын дүр жинхэнэ амьдрал дээрх хүнд гар Meyer Lansky гэгчээс бий болсон ба энэ жинхэнэ мафийн нөхөр киног нээлтээ хийсний дараа өөрийнх нь дүрийг амилуулсан жүжигчин Lee Strasberg-тэй утсаар холбогдон: чи намайг илүүтэй энэрэнгүй бүтээчихгүйдээ, би эцсийн эцэст өвөө болсон хүн шүү дээ гэж хэлсэн байдаг.. 


Cinema Paradiso (1988) Энэхүү кино нь найруулагч Giuseppe Tornatore-ын төрсөн газар болох Sicily-ын  Bagheria-д зураг авалтаа хийсэн бөгөөд найруулагч маань хүүхэд насныхаа дурсамж, туршлага болон урам зоригоос уг киногоо зураглан бүтээжээ.. 


The Lord of the Rings - Энэхүү трилогийн үргэлжлэх нийт хугацаа эхний минутаасаа дуусах хүртэл ойролцоогоор арван хоёр цаг болдог ажээ.. тэгвэл трилогийн гуравдугаар анги The Return of the King (2003) оскарын наадмаас шилдэг кино шагнал авсан анхны фантази кино гэнэ..


The Shawshank Redemption (1994)
 Киноны төгсгөлд Allen Greene-ын дурсгалд зориулав гэж гардаг, энэ Allen Greene гэгч нь найруулагч Frank Darabont-ын агент бас дотно найз нь байсан агаад кино бэлэн болохын өмнө ДОХ өвчинөөр нас барсан ажээ..


Seven Samurai (1954) Киноны гол дүрийн долоон Самурайг түүхэн бодит Самурайнуудаас үндэслэн бүтээсэн бөгөөд ингэхдээ хэдэн сарын судалгаа хийжээ.. 


A Tale of Two Sisters (2003) Кинон дээр хойд эх болон дагавар охин Jung-ah Yum, Soo-jung Lim хоёр гал авалцан тэмцэлддэг ч амьдрал дээр тэд маш дотно найзууд болсон ажээ ..


Se7en (1995)  John Doe \
 Kevin Spacey \  гэгч дүр дэлгэцнээ нэг ширхэг ч аллага үйлдэж байгаа нь гарахгүй болов ч кино ертөнцийн хамгийн садист, хамгийн айдас хүргэм дүрүүдийн нэг билээ.. 


The Godfather: Part II (1974) Robert De Niro дүрдээ бэлтгэж Сицильд гурван сар амьдарсан ба Сициль аялгуугаар ярьж сурах гэж дөрвөн сар суралцаж байжээ.. 


La Dolce Vita (1960) Алдарт усан оргилууртай сценийг хаврын эхэн сарын шөнийн хүйтэнд авсан ба ус маш хүйтэн байсан учир Marcello Mastroianni \Итали\ хувцасныхаа дотуур усны хувцас өмссөн ч даарсаар байсан болохоор халахын тулд архи уун, улмаар зураг авалтын үеэр согтож гүйцсэн гэдэг бол Anita Ekberg \Швед\ даашинзтайгаа хэдэн цагаар ч хамаагүй асуудалгүй хүйтэн усанд байж чадсан гэдэг..



Once Upon a Time in America (1984) Найруулагч Sergio Leone киноныхоо зураглалыг алдартай уран зураачдын бүтээлүүдээс санаа авсан гэдэг бөгөөд үүнд: Reginald Marsh, Edward Hopper, Norman Rockwell болон Edgar Degas нар багтдаг: тодруулбал  Deborah-ын бүжиглэдэг сцен Edgar Degas-аас нөлөөтэй юм..


Whiplash (2014)  Жүжигчин Miles Teller арвантавтайгаасаа бөмбөр тоглож эхэлсэн бөгөөд энэ кинондоо бэлтгэж долоо хоногт гурван өдөр ингэхдээ нэг өдөрт дөрвөн цагаар бөмбөрийн сургалтад явжээ..


A Serbian Film (2010) Бразил, Норвег улсаас өгсүүлээд тус киног багадаа л 46 улс оронд гаргахыг хоригложээ..


Scarface (1983)
 Кинонд Al Pacino-г жинхэнэ кокайн татсан гэсэн яриа үлгэр домог болтлоо явж ирсэн ба хуурай сүү ч ашигласан байж магад гэсэн таамаглал бий.. найруулагч De Palma чухам юу ашигласанаа албан ёсоор хэзээ ч хэлээгүй байдаг бол Al Pacino хожим өгсөн ярилцлагандаа: миний хамарт юу тохиолдсоныг би мэдэхгүй, гэхдээ тэр зүйл өөрчлөлт өгсөн гэсэн байдаг..


Some Like It Hot (1959)  Marilyn Monroe киног өнгөтөөр хийлгэхийг хүссэн хэдий ч Tony Curtis,  Jack Lemmon хоёрыг эмэгтэй хүний дүрд хувиргах гэж нүүрийг нь ногоон өнгөөр будаж байсан тул хар цагаанаар хийхээс өөр аргагүй байжээ.. харин Marilyn Monroe-ын гэрээнд түүний тоглосон бүх кино өнгөтэй байна гэсэн заалт байсан ч суут найруулагч Billy Wilder түүнийг ятгаж дөнгөжээ..


Casablanca (1942)
 2000 оны эхэн үед алдарт дуучин Madonna классик кино "Casablanca"-г дахин хийхийг хүсч, Ashton Kutcher-ыг Rick Blaine-д, өөрөө IIsa Lund-д тоглохыг хүссэн бөгөөд энэхүү санаагаа хамаг л алдартай кино студийн захирлуудад хэлэхэд аль нь ч хүлээж аваагүйгээр барахгүй нэг эрхэм дуучин бүсгүйд хандан “энэ кино чинь хүрч болдоггүй кинонд тооцогддог” юмаа гэж хэлсэнээр Madonna балай санаагаа орхисон гэдэг.. 


Batman Begins (2005) Жүжигчин Gary Oldman кино зохиолтойгоо танилцаагүй байж Jim Gordon-ын дүрд тоглохыг шууд зөвшөөрсөн байдаг.. мөн Liam Neeson, Christian Bale хоёрын хөлдсөн нуур дээр тулалддаг сцений үеэр хөл доорх мөсөн нь хагарахыг тэд сонссон гэдэг бөгөөд маргааш өдөр нь өнөөх нуурын мөс бүрэн хайлсан байсан гэдэг.. 


Requiem for a Dream (2000) Кинон дээр герион гэдэг үгийг нэг ч дүр хэлдэггүй..


Goodfellas (1990) Жүжигчин Joe Pesci Оскарын шагналаа гардан авахдаа "it's my privilege, thank you" гэж хэлсэн нь Оскарын түүхэнд 
6-р байрт жагсах богино яриа болжээ.. тэрээр Tommy DeVito-ын дүрээр тэр жилийнхээ шилдэг эрэгтэй туслах дүрийн Оскарыг хүртсэн..



The Handmaiden (2016) Лесбиан хурьцалын хэсгийг авах үед кино багийн бүх эрэгтэй ажилчдад нэг өдрийн чөлөө өгч киноны зураг авалтын газраас явуулсан ба хурьцалын сценийг авахад зөвхөн эмэгтэй ажилчид л үлдэцгээн, Boom микропон болон алсын удирдлагатай камер ашиглажээ.. 


The Witch (2015) Киноны зохиолыг үлгэр домог, ардын аман яриа, сонин, тэмдэглэлийн дэвтэр, тэр бүү хэл шүүх хурлын тэмдэглэлээс санаа авч байсан гэдэг бөгөөд кино зохиолын ихэнхи хэсэг, мөн харилцан яриаг олдсон материалаасаа хамаарч тухайн цаг үед нь бичиж байжээ..


Amadeus (1984) Киноны бүх зургийг байгалийн гэрэлд авчээ..


Back to the Future (1985) Түүхийг үл хүндэтгэсэн гэсэн шалтгаанаар Хятад улс тус бүтээлийг гаргахыг хориглож байжээ.. тэгэхдээ хорио одоо цуцлагдсан нь мэдээж..


Basic Instinct (1992) Кинонд гарах бүх секс сцен орлон тоглогчгүй явсан бол Sharon Stone, Michael Douglas хоёрын секс хийдэг хэсгийг таван өдөр авчээ.. 


The Dark Knight (2008) Тус кинонд гучин есөн ширхэг тээврийн хэрэгсэл дэлбэрэх, онхолдох, буудуулах эсхүл мөргөлдөх зэргээр сүйджээ..


Breakfast at Tiffany киноны постер дээрх эд зүйлс..



The Seventh Seal (1957) Найруулагч Ingmar Bergman киноныхоо зохиолыг ходоодоо эмчлүүлэн эмнэлэгт хэвтэж байхдаа бичсэн ба суут найруулагч замналынхаа турш тавь гаран кино бүтээснээс The Seventh Seal киногоо өөрийнхөө хамгийн хайртай
 нандин киногоор нэрлэсэн байдаг..


HOME ALONE (1990) Хүүхдийн хөдөлмөрийн хуулиас болж Macaulay Culkin өдөрт таван цаг л зураг авалтад ордог байсан ба Kevin-ын шүдний сойз худалдаж авдаг хэсэг киноны анхны зураг авсан сцен ажээ..


Love Actually (2003) Ерөнхий сайд хүн тиймэрхүү бүжиг хийхгүй гэж боддог учир Hugh Grant бүжиглэдэг сцендээ дургүй гэнэ. Sam-ын дурлалт охин Joanna зул сарын тоглолтод дээр "All I Want for Christmas is You" дууг өөрөө дуулсан ба хэтэрхий лаг дуулсан учир найруулагч Richard Curtis бага зэрэг янзалж хүүхэд дуулж байгаа юм шиг болгожээ..



How the Grinch Stole Christmas (2000)  Жүжигчин Jim Carrey энэ бүтээлийнхээ Grinch-ын дүрд бүрэн хувирах гэж найман цагийг хувиралтандаа зарцуулдаг байсан ба өдөр бүр ийнхүү тамаа иддэг байжээ..


About a Boy (2002)
 Will тайзан дээр Marcus-тай хамт дуулж байхад үзэгчдийн зүгээс Will руу алим шиддэг. Тэгвэл энэ нь алим шиг болгож будсан резин нь бөмбөг ажээ.. 


A CHRISTMAS STORY (1983) Киноны гол дүр
 Ralph "Red Ryder BB Gun" буюу үрлэн сумтай буу авмаар байна гэж 28 удаа хэлдэг.. мөн Ralph-ын аавын дүрд Jack Nicholson тоглохоор яригдаж, өөрөө ч тоглохыг хүсч байсан хэдий ч кино бүтээгчид түүнийг хэтэрхий их өндөр үнэтэй гээд больжээ..


The Irony of Fate (1975) Яг шинэ жилийн өмнө ууранд сууж архиддаг найзуудын хэсгийг бүр таван сард авсан байдаг ажээ..


The Apartment (1960) Киноны төгсгөлд хэллэгддэг "Shut up, and deal" гэдэг маш алдартай хэсгийг зураг авалтын эцсийн мөчид бодож олсон гэдэг ба найруулагч маань Brief Encounter (1945) гэдэг классик драмыг үзээд эл бүтээлийнхээ санааг бодож олжээ


It's a Wonderful Life (1946) Киноны постеруудийн нэг дээр Жорж Мариг өргөж байгаа зураг байдаг ч кинон дээр тийм сцен огт гардаггүй..


Edward Scissorhands (1990) Johnny Depp киноныхоо зохиолыг анх уншаад яг л хүүхэд шиг уйлсан гэдэг.. мөн Edward киноны турш ердөө 169 үг л хэлдэг..



How the Grinch Stole Christmas! (1966) Энэхүү бүтээл алдарт Walt Disney-г нас барсанаас гурван хоногийн дараа үзэгчдэд хүрч байсан ба хүүхэлдэйн кино дээр гардаг бүх дууны үгийг энэ хүүхэлдэйн киноны зохиолыг бичигч, америкийн хүүхдийн зохиолч Theodor Seuss Geisel өөрөө бичжээ..


In the Mood for Love (2000) Maggie Cheung сцен бүр дээр өөр өөр даашинз өмсөж байсан ба киноны хассан хэсгийг оруулвал нийтдээ 46 даашинз өмсчээ..


The Grand Budapest Hotel (2014) M. Gustave-ын (Ralph Fiennes) шоронгийн 112 дугаар нь европын ихэнхи оронд яаралтай түргэн тусламжийн дугаар ажээ.


The Texas Chain Saw Massacre (1974) Найруулагч Tobe Hooper киноныхоо санааг зул сарын баяраар дэлгүүрт явж байгаад буюу багаж хэрэгслэлийн тасагт хүмүүсийн дунд зогсож байхдаа олсон гэдэг..


A Quiet Place (2018) Emily Blunt-ын Ванн дахь сценийг ганцхан авалтаар авсан бол киноны турш ердөө 25 удаагийн л харилцан яриа гардаг ажээ..


The Shining (1980) Киноны зураг авалтын үеэр Stanley Kubrick жүжигчдийнхээ оюунд зөв суурь тавих үүднээс Eraserhead (1977), Rosemary's Baby (1968), The Exorcist (1973) гэсэн классикуудыг үзүүлж байжээ..


"The Shining" киноны алдартай "Here's Johnny!" сценийг гурван өдөр авсан ба энэ хугацаанд 60 орчим хаалга ашигласан буюу эвджээ..


Fight Club (1999) Edward Norton болон Brad Pitt хоёр өөрсдийн дүрээ үнэмшилтэй гаргахын тулд бокс, таеквондо, бас холимог тулаанаар цаг гарган хичээллэж байсан гэнээ.. 




The Usual Suspects (1995) Кино зохиолоо бүрэн ойлгохын тулд Kevin Spacey анх кино зохиолоо авуутаа хоёронтоо уншсан гэдэг..


Zodiac (2007) Кино нээлтээ хийсний дараа “Zodiac”-ын хэргийг дахин нээсэн байдаг..


12 Angry Men (1957) Энэхүү бүтээл нь Sidney Lumet-ын анхны бүрэн хэмжээний ажил бөгөөд киноны бүх зургийг гурван өрөөнд л авчээ..


The Silence of the Lambs (1991) Энэхүү киноны туршид Dr. Hannibal Lecter \Anthony Hopkins\ нүдээ ерөөсөө цавчдаггүй ажээ..


American Beauty (1999)
 Киноны турш цагаан дэвсгэр дээр улаан өнгийг зэрэгцүүлэн ашигласан нь харагддаг, жишээлбэл: цагаан банн болон таазан дахь улаан сарнайн дэлбээнүүд, цагаан шал болон цагаан цамц дээрх цус, мөн цагаан хаалгатай гараашны өмнө зогсох улаан машин гэх мэт болно..


Al Pacino болон Robert De Niro “Heat” киноныхоо хамгийн алдартай сцений үеэр.. сонирхуулахад, домогт жүжигчид маань тус ресторан дахь хэсгийг ямар ч бэлтгэлгүй шууд явсан гэдэг..


Emma Watson “Beauty and the Beast (2017)” киноных нь хуваарьтай давхцаж байсны улмаас Mia-ын дүрээс татгалзсан бол Ryan Gosling “La La Land”-д тоглож байсан болохоор араатны дүрээс мөн татгалзаж байжээ.. хачирхалтайн хоёулаа мюзикл кинонууд билээ..


Breakfast at Tiffany's (1961) "Moon River" дуугаа жүжигчин бүсгүй маань өөрөө дуулсан ба кино багийнхан олигтой болсонгүй гээд хасах санаатай байхад Audrey Hepburn чанд эсэргүүцсэнээр хэвээр нь үлдээжээ..


Brokeback Mountain (2005) Үнсэлцдэг хэсгийг авах үеэр Heath Ledger хамтран тоглогч Jake Gyllenhaal-ын хамрыг бараг хугалах шахсан гэдэг.. дүрдээ мөн айхтар орж шүү..


One Flew Over the Cuckoo's Nest (1975) зэвүүн сувилагчийн дүрээр оскарын эзэн болсон Louise Fletcher өөрийнхөө жүжиглэлтийг үзэхээс зүрхшээн үзэж чадахгүй явсаар олон жилийн хойно л үзсэн байдаг..


Raw (2017) Шведэд гарсан үзвэрийн үеэр гуч гаран хүн театрыг орхисон бол хоёр хүн ухаан алдаж, хэд хэдэн хүн бие засах өрөө зүглэж байжээ..


The Prestige (2006) "prestige" гэдэг үг нь угтаа латин хэлний "praestigium" гэдэг үгнээс гаралтай ба энэ нь хуурмаг үзэгдэл \ illusion \ гэсэн утгатай ажээ..




Mad Max: Fury Road (2015) Энэхүү кино Mad Max Францайзын Оскарын наадамд нэр дэвшсэн анхны кино нь болоод зогсохгүй зургаан төрөлд ялалт байгуулсан билээ.. мөн Furiosa-ын дүрдээ хувирахын тулд Charlize Theron үсээ хуссан ба A Million Ways to Die in the West (2014) кинонд хиймэл үс өмсөж тогложээ..


American History X (1998) Тус кинонд тоглохын төлөө Edward Norton Saving Private Ryan (1998) кинонд дүр бүтээхээс татгалзаж байжээ..


The Wolf of Wall Street (2013) Leonardo DiCaprio-той мөнгөн дэвсгэртээр дүүрэн орон дээр секс хийдэг сцен Margot Robbie-д маш хэцүү байсан гэдэг бөгөөд хуурамч цаасан мөнгөн дэвсгэртүүд болох хурц ирмэгтэй цааснууд бүсгүйн нурууг “будаа” болтол зүссэн ажээ.. 


Ghost (1990) Хагацлын хэсэгт Sam Molly-г үргэлж хайрлана гэдгээ хэлдэг, энэ хэсэгт жүжигчин Patrick Swayze-ын сэтгэл хөдлөл жинхэнэ байсан ба тэрээр нас барсан аавыгаа бодож байсан гэдэг..


The Devil's Advocate (1997) Жүжигчин Keanu Reeves дүрээ гаргахын тулд Нью Иоркийн хуульч нартай өдрийг хамт өнгөрүүлдэг байсан ба мөн кино багийнхны даалгавараар Charlize Theron дүрдээ бэлтгэх гэж сэтгэл мэдрэлийн эмч нартай гурван сарын турш өдөрт нэг цагийг хамт өнгөрүүлдэг байжээ.. 


Hostel (2005) Найруулагч Eli Roth зуны амралттай холбоотой аллагын талаар сэдэвтэй баримтад кино хийхийг хүсч байсан ба ингээд судалгаа хийх явцдаа бүрэн хэмжээний, уран сайхны киноныхоо санааг олсон агаад санаагаа илүү зохиомол болгосноор энэхүү хоррор бүтжээ.. 


Psycho (1960) кино эхлэхэд Marion Crane цагаан өнгийн хөхөвчтэй байдаг нь Alfred Hitchcock түүнийг сахиусан тэнгэр шиг харагдуулахыг хүссэн бөгөөд мөнгө хулгайлсаны дараа бүсгүйн хөхөвч хар болсон байдаг нь түүнийг буруу зүйл хийж чөтгөрлөг болсныг илтгэдэг ажээ



Charlie Chaplin хүндэтгэлийн Оскар авах үед танхимд цугларагсад түүнд зориулж 12 минут босон алга ташсан бөгөөд энэ нь тус наадмын түүхэнд хамгийн урт удаан алга ташилт болж үлджээ..



Дэлхийн хамгийн анхны кино постер, 1895 он..



Disney-ын уран бүтээлчид “Bambi” хүүхэлдэйн киногоо бүтээхийн тулд жинхэнэ буга дээр ажиллаж байна, 1942 он..



Casablanca киноны үеэр Ingrid Bergman-тай хамт гарах сценүүдэд Humphrey Bogart-ын өмсч байсан гутал..



Найзууд киноны байрны павильон зураг..



The Little Mermaid (1989) Ariel болон түүний эгч нарын сүүлний өнгө солонгын долоон өнгийг илтгэдэг, тухайлбал: Attina: улбар шар, Alana: хөх, Aquata: цэнхэр, Arista: улаан, Adella: шар, Andrina: нил ягаан бол Ariel: ногоон байдаг ажээ..


The Fox and the Hound (1981) Уг бүтээл нь Диснейгийн анхны компютер график ашигласан хүүхэлдэйн кино бөлгөө..


Peter Pan (1953) Ж.Р.Р. Толкин Питер Пэний шүтэн бишрэгч байсан ба “Neverland” болон алдагдсан хөвгүүдийн түүх нь “Middle-earth”-г бүтээх чухал сэдэл болсноос гадна Питер Пэний дүрээс Элфүүдээ бүтээх санаагаа олжээ..


Dumbo (1941) Дамбо нь Диснейгийн анхны ямар ч үг яридаггүй гол дүрийн баатар ажээ..


101 Dalmatians (1961) Sleeping Beauty бүтээл Дисней компанийг алдагдалд оруулж, бараг өрөнд унагасан учир байгууллагын зүгээс дараагийн киног заавал амжилттай болгох ёстой байсан ба тэрүүгээр ч болж эл хүүхэлдэйн кино 1961 оны нэгдсэн улсын хамгийн их ашиг олсон кино болжээ.. 


Snow White and the Seven Dwarfs (1937) Уг бүтээлд хоринтаван дуу бичсэн байсан ч дөнгөж наймын л ашиглажээ.. мөн цасан цагаан нь 14 настай байдаг нь Диснейгийн хамгийн залуу гүнж болдог ажээ.. 


Cinderella (1950) Үнсгэлжингийн хоолойг буюу
 дүрийг бүтээсэн Ilene Woods амьдралынхаа сүүлийн жилүүдийг мартамхай өвчнөөс болж зовж өнгөрүүлжээ.. энэ үедээ тэрээр үнсгэлжинд тоглосноо ерөөсөө санаддаггүй байсан ч хүүхэлдейн киноныхоо "A Dream Is A Wish Your Heart Makes" гэх дуугаа сонсохоор маш их тайвширдаг байсан хэмээн сувилагч нь хэлсэн байдаг..


Sleeping Beauty (1959) Aurora-ын гүнжийн урт, нарийхан, гоолиг биеийн хэлбэрийг жүжигчин Audrey Hepburn-ээс санаа аван бүтээжээ..


Pinocchio (1940) The Blue Fairy-ын дүрийг бүтээсэн Evelyn Venable гэгч нь Columbia кино студийн оригнал логог бүтээсэн модел ажээ.. 


Bambi (1942) Walt Disney өөрийнхөө бүх хүүхэлдэйн киноноос уг бүтээлдээ хамгийн хайртай байжээ..


Lust, Caution (2007) илэн далангүй секс сцэнийг зөвхөн үндсэн камерын болон саундын бие бүрэлдэхүүнтэйгээр хаалттай байршилд 11 хоногт авчээ.


Bucket list (2007) Jack Nicholson кинонд зориулж үсээ хуссан бол Morgen Freeman зориултын халзан харагдуулдаг малгай өмсчээ


Brokeback Mountain (2005) Heath ledger болон Michelle Williams нар киноны үеэр танилцаж улмаар хайр сэтгэлтэй болцгоосон бөгөөд кино нээлтээ хийхээс өмнөхөн Michelle түүнд Matilda охиныг нь төрүүлж өгчээ. Гэвч тэд 2007 онд салсан байдаг.


The Matrix (1999) Платоны агуйн ёгт үлгэрийг модерн кино болгосон юм байна.


The Green Mile (1999) кинонд арвантаван хулгана "тоглуулжээ"..


Empire of the Sun (1987) жаалхүү байсан Christian Bale үнэхээр гайхамшигтай тоглодог билээ. Тэгвэл Jim-ын дүрийн шалгаруултад 4,000 орчим хүүхэд орсон байдаг ажээ.


Singin' in the Rain (1952) кино зохиолчид дуунууд бэлэн болсны дараа зохиолоо бичсэн буюу дуунууддаа тохируулан зохиолоо бичжээ.


Saturday Night Fever (1977) John Travolta киноны оргил хэсэгт 2 костюм хэрэглэжээ. Костюм нь зураг авалтын үед хөлсөнд маш их норж байсан болохоор ээлжилж өмсөх хэрэг гарч байсан ба нэгийг нь өмсч байх хооронд нөгөөгийн даруйхан хатааж байжээ.


Anna Karenina (2012) Keira Knightley болон Matthew Macfadyen нар өмнө нь Pride & Prejudice (2005) кинонд мөн хамтран гол дүрүүдийг бүтээж байсан ба эл хоёр киног Joe Wright найруулжээ.


Arrival (2016) харь гаригийн бэхэн дугариг хэлийг Канадын артист Martin Bertrand гэгч бүтээжээ. Мөн Hannah-ын зургуудийг сайхь артистын хүү нь зурсан юм байна.


Black Swan (2010) Natalie Portman-г 20 настай байхад Darren Aronofsky бүжгийн ертөнцийн тухай кино хийнэ гэж хэлж байжээ. Aronofsky киноныхоо санааг Достоевскийн "Хоёр" хэмээх романаас авчээ.


The Danish Girl (2015) нүцгэн хэсгүүд Eddie Redmayna-д маш эвгүй байснаа дурдсан байдаг. Гэхдээ дүрээ бүтээхэд ингэх нь чухал байсан тул зөвшөөрсөн ажээ.


















Comments