The Big Sleep (1946) . Америкийн цөөхөн цэвэр кино бүтээгчдийн нэг домогт Howard Hawks-ын найруулж, Америкийн зохиолч Raymond Chandler-ын 1939 онд хэвлэгдэн гарсан ижил нэрт романаас сэдэвлэсэн энэхүү шедевр нуар жанрын бүтээлийн кино зохиол дээр 3 эрхэм ажилласны нэг нь Нобелийн шагналт William Faulkner байсан бол хөгжмийг Max Steiner бичжээ.. хувийн мөрдөгч Marlowe-ын хамтаар үзэгч мөрийтэй тоглогчид, порнограп зарагчид, алуурчид хийгээд сүрдүүлэгчдээр дүүрсэн ой шугуй руу орж төөрөлдөм, толгой эргэм, нэг үгээр төөрдөг байшин шиг үйл явдын гэрч болно.. энэ кино бол холливуудын хамгийн толгой эргүүлэм зохиолтой киноны нэг (роман нь бас адилхан) гэгддэг бөгөөд судлаачид энэ сул талыг нь шүүмжлэхээс биш өөрөөр гайхалтай шилдэг кино бөлгөө.. киноны дүрүүдийн харилцан яриа маш их, нууцлаг, учир битүүлэг хэргээс өөр нэг учир битүүлэг хэрэг рүү хурдацтай орохын дээр олон дүр гарч, дүр болгон киноны нууцлаг байдлыг илчлэхээсээ илүүтэйгээр улам өргөн, замбараагүй болгодог.. тиймээс уг киног "ойлгох" гэж зовохын оронд киноны сэтгэл хөдөлгөм уур амьсгалыг мэдрэх гэж үз гэж шүүмжлэгчид зөвлөдөг ба энэ кино бол гэмт хэргийг мөрдөх процессыг үзүүлэхэд голлон анхаарсан болохоос үр дүнд ач холбогдол өгөөгүй бүтээд хэмээдэг..
кино бэлэн
болсон ч Warner bros. Студи гарахыг хүссэнгүй, студи уг киног дайнтай холбоотой
кинонуудын "нөөц" жагсаалтыг гаргах хүртэл киног гаргахыг хүсээгүй
бөгөөд мөн дайн дуусч байсан учраас олон нийтийн кино сонирхох сонирхол нь
буурч магадгүй гэж айж байжээ.. кино цаг үеийн байдалд тохирохгүй байх шалтгаан
нь кинонд дайнтай холбоотой, дайны үеийн хэллэг, зураглал багагүй агуулагдаж
байжээ.. Bacall-ын агент Charles K. Feldman (тэр үедээ асар нэр нөлөөтэй хүн
байж) студийнханд Bacall-ын зарим хэсгийг дахин авч, Bogart-тай хэсгүүдийг илүү
сэтгэл хөдөлгөм болгох шаардлага тавьжээ, студи ирээдүйн одынхоо хийгээд студийнхээ
гол мөнгөний машиныхаа (Bogart) ирээдүйн эхнэрийн хүсэлтийг хүлээж авахгүй байх
аргагүй байв.. ингээд найруулагч Howard Hawks кино багийнхнаа дахин цуглуулж
хасалт, таналт нэмэлтийг хийж өгсөний дотор Martha Vickers-ын бүтээсэн (тэрээр
кинонд Carmen буюу Bacall-ын бүтээсэн Vivian-ын дүүгийн дүрийг бүтээсэн)
хэсгийн ихэнхийг хассан байдаг, учир нь Martha-ын тоглолтод Bacall дарагдаад
байсан гэж үздэг, үнэндээ Martha хавьгүй илүү тоглосон гэж судлаачид үзэх нь
бий.. шүүмжлэгч Roger Ebert кино зохиолыг ухаалаг гээд хамгийн жишээ болгом
кино зохиол бөгөөд хар~цагааны симпони гэсэн буй..
кино бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 290-р байрт жагсдаг ба Sight & Sound сэтгүүл хамгийн шилдэг кино жагсаалтынхаа 202-р байрт жагсаасан бол Америкийн кино хүрээлэн Marlowe-ын дүрийг хамгийн шилдэг кино баатар жагсаалтынхаа 32-р байрт эрэмбэлжээ.. киноны зураг авалтын үед Bogart эхнэрээсээ салах асуудлаас болж бухимдан маш их уудаг байснаар зарим үед ажиллах чадваргүй болдог байжээ.. Хувийн мөрдөгч Marlowe ширүүн төрхтэй, намхан боловч ажилдаа хэн хэнээс илүү мэргэжилтэн юм. Зуны бүгчим нэг өдөр түүнийг генерал Sternwood харшдаа урин их хэмжээний мөнгөний ажил санал болгоно.. саналыг хүүрнэхээс өмнө генералтай товч танилцая: хөгшин генерал суумгай, үе нь өнгөрсөн нэгэн боловч дориун хөрөнгөтэй бөгөөд мөн хоёр залуухан үзэсгэлэнтэй охинтой болой. Том охиныг Vivian гэнэ, зальтай, аюултай энэ хүүхэн охин дүү Carmen-аа бодвол илүү ухаалаг бол Carmen нь шоучин нэгэн ч эгч дүү хоёрыг нэгтгэх зүйлүүд бол мөрийтэй тоглоомд донтож бас садар самуунд толгойн эргэсэн байдал юм.. хөгшин генерал мөрдөгчид хандаж хэлнэ: Carmen охин маань мөрийтэй тоглосны улмаас номын дэлгүүрийн эзэн Geiger-д их хэмжээний өртэй болсон тул энэ хэргийг шийдэж өгвөл шанд нь дориухан юм өгнө гэнэ. Marlowe анх генералынд орж ирэхдээ Carman-тай таарахдаа л хүүхэнг хөнгөн явдалтан болохыг анзаарсан агаад түүний гарч явахад Vivian өөртэй нь уулзая гэж даамлаар хэлүүлнэ..
Vivian мөрдөгчид хандаж: аавын чамд
даалгасан хэрэг бол үнэндээ сарын өмнө сураггүй алга болсон өөрийн туслах
Regan-г олуулах гэсэн давхар санаа юм шүү гэж учир битүүлэг зүйл хэлнэ..
мөрдөгч Geiger-ын номын дэлгүүрт очно, Agnes гэх худалдагчийн
"үүрэгтэй" хүүхэн түүнийг Geiger-тэй уулзуулахгүй гэж ухаанаа шавхах
агаад мөрдөгч "байгаа" орой хүртэл хүлээж байгаад нууцаар дагахаас
өөр аргагүйд хүрнэ..
мөрдөгч Geiger-г дагаж явсаар хотоос зайдуу орших байшинд
ирнэ, энэ үед шөнө болж бороо сүрхий орж байв.. Geiger байшин руу орсоноос төд
удалгүй бас нэг машин ирээд машинаас нэг хүүхэн байшин руу орох бөгөөд хэсэг
хугацааны дараа буун дуу гарч, мөн эмэгтэй хүн хашгирна. Marlowe-г байшинд
орохоос өмнө нэг хүн байшингаас гараад явж одох агаад мөрдөгчийг байшинд ороход
Carmen мансуурсан байдалтай байх бол Geiger үхчихсэн хэвтэх бөгөөд зураг
нууцаар авсан нь тодорхой болох баримтыг мөрдөгч олох ч хальс нь байхгүй байв..
ингээл Marlowe хүүхнийг гэрт нь хүргэж өгчихөөд байшинд эргээд ирэхэд Geiger-ын
цогц алга болсон байна.. маргааш Vivian мөрдөгч дээр ирээд дүүгийн маань янз
бүрийн байдалтай зураг байна гэсэн сүрдүүлгийн захиа ирлээ гэнэ, энэ бол
өчигдрийн явдал болох нь тодорхой ба Marlowe дахин Geiger-ын номын дэлгүүрт
очих агаад тэндээсээ Joe гэгчийн машиныг даган Geiger-ын гэрт ирнэ, энэ Joe
гэдэг нь өмнө нь генералыг сүрдүүлж байсан мөрийтэй тоглогч юм.. мөрдөгч
Geiger-ын байшин ортол тэнд Carmen байж таарна, хүүхэн Geiger-г Joe алсан гэж
хэлнэ..
энэ үед байшинд Mars гэх жижиг нарын гангстер орж ирээд энэ миний байшин, Geiger надаас түрээслэн амьдардаг байсан гэж хэлнэ.. Carmen-аас Joe-ын хаана суудгийг мэдсэн Marlowe байшинд очиход тэнд Agnes болон Vivian нар Joe-ын хамт байж байдаг, энэ үед Carmen буутай орж ирээд зургаа авмаар байна гэж заналхийлнэ.. Carmen-ын зураг үнэхээр ч Joe-д байх агаад Joe нь энэ сүрдүүлгийн ард байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Ингээд Carmen, Vivian 2 явсны дараа хаалга онгойлгох гээд очсон Joe-г нэг хүн буудан хороох бөгөөд Marlowe цаг алдалгүй, самбайчлан хөдөлсөнөөр алуурчиныг барьж авах ба алуурчин өөрийгөө Carol гээд Geiger-ын жолооч байсан, Joe-г өөрийг нь молигдохыг оролдсон тул алсан гэж хэлдэг.. Marlowe Regan-ын талаар асуухаар Mars-ын гэр казинод очно: Mars түүнд Regan өөрийнх нь эхнэрийг булаагаад сураггүй алга болсон гээд мөн Vivian мөрийтэй тоглоомноос болж маш их өрөнд орсон гэж хэлдэг.. тус гэр казинод Vivian мөн байж маш их хэмжээний мөнгөөр мөрийтэй тоглох агаад гайхалтайн мөрийгөө авахаас гадна Marlowe-д өөрийг нь хүргэж өгөхийг хүснэ.. машины зогсоол дээр Vivian-г Mars-ын тавиул сүрдүүлж мөнгийг нь дээрэмдэхийг оролдоход мөрдөгч маань амжиж гарч ирэн хүүхнийг аварна..
энэ үед байшинд Mars гэх жижиг нарын гангстер орж ирээд энэ миний байшин, Geiger надаас түрээслэн амьдардаг байсан гэж хэлнэ.. Carmen-аас Joe-ын хаана суудгийг мэдсэн Marlowe байшинд очиход тэнд Agnes болон Vivian нар Joe-ын хамт байж байдаг, энэ үед Carmen буутай орж ирээд зургаа авмаар байна гэж заналхийлнэ.. Carmen-ын зураг үнэхээр ч Joe-д байх агаад Joe нь энэ сүрдүүлгийн ард байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Ингээд Carmen, Vivian 2 явсны дараа хаалга онгойлгох гээд очсон Joe-г нэг хүн буудан хороох бөгөөд Marlowe цаг алдалгүй, самбайчлан хөдөлсөнөөр алуурчиныг барьж авах ба алуурчин өөрийгөө Carol гээд Geiger-ын жолооч байсан, Joe-г өөрийг нь молигдохыг оролдсон тул алсан гэж хэлдэг.. Marlowe Regan-ын талаар асуухаар Mars-ын гэр казинод очно: Mars түүнд Regan өөрийнх нь эхнэрийг булаагаад сураггүй алга болсон гээд мөн Vivian мөрийтэй тоглоомноос болж маш их өрөнд орсон гэж хэлдэг.. тус гэр казинод Vivian мөн байж маш их хэмжээний мөнгөөр мөрийтэй тоглох агаад гайхалтайн мөрийгөө авахаас гадна Marlowe-д өөрийг нь хүргэж өгөхийг хүснэ.. машины зогсоол дээр Vivian-г Mars-ын тавиул сүрдүүлж мөнгийг нь дээрэмдэхийг оролдоход мөрдөгч маань амжиж гарч ирэн хүүхнийг аварна..
Marlowe хүүхнийг гэрт нь хүргэж өгөх замдаа Mars-тай ямар
холбоотойг шалгаасан ч Vivian юу ч хэлэхгүй, гэхдээ энэ үед тэд бие биедээ сайн
болсоноо илэрхийлдэг.. мөрдөгчийг гэртээ ирэхэд Carmen түүнийг гэрт сэмхэн
хүлээж байдаг агаад хүүхэн шуудхан л өөрийгөө мөрдөгчид санал болгохын дээр
эгчийгээ Mars-тай явалддаг, өөрөө Regan-ынд дургүйгээ хэлтэл Marlowe хүүхнийг
гэрээсээ хөөж гаргадаг.. маргааш нь Vivian мөрдөгчид Regan Мексикээс олдсон, би
араас нь явлаа, чи энэ Хэргийг орхи гэдэг.. мөрдөгч хөлсөө авсан ч энэ хэргийг
орхихгүйгээр эцсийн үзэхээр шийдэх буюу Vivian-нд дурласан учирч түүнд туслахыг
хүснэ.. нэг бороотой өдөр Marlowe-г хэсэг залуус нэвширтэл нь зодох агаад
шалтгаанаа наад хэргээ хаяа гэж сануулдаг.. нохой шиг зодуулсан түүнийг аль
хэзээнээс хойш түүнийг дагаад байгаа Joe-ын туслах хийгээд Agnes-ын сүйт залуу
Jones гэгч гэрт нь аваачих ба Jones өөрт нь болон ирээдүйн эхнэр Agnes-д мөнгө өгвөл Mars-ын эхнэр хаана байгааг хэлж
өгнө гэдэг.. ингээд мөрдөгч мөнгөө аваад болзсон газраа ирэхэд Jones-г Canino гэх алуурчин буу тулган
сүрдүүлж байна, Jones алуурчинд хэрэгтэй мэдээллийг худал хэлээд өөрөө үхнэ..
Jones-ын үхсэн газар утас дуугарч, утсыг Marlowe авахад Agnes байж тэд уулзах газраа товлоно.. Agnes мөрдөгчтэй уулзаад Realito гэх хотоос гадна байх наанаа авто засварын газар ч цаанаа бүхий л бузарын төв болсон газар Mars-ын эхнэр байгаа гэдэг.. мөрдөгч тэр газар очоод гэнэтийн урхинд орж дайснууддаа баригддаг ба түүнийг Mars-ын эхнэр болон Vivian нар сэрээнэ байдаг.. Vivian түүнийг сулласанаар мөрдөгч маань Canino-ын учрыг олох агаад тэд Geiger-ын гэрт ирээд Mars руу ярих бөгөөд ярихдаа Geiger-ынд биш хол байна Geiger-ынд уулзая гэж урхи бэлдэнэ.. Mars байшинд бие хамгаалагчдын хамтаар ирэх ба байшингаас гэнэт гарч ирсэн хэнийг ч буудаарай гэсээр Mars байшинд орно.. киноны төгсгөлд Mars өөрийнхөө занганд унаж үхнэ.. Carmen Regan-г алсан учраас Vivian дүүгийнхээ өмнөөс барьцаанд орж Mars-ын хамаг хүслийг нь биелүүлж байжээ . Энэ бүх хэргийн ард Mars л байсан агаад Marlowe эгч дүү хоёрын хэргийг нуун дарагдуулсанаар кино төгсөнө..
Comments
Post a Comment