Маргаашгүй дурлал


L'Eclisse (1962). 7 сарын нэгэн даваа гаригийн үүрээр, уран зохиолын орчуулагч мэргэжилтэй, залуухан үзэсгэлэнтэй хүүхэн болох Vittoria Ром хотын хөрөнгийн биржийн хэсэгт орших байранд хэдхэн цагийн дараа экс найз залуу нь болох Riccardo-той маргалдаж буйгаар кино маань эхэлнэ.. тэд шөнөжин ярилцсаны эцэст салахаар болох ба Vittoria Riccardo-д хандан: би чамтай хамт байхдаа жаргалтай байхаа больсон, 20 настай байхдаа жаргалтай байсан  одоо бол чамтай хамт байхыг хүсэхгүй байна гэсээр Riccardo-ын гэрээс гарч явна, залуу ятгаж үлдэхээр араас нь очиж тэд хэсэг хамт явсаар Vittoria-ын нэрт ирэх бөгөөд эндээс тэд үүрд сална, энэ үед өглөө болж байлаа.. 

дараагийн хэсэгт Vittoria Ромын хөрөнгийн бирж дээр ирж хөрөнгийн бирж, хувьцаа зэрэгт улайран донтсон ээжтэйгээ уулзаж салалтынхаа ярих гэтэл эх нь саяхан алдсан мөнгөө зогсоо зайгүй ярьсаар юун охиноо сонсох манатай байх ба харин эх нь түүнийг өөрийн хөрөнгийн брокер, царайлаг бөгөөд залуухан эх Piero гэгчтэй танилцуулна.. энэ Piero зальтай, овжин бөгөөд хөдөлгөөнтэй эр болохыг бид түүний хэрхэн ажиллаж байгаагаас харж болно.. энэ өдөр Vittoria ээжтэйгээ ярилцаж чадаагүй ч хөрөнгийн биржийн үймсэн, бужигнасан там лугаа адил дүрэлзсэн болохыг олж харахдаа энэ газар хүний амь нас чухал биш мөнгө л хамгийн чухал зүйл болохыг олж харна.. тэр үдэш Vittoria хөрш Anita гэх хүүхнийд зочлох бөгөөд тэд эксүүдийнхээ талаар ярилцацгаана..
Vittoria хэлэхдээ: би маш их төөрөлдсөн, зэвүүцсэн бас хямарсан хэмээн харилцааныхаа талаар ярих агаад ойрхон орших бас нэг хөрш болох Marta тэднийг гэртээ урьснаар хүүхнүүд 3 болж аваад уунгаа ярилцаж эхэлнэ.. Marta нөхрийн хамт Kenya улсад фермтэй байсан талаараа ярина, үнэхээр ч тэдний гэр дүүрэн Африкийн эд зүйлс, соёл ахуйг илтгэсэн юмсаар чимэглэгдсэн байх ба тэд нэгэн тоглоом тоглоно, уг тоглоомонд Vittoria гол дүр бүтээх буюу тэрээр Африкийн бүжигчиний хувцас өмсөөд биеэ хараар будаад Африкуудыг дууриан бүжиглэнэ: энэ нь Marta-д таалагдаагүй учир түүнийг зогсооно.. хөгжөөнтэй байдлыг Marta колониалистын талаарх гашуун сэдэв рүү яриаг шилжүүлтэл Vittoria, Anita нарт яриа таалагдаагүй учир яриаг зогсооно.. энэ үед Marta-ын нохой гэрээс гараад явчихна, хүүхнүүд нохойг хайж шөнийн гудмаар хайж яваад Vittoria нохойг олж найздаа өгчихөөд гэртээ ирэх бөгөөд Riccardo түүний байрны өмнө ирээд түүнийг дуудахад хүүхэн нуугдаад түүнд хариу өгдөггүй.. 

маргааш нь Anita болон Vittoria нар Верона хот дээгүүр нисэх агаад Vittoria үүлс дунд ороод хүүхэд шиг л баясан хөөрнө.. энэ үед хөрөнгийн бирж дээр Piero завгүй ажиллаж байв. Vittoria хөрөнгийг бирж дээр ирээд эхийгээ маш их мөнгө алдсаныг мэдэхийн сацуу ээжтэйн адил биржийн улайрсан тоглогч үл таних эр бүх мөнгөө бас алдсан болохыг  Piero-оос олж мэдээд тэр үл таних эрийг өөрийн мэдэлгүй сонирхож араас нь дагаж явсаар нэгэн кафед ирнэ, бүх мөнгөө алдсан эр цэвэр ус захиалчихаад жижиг цаасан дээр нэг юм зурна.. үл таних эр усаа уучихаад яваад өгөхдөө цаасаа орхичих ба Vittoria явж очин цаасыг хартал цэцэг зурсан байдаг.. хүүхэн Piero-той таараад Alfa Romeo машинаар нь ээжийнхээ гэрт хамт ирэх бөгөөд хүүхэн залууд гэр бүлийнхээ зургийг, өсөж том болсон өрөөгөө харуулна.. Piero хүүхнийг үнсэхийг оролдоход хүүхэн эсэргүүцнэ, ингээд Piero буцаад ажлынхаа оффис руу явдаг.. 

ажлын дараа Piero тохиролцчихсон байсан дуудлагын хүүхэнтэйгээ уулзахад дуудлагын хүүхэн үсээ шаргал байсныг улбар шар болгочихсонд Piero хамт байх сонирхол нь буураад яваад өгнө, тэрээр Vittoria-ын гэрт очоод хүүхэнг юм бичиж байхыг олж харах агаад энэ үед нэгэн согтуу нөхөр Piero-ын анхаарлыг ихээр татна: Piero Vittoria нарыг ярилцаж байх хооронд өнөөх согтуу нөхөр Piero-ын машиныг хулгайлчихна.. маргааш өглөөн нь тэд Piero-ын машин нууранд унасан байхыг мэдэх бөгөөд согтуу нөхөр харин үхсэн байлаа.. хүүхэн энэ явдалд Piero машиндаа л харамсан санаа тавьж байхаас үхсэн хүнийг огт тоохгүй байгааг ажиглах ба тэд цааш паркаар хөгжилдөн явсаар Vittoria-ын гэрийн үүдэнд ирэхэд Piero хүүхнийг үнсэхэд Vittoria нэг л түвэгтэйгээр хүлээж авдаг. Vittoria гэртээ орохоосоо өмнө боошигтой усанд мод хийчихдэг.. маргааш нь Vittoria гэрийнхээ гадна Piero-г хүлээж байхдаа Өнөөх боошигт хийсэн мод тэндээ байсаар байгааг анзаарах бөгөөд Piero хүрч ирээд шинэ машин авсанаа хэлнэ.. хүүхэн түүний гэрт очъе гэснээр тэд Piero хүүхнийг эцэг эхийнхээ гэрт аваачих ба эцэг эхийнх нь гэр уран зураг болон уран баримлаар дүүрэн тун үзэсгэлэнтэй байр байлаа.. тэд ярилцана, Vittoria нэг л сандарсан, хүсээгүй байдлаар хэрвээ хоёр хүн бие биедээ хайртай болохыг хүсвэл тэд хоёр биенийнхээ талаар дэндүү ихийг мэдэхгүй байсан нь дээр гэдэг.. ингээд тэд тоглоом шоглоомоор шилэн цонхны хоёр талаас үнсэлцэх бөгөөд улмаар хүсэл тэмүүллээр дүүрэн үнсэлцэж байгаад хүүхний даашинзыг урчихдаг, үүнд Vittoria даашинз өөрөө урагддаггүй гэж хэлдэг.. 

хүүхэн урагдсан даашинзаа барьсаар унтлагын өрөөнд ороод цонхоор гудамжинд алхах гэлэнмаа нарыг, кафед суугаа хүмүүсийг болон хэн нэгнийг хүлээх цэрэг эрийг олж харах ба Piero түүн дээр ирсэнээр тэд хурьцал үйлддэг.. дараагийн хэсэгт тэд толгод дээр тэнгэрийг харан хэвтэцгээж байх агаад Piero; би яг л гадаадад улсад байгаа юм шиг санагддаг хэмээснээр тэд маргалдаж эхлэх буюу Piero хүүхнийг өөрийг нь ойлгодоггүй гэж уурлахад хүүхэн: би чамд хайргүй ч байсан болоосой, эсхүл би чамайг илүү их хайрладаг болоосой гэж хэлдэг.. дараагийн хэсэгт Piero-ын ажлын оффисийн буйдан тэврэлдэн, үнсэлцэн хэвтэх бөгөөд тэд яг л хүүхдүүд шиг эрхлэлдэн тоглоно.. тэд салах болоход тэврэлдээд өдөр болгон уулзана шүү, нөгөө газартаа гэсээр үнсэлцсээр,  хагацаж ядсаар хоёр тийш болно.. киноны төгсгөл үзэгч бидэнд ертөнцийн төгсгөл ирж буй мэт мэдрэмж төрөх ба кино бүхий л уур амьсгалаараа эцсийн, сүүлчийн, төгсгөлийн шинжийг илтгэнэ.. 

Италийн аугаа кино урлаач Michelangelo Antonioni-ын албан бус модерн ертөнцийн гутрал хямралын талаарх трилогийн сүүлчийн хэсэг болон гарсан (L'Avventura ~ 1960, La Notte~ 1961) сэтгэлзүйн драм, Урбан драм төрлийн эл бүтээл Канны кино наадмаас Special jury Prize шагнал авсанаас гадна Palme d'Or шагналд нэр дэвшиж байв.. Michelangelo Antonioni киноныхоо зохиолыг өөрөө бичиж, киноны зураг авалт Ром болон Верона хотуудад авагдсан бөгөөд домогт найруулагч Martin Scorsese уг киног трилогийн хамгийн нүүрэмгий кино нь гэсэн байдаг, ер нь энэ кино нь Michelangelo Antonioni-ын хамгийн оргил ажлын нэг гэгддэг билээ..
 кинон дээр гарах залуу хосын сөнөж үгүй болж буй харилцааг Michelangelo Antonioni харуулахдаа Ромын уран барилгыг дэвсгэр болгож ашигласан ба ингэхдээ түүнийг шүтэн биширдэг модернист хэлбэрийнхээ оргилд хүрсэн гэж үздэг бөгөөд мөн уг кинон дээр түүний дуртай сэдэв болох механикчсан ертөнцөд хүмүүс хоорондоо харилцах улам хэцүү болж байгаа хийгээд аажмаар бие биеэсээ хөндийрч байгаа байдлыг харж болно.. уг кино 1962 оны Канны кино наадмын хамгийн их хүлээлттэй кино байсан гэдэг бөгөөд судлаачид тэр үедээ Michelangelo Antonioni-ын ажлыг "магадгүй өөрөө өөрийгөө дахин давтсанаар урагшлах урлагийн өөр нэг аюултай замыг сонголоо" хэмээж байлаа.. эдүгээ эл бүтээл бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 109-р байрт жагсдаг бөгөөд 2012 онд Sight & Sound сэтгүүлийн шүүмжлэгчид болон кино найруулагчдын саналаар хамгийн шилдэг 100 киноны тоонд багтдаг.. 

судлаачид, шүүмжлэгчид уг киноны кино урлагт оруулсан шинэчлэл, хувь нэмэр буураагүй гээд олон талаас үзэх саналыг тавьдаг бөгөөд зураглал болон хөгжмөөр хүйтэн, үзэсгэлэнтэй уур амьсгалыг бүрдүүлж, маш хүнд мэдрэмж төрүүлдэг бүтээл гээд гайхалтай урнаар зөгнөгч хэмээн сайшаажээ.. шүүмжлэгчид киноны төгсгөлийн хэсгийг өндрөөр үнэлж: Michelangelo Antonioni-ын бүтээсэн хамгийн бүтээлч сцэний нэг гэсэн байдаг бол Martin Scorsese уг киноны талаар: залуу кино урлаачдад урам зориг өгдөг, тэдний ухаан санаанаас гардаггүй кино ба уг бүтээл ямар нэгэн түүх хүүрнэх биш харин яг яруу найраг шиг гээд киноны төгсгөлийг аймшигтай гэсэн буй.. 
мөн тухайн цаг үед уг кино эрх чөлөөг мэдрүүлсэнээс гадна сүүлийн 7 минут бидэнд кино урлагийн боломж хязгааргүйг харуулсан гэж цохон тэмдэглэжээ.. уг киног Италийн нийгмийн том тусгал төдийгүй кино урлагийн соёлыг өөрчилсөн гэж үздэг.. киноны гол дүрүүдэд Францын домогт жүжигчин Alain Delon болон Италийн нэрт жүжигчин Monica Vitti нар тоглосон бөгөөд үзэсгэлэнтэй жүжигчдийн гайхалтай тоглолт үзэгчийн мэлмийг баясгана.. уг кино Michelangelo Antonioni-ын сүүлийн хар~цагаан кино ба найруулагч Michael Haneke уг киног өөрийн хамгийн дуртай 10 киноны нэгээр нэрлэжээ.. Ромын хөрөнгийн биржийн хэсгийг бүтэнсайнд авсан буюу үнэндээ хөрөнгийн бирж хаагдсан байсан ажээ..

Comments