Хэзээ ч оршиж байгаагүй Хүн


American Psycho (2000). Канадын кино найруулагч Mary Harron-н (эмэгтэй) найруулж, Bret Easton Ellis хэмээх Америк Зохиолчийн роман дээрээс сэдэвлэсэн уг бүтээл нь 21-р зууны нэн чухал бүтээлүүдийн тоонд багтана... орчин үеийн (Капталист, барууны гэх тодотголтой эд хөрөнгө шүтэж, өр зээлэнд орсон) нийгмийн, өөрөөр хэлбэл бидний амьдарч буй нийгэм, соёл, амьдралын бүхий л сул талыг аймшигтай хүчирхийлэл, хэтэрхий хэрцгий, зэрлэг байдлаар ёгтлож үзүүлсэн Сэтгэлзүй, далд утга агуулагтай кино.. бидний гаднаа гял цал үзэгдэх хуурамч чанарыг маань “шоглож”, доторх адгуусан араншин болох атаархал, үзэн ядалт, шунал, хууралт зэрэг хамаг л муу чанаруудыг маань илэн далангүй үзүүлэх уг бүтээлийн эх зохиолч маань Америкийн Достоевский гэж нэрлэгдэж, тэр үедээ шүүмж, магтаалыг олонтаа сонсож, нийгмээ цочроож байв..
сайн зохиол дээрээс сэдэвлэсэн хэдий ч уг кино маань массын хүрээнд алдартай болоогүй.. мөн яг “төгс” кино болоогүй ч маш сайн бүтээл (Модерн классик, култ гэх тодотголтой болжээ).. ойлгуулах далд санаа, бодогдуулах хоёрдмол утгаараа, тун гүн гүнзгий кино юм.. хүний амьдралын анхдагч хэрэгцээ бол: хоол, өмсөх хувцас, унтах газар байдаг.. үүнчлэн хэн ч гэсэн, яаж ч баяжсан дээрх хэрэгцээгээ хангах ба үүнээс цааш бол “илүүдэл” хэрэгцээ болдог, болж буйг харуулна.. өөрөөр хэлбэл хүнд хэрэгцээтэй бүхэн нь хангагдах тусам илүү ихийг, илүү сонин, гаж зүйл рүү татагддагийг ёгтлон харуулна.. энэ байдал нь эцэстээ сэтэхүй буюу архидалт, хар тамхи, гаж секс гэсэн хориотой, болохгүй гэсэн зүйлүүд руу орж буйг хэтрүүлэгтэйгээр, дэндүү бохироор харуулсан бүтээл.. энэ мэтчлэн бэлгэдэлт, зүйрлэсэн чанар маш ихтэй, заавал үзэх чухал кино болно.. 

Продюсер E. R. Pressman 1992 онд Bret Easton Ellis-ын American Psycho романыг кино болгох эрхийг худалдаж авсан ба гол дүрд Johnny Depp тоглох сонирхолтой байв.. найруулагчаар домогт David Cronenberg сонгогдож романыг кино зохиол болгох ажилд Ellis өөрөө ажиллахаар болсон ч Ellis, Cronenberg хоёрын санал зөрөлдөөнөөс кино бүтэх явц нэг л ургашгүй байв.. ингээд 1996 онд найруулагчийн суудалд Mary Harron сууж шинэ кино зохиолчоор Guinevere Turner сонгогджээ.. шинэ хослолд хоррор мастер Mario Bava-ын бүтээлүүд нөлөөлсөн гэдэг ба Mary гол дүрдээ Christian Bale-г тоглуулахаар сонгож туслах дүрүүдэд Jaret Leto, Williem Dafoe нар сонгогдов.. киноны хөгжүүлэлт сайн явж байв, гэтэл холливууд киног цааш хийх явцыг 6 жил хориглосон байж байгаад 1997 онд Lionsgate студи киног түгээх эрхийг худалдаж авсанаар маш бага төсөвтэйгөөр Mary Bale нарын хүлээлт 1998 онд дуусч киноны зураг авалт эхэлжээ.. гэтэл Lionsgate гол дүрд Edward Norton юмуу Leonardo DiCaprio хоёрын аль нэгийг тоглуулна гэж зүтгэв, тухайн үед Bale нөгөө хоёрын хажууд жижиг гарын жүжигчин байв.. Bale-тэй аман тохиролцоо л хийгээд байсан болохоор түүнийг явуулж орхив,  найруулагч Mary DiCaprio-г хэтэрхий нялх царайтай тул Bateman-д тохриохгүйгээс гадна Titanic, Romeo+Juliet зэрэг кинонд бүтээсэн дүрээрээ нийгэмд бий болгосон имиж нь киноны өнгө төрхөд тохирохгүй гэж үзэж Bale дээр хатуу зогсож байсан ч бүтсэнгүй.. Lionsgate төсвийг үлэмж ихэсгэв, энэ мөнгөний бараг тал нь DiCaprio-ын халаасанд орохоор байв..  

DiCaprio найруулагчаа сольж оронд нь Oliver Stone, Danny Boyle болон Martin Scorsese нараас сонгохоор болж Oliver Stone сонгогдсон агаад Stone DiCaprio-той хамтарч ажиллахаас татгалзав, мөн энэ үеэр DiCaprio ч The Beach кинонд тоглохоор болж төслийг орхив.. тийнхүү буцаад Bale, Mary хоёр удирдлагыг гартаа авсан бөгөөд Bale Bateman-ын дүрд тоглох гэж бие болон сэтгэл санааны хувьд өөрийгөө маш их шахаж бэлтгэл хийж, дүрийн судалгааг үнэхээр бүтээлчээр хийсэн ба тэрээр Tom cruise-ын эрч хүчтэй байдал хийгээд Nicolas cage-ын тоглосон Vampire's Kiss киноны дүрээс санаа, урам зориг авсан гэдэг.. киноны хөгжмийг John Cale бичсэн, мөн кинон дээр Whitney Houston, David Bowie, The Cure болон New Order нарын хамтлаг, дуучдын дуу эгшиглэнэ.. кино нээлтээ хийсний дараа шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан, тухайлбал дараагийн Fight club гэгдсэнээс гадна классик хоррор комеди гээд мөн Bale-ын тоглолтод харамгүй алга ташилтаар булсан.. мөн хошигнол, хоррорыг тун сайтар хольсон гээд сюрреал байдал ч байгааг онцолсон ба хүчирхийлэл, харгислал, сексийг ил задгай, хамаа намаагүй үзүүлсэн гэж чимхүүлж ч байв.. Bloody Disgusting сайт уг киног нэгэн арваны хамгийн шилдэг 20 хоррор киноны тоонд оруулсан байдаг ба Mary болон Guinevere нарыг номоо сайн ойлгож өөрсдийн онцгой хэлбэр маягаар бүтээсэн гэсэн байхад зохиолч Ellis сайн кино болсон, гэхдээ кино болгох хэрэгтэй байсан эсэхэд эргэлзэж байна хэмээсэн буй.. киноны эхлэл хэсэгт дүрслэгдсэн Bateman-ын өглөө болгоны горимыг Bale дүрдээ бүрэн хувирах гэж өглөө болгон бас хийдэг байсан агаад мөн 2 янхантай секс хийдэг сцэний бэлтгэл болгож Mary Bale хоёр насанд хүрэгчдэд зориулсан видео үзэж Bale бүр хэрэг болно гэж үзээд зарим байрлалуудыг зурж авч байсан ажээ.. 

Киноны үйл явдлыг товчхон: Wall Street-дэд Ажилладаг, залуухан, царайлаг бас маш их амбицтай, мөнгөтэй Patrick Bateman-н талаар өгүүлнэ. Тэрээр сүйт бүсгүйтэй хэдий ч шөнө бүр хамгийн өртөгтэй бааранд орж, хамгийн сайхан хүүхэнтэй хононо. Түүнийг бүгд хүндлэх бөгөөд өөрөө ч биеэ үлгэр жишээ авч явна.. гэтэл түүнд энэ жаргалтай амьдрал нь хангалтгүй, нэгэнт жаргалгүй санагдаж эхэлнэ.. харин цус үзэж, хүн алж буюу эмэгтэй хүнийг алмаар санагдаж эхэлнэ.. ингээд нарийн бичгээсээ авхуулаад уулздаг янхан хүртэл бүгдийг нь “алж” эхэлнэ. Үүнийгээ тэрээр 20-40 хүн алсан гэх ба нэг өглөө сэрэхэд тийм биш байх ба хэн ч үхээгүй, зөвхөн түүний мөрөөдөл доторх галзуурал болж таарна. Төгсгөл мэдээж үзэгчдэд үлдэх бөгөөд үзсэн хүн л цэвэр оюун ухаанаараа ойлгох бүтээл.. киноны гол дүрд миний дуртай Christian Bale тоглосон ба түүний замналын чухал дүрүүдийн нэг болно. Мөн дүрүүдэд Reese Witherspoon, Chloë Sevigny, Jared Leto, Willem Dafoe гэсэн холливуудын алдартай жүжигчид тоглосон.. Америк мөрөөдлийг Булшилсан бүтээл юм..

Comments