Зөнч Туулай


Donnie Darko (2001). Өгүүлэх нь, Виржиниа мужийн Middlesex гэх жижигхэн хотод Donnie Darko нэртэй өсвөр насны, байнга асуудал дуудагч хөвгүүн эцэг эх болон эгч Elizabeth, мөн бага охин дүү Samantha нарын хамтаар бусад америк гэр бүлүүдийн л адилаар амьдарцгаана.. 1988 оны 10 сарын 2-ын өдөр нэгэн нууцлаг дуу хоолой дуудаж, унтаа чигээр нь гэрээс нь гаргана.. гадаа сэрсэн Donnie-г аймшгийн төрхтэй туулайны хувцас, баг өмссөн үл таних "юм" хүлээж байх агаад өөрийгөө Frank гэж танилцуулсан тэрээр Donnie-д цаг хугацаагаар аялж ирсэн гээд яг өнөөдрөөс 28 хоног 6 цаг 42 минут 12 секундын дараа дэлхийн төгсгөл ирнэ гэж хэлдэг.. Donnie Гольфын талбайд сэрэх бөгөөд гэртээ иртэл байшин дээр нь буюу өөрийнх нь унтдаг өрөөний дээрээс онгоцны тийрэлтэт хөдөлгүүр  унаж сүйрүүлсэн байна.. 


дараагийн хэдэн өдөр Donnie байнга Frank-г харна, хүүгийнхээ түрэмгий бөгөөд этгээд авирлах болсонд сэтгэл түгших болсон эцэг эх нь түүнийг аж сэтгэлзүй засалч дээр аваачих агаад сэтгэлзүй засалч Donnie-г хий юмс хардаг, бодит байдлаас тусгаарлагдсан, нэг үгээр параной сэтгэцийн эмгэгтэй гэж оношилно.. сэтгэлзүй засалч ховсдох аргаар Donnie-г эмчлэх гээд барахгүй, нэг удаагийн эмчилгээний үеэр Donnie түүний өмнө золтой л гар хангалга хийчихдэггүй.. Frank-ын дуу хоолой, зүүдэнд нь орж ирэн юу хийхийг нь зааварчлах зааварчилгаануудаас болж Donnie зүүдэндээ өөрийн мэдэлгүйгээр сургуулиа усанд живүүлэх зэргээр олон танхай хэргийг үйлдэх ч баригдахгүй бас өөрийгөө гэж ухамсарлахгүй, эхэн үедээ..
энэ үеэр түүн сургуульд Gretchen гэх охин өөр хотоос шилжин ирнэ, энэ охины аав нь ээжийг нь зэрлэгээр зоддог байсан учраас ээжтэйгээ зугтаж ирсэн нь ба Gretchen Donnie-ын анхаарлыг татахуйц хөөрхөн охин байлаа.. мөн энэ үеэр орон нутгийн од, уран илтгэгч Jim гэгчийн төрх байдлын хичээл гэх сургалт шуугиан тарьж, үүнийг нь ч сургуулийн багш нар бурхны лүндэн мэт шүтэн дагахад Donnie эсэргүүцэн босч бусдын дургүйг хүргэнэ.. зөнч туулай Donnie-д шинжлэх ухааны багш дээрээ оч гэх бөгөөд багш Kenneth Donnie-д цаг хугацаагаар аялах онол боломжтой гээд The Philosophy of time travel гэх номыг бараг нууж байж өгдөг.. уг номыг бичсэн хүн одоо хөгшин настай, хотоос гадна ганцаараа амьдардаг эмгэн байлаа.. уг явдлын дараа Donnie-г зурагт үзээд сууж байхад цээж нь дээр нь бөмбөлөг үүсэх ба бөмбөлөг түүнийг газарчилсаар аавынх нь нуусан гар буунд хүргэнэ.. уран илтгэгч Jim сургууль дээр лекц уншиж байхад Donnie түүн рүү дайран доромжилсон тул хөөгдөх бөгөөд эл явдлаас төд удалгүй тэрээр алхаж яваад Jim-ын түрүүвчийг олно, энэ нь тэрээр Jim-ын гэрийг оллоо гэсэн үг юм.. Frank-ын зөвлөснөөр Donnie уран илтгэгчийн гэрийг шатаачих агаад гал унтраагчид түймэр унтрааж яваад хүүхдийн порно бичлэгүүд олно, өнөөх сайхан уран илтгэгч маань гаж донтон болж таараад шорон явна.. Donnie-ын бага дүү Samantha бүжгийн тэмцээнд түрүүлж улмаар Лос Анжелэс руу ээжтэйгээ явахаар болох бол Donnie-ын аав ажлын шугамаар мөн л гэрээсээ явж таарах бөгөөд Donnie, Elizabeth хоёр гэртээ үлдэн Elizabeth-ын  Harvard-д элссэний баярын үдэшлэгийг тэмдэглэнэ.. үдэшлэг ид дундаа явж байхад ээж нь алга болчихлоо гэсээр Gretchen Donnie дээр ирнэ, ингээд тэд анх удаагаа секс хийдэг.. 

зөнч туулай Donnie-д дэлхий сөнөхөд ердөө ганц цаг үлдлээ гэж хэлэх ба Donnie Gretchen-г дагуулаад The Philosophy of time Travel номыг бичсэн эмгэнийх рүү явна, хүрч очтол тэднийг сургуулийн бүтэхгүй хоёр залуу угтах агаад зодоон цохио болж, энэ үеэр Gretchen санаандгүйгээр машинд дайруулж үхнэ.. танхай этгээдүүд зугтаачих бол Donnie Gretchen-ынхаа цогцосыг аваад явна, охиныг алсан машины жолооч бол Elizabeth-ын найз залуу, Frank гэгч хүн байна.. Donnie Gretchen- ын цогцосын хамтаар ойролцоох хадан дээрээс хотыг дээрээс харна, ингэхдээ ээж болон охин дүүгийнхээ нисэж яваа онгоцыг харах ба онгоцны нэг хөдөлгүүр салж унаж байгааг харна.. кадр өөрчлөгдөөд 28 хоногийн өмнөх үед ирэх ба Donnie өрөөндөө сэрээд 10 сарын 2 нь болохыг санаад инээх үед өрөөнийх нь дээрээс тийрэлтэт хөдөлгүүр унаж түүнийг алдаг.. 
Шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд дуртай хүмүүсийн шилдэг гэсэн жагсаалтад заавал байдаг, энэ жанртаа култ болчихсон, мөн 2001 оны шилдэг киноны нэгээр зүй ёсоор нэрлэгддэг тус Sci Fi - сэтгэлзүйн триллер нь Америкийн кино найруулагч Richard Kelly-ын дебют ажил (кино зохиолоо өөрөө бичсэн) байсан юм.. кино зохиолоо бичих гэж Richard Kelly нэлээд зүдэрснээ хожим дурдсан байдаг, тэрээр зохиолдоо амбицтай чанарыг, хувийн төрхийг бас 80-д оны сүүл үеийн носталжик байдлыг бий болгож өгсөн гэдэг ба кинонд гардаг зөнч туулайг Grahams Greene-ын Watership Down романаас санаа авсанаас гадна аварга туулайны гаднах төрхийг тэрээр зүүднээсээ санаа аван бүтээсэн гэдэг ажээ.. киноны зураг авалт 28 хоног болсон нь кинон дээр гардаг зөнч туулайн хэлсэн дэлхий 28 хоногийн дараа сөнөнө гэсэнтэй санамсаргүй байдлаар давхцдаг ба кино нэгдсэн улсад террорист халдлага болсон 9 сарын 11-ны алан хядлагаас нэг сарын дараа олигтой зар сурталчилгаа ч хийлгүй даруухан байсаар нээлтээ хийснээс болсон уу олигтой ашиг орлого олоогүй ч шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан агаад түрээсийн байдлаар гарсан даруй харин алдар нэрийг олж култ статуст хүрчээ..

  судлаач, шүүмжлэгчид Richard Kelly-ын дебют ажлыг оригнал дүрслэлтэй, эрэлхэг, санал зөрөлдөм санаануудын багц хэмээгээд оюунлаг боловч догшин, жихүүцэм уур амьсгалтай ба яг л толгой дээр аянгын үүл хуралдсан мэт мэдрэмж төрүүлнэ хэмээн дүгнэсэн байдаг нь чухам оножээ.. энэ кино зөвхөн шинжлэх ухааны уран зөгнөлт кино биш, найруулагч хүмүүний хувь тавилан, шашин, золиослол, хайр, алдагдал хийгээд ганцаардлыг нэгэн зэрэг шийдэхийг зорьсон асар олон давхартай, хүнд, "хоол" юм.. өвсөр насныхны уур хилэн, сүнслэг чанар хийгээд хар дарсан зүүд мэт хий юм харах зэрэг уг киноны өнгө төрх нь олон төрлийн архи хольсон нэг том аагтай ундаа шиг сонирхолтой бас хатуу бөгөөд нэгэн шүүмжлэгчийн хэлснээр энэ кино таны унтаа сүнсийг гүн гүнзгий сэтгэл хөдөлгөм газарт аваачина гэсэнтэй чухам дүйжээ.. гэхдээ зөвхөн магтаад зогсохгүй судлаачид шүүмжлэхээ ч мартсангүй, кино зохиолыг хайнга, өнгө төрх нь тэнцвэргүй гээд ерөнхийдөө замбараагүй кино ч гэж байв.. мөн уг кино 80-д оны америкийн хотын захын амьдралыг харуулахыг нэлээд зорьсноос гадна киноны мөн чанараа олох гэж буй тэмцлийн тод жишээ хэмээжээ.. 

мөн түүнчлэн кино тэр чигээрээ нууцлаг бүтэцтэйн сацуу киноны төгсгөл сэтгэл ханамж өгөхгүй, энэ нь хямдхан бөгөөд шийдвэрлэх байдлаас татгалзсан шинжтэй гэжээ.. FilmFour эл бүтээлийг үхэхээсээ өмнө заавал үзэх 50 кинонд багтаасан бол Empire сэтгүүл хамгийн шилдэг 50 Independent кино жагсаалтынхаа 2-р байрт, мөн Intertainment Weakly сэтгүүл шилдэг 50 их сургуулийн талаарх кино жагсаалтынхаа 14-р байрт тус тус жагсаажээ.. киноны гол дүрүүдэд: Jake Gyllenhaal, Maggie Gyllenhaal, Patrick Swayze, Seth Rogen, Drew Barrymore болон Jena Malone нар тоглоцгоосон ба Jake Gyllenhaal-ын тоглолтыг шүүмжлэгчид өндрөөр үнэлсэн байдаг.. 2003 онд Richard Kelly "The Donnie Darko" нэртэй номоо гаргасан ба номд кино зохиол багтсанаас гадна хэрхэн бүтсэн болон зарим нэг утга учрыг нь тайлбарласан байдаг бөгөөд жүжигчин  Jake Gyllenhaal уг номонд одоо хүртэл энэ киногоо ойлгоогүй байгаагаа, гэхдээ маш гүн утгатай тул хэзээч ойлгогдохгүй гээд мөн киноны философилог асуудал нь уг бүтээлийн хамгийн чухал зүйл гэсэн буй..

киноны хөгжмийг Michael Andrews бичсэн, киноны саунтрак Их Британий чаартыг тэргүүлж байсан ба мөн кинонд The Church, Joy Division болон Duran Duran зэрэг хамтлагуудын дуу эгшиглэнэ.. кинонд 2 ертөнц гардаг: анхны ертөнц болон зэргэлдээ ертөнц, АЕ нь бидний амьдардаг ертөнц бол ЗЕ нь дөрөвдөх хэмжээсээс үүссэн хуулбар ертөнц бөгөөд киноны цагалбар шугамд тийрэлтэт хөдөлгүүр анх Donnie-ын байшин дээр унаж Donnie анх зөнч туулайг хардаг өдөр үүссэн гажуудсан гэнэтийн үзэгдэл юм.. тэр өдөр зөнч туулай Donnie-ын амийг аварчихаад дэлхийн төгсгөлийг зөгнөдөг билээ.. энэ ЗЕ нь гажуудлаас үүссэн учир ердөө хэдхэн долоо хоног орших боломжтой ба сөнөхдөө өөрийгөө сөнөөгөөд зогсохгүй АЕ зэрэг бүхий л оршихуйг устгах чадамжтай, АЕ нь ЗЕ-ын оршин тогтнох богино хугацаанаас цаашид орших нь эсэх нь хамаарна.. азтайн, ертөнцийг аврах арга байгаа ба Энэ нь Артефакт буюу энд тийрэлтэт хөдөлгүүр бөлгөө.. ЗЕ бол бүх зүйлээрээ АЕ-ын дуураймал Артефакт бол ЗЕ бий болсоноос үүдсэн матер, энэ зүйл хоёр ертөнцийг ялгагч, байгалийн гажуудлыг илтгэгч болой.. 
28 хоногийн амьдрах хугацааныхаа дараа ЗЕ аюулгүй сөнөхийн тулд АЕ-тай ижилхэн байх ёстой ба тиймээс Артефакт ЗЕ-г сөнөхөөс өмнө түүнийг орхиж, ертөнцөөс Артефактыг зайлуулах цор ганц арга бол цаг хугацааны порталаар Артефактыг АЕ-д буцаах явдал юм.. ертөнцийг аврахын тулд ЗЕ-ын доторх хэн нэгэн Артефактыг ЗЕ үүссэн 1988 оны 10 сарын 2-ын өдрийн тэр мөчид очих хэрэгтэй бөгөөд цаг хугацаагаар аялахын боломжтой болохын тулд ус болон металын элементүүд шаардлагатай ба усыг хоёр ертөнцийг эргэлтийг бий болгоход ашигладаг бол метал нь энд тийрэлтэт хөдөлгүүр нь шилжилтийн үүрэг гүйцэтгэж байна..

кинонд 3 тийрэлтэт хөдөлгүүр гардаг: хөдөлгүүр 1 АЕ-ын ба онгоцондоо байсаар байгаа бол ЗЕ- д хөдөлгүүр 2 болон 3 харъяалагдах агаад хөдөлгүүр 2 бол Donnie-ын ээж, дүү хоёрын нисэж яваа хуулбар онгоцных буюу киноны төгсгөл хэсгийнх юм.. хөдөлгүүр 3 бол Donnie-ын байшин дээр унадаг (зөнч туулай түүнийг авардаг үе) ЗЕ-ын гаж үзэгдэл бөгөөд хөдөлгүүр 2-г АЕ руу илгээсэн учир хожим онгоцноос унаж Donnie-г алдаг.. киноны төгсгөлд АЕ өөртөө хөдөлгүүр 1 болон 2-ыг агуулж байдаг нь АЕ тогтвортой учраас хоёр ч гажсан зүйлийг "тэсэх" чадвартай болгоно.. The Philosophy of time Travel номд хэлсэнээр бол Donnie Darko амьдралыг хүлээн авагч буюу Артефактыг АЕ-д буцаах үүрэгтэн бөгөөд яагаад заавал Donnie вэ гэвэл тэрээр ЗЕ үүсэхэд ойрхон байж таарсан гэж үзэж болох ч хэн ч ер нь сонгогдохоо мэддэггүй гэдэг билээ тэр номонд..

Comments