Муу өдөр




Dog Day Afternoon (1975). Зуны нэгэн нохой гаслам халуун өдөр Бруклин дүүрэгт орших банкыг Sonny, Sal нар дээрэмдэж байгаагаар кино эхэлнэ.. харамсалтай нь, дээрэмчдийн тэнгэр нь хаясан өдөр байж. Яасан гэхлээр банкинд хангалттай хэмжээний мөнгө байсангүй.. ингээд бүтэлгүйтэж, балмагдаж байтал банкны утас дуугарна.. киноны гол дүр, банк дээрэмдэх санааг сэдсэн Sonny-той утсаар ярих хүсэлт ирнэ.. утас автал хотын цагдаагийн дарга ярих бөгөөд дээрэмчдийг гарах гарцгүйг хэлж бууж өгөхийг тулгана.. 
нэгэнтээ хамаг төлөвлөгөөн нурж унасанг ойлгосон Sonny банкны ажилчид болох 7,8 хүнийг барьцаалж амь гарахаас өөр аргагүйг ухаарна.. ингээд байдал улам хүндэрч жижигхэн банкыг тойрон 300 гаруй цагдаа хүчнийхэн, зурагт, хэвлэлийнхэн дээр сонирхосон ард иргэд тойрон цугларна.. бүр холбооны мөрдөх товчооныхон ч ирнэ. Нэг мэдэхэд тус банк улс даяар анхааралын төвд орж, бөөн шуугиан үүсгэнэ.. Sonny, Sal хоёр ч амьд гарахын тулд барьцаандахь хүмүүсээ ашиглан зугтахыг төлөвлөнө..
тэдний төлөвлөгөө бол: юуны өмнө барьцааны хүмүүсийн хамт багтахаар нисдэг тэрэг юмуу автобус олж аван нисэн онгоцны буудал хүрэх, тэндээсээ онгоц шаардаж аваад Алжир руу оргон зугтах байлаа.. тэдний хүсэлтийг ч цагдаагийнхан зөвшөөрнө. Ингэхэд эдгээр дээрэмчид хэн болох, яагаад банк дээрэмдэх болсныг тайлбарлая.. өмнө нь хэлсэнчлэн Sonny гол дүр бөгөөд түргэн ууртай, католик шашинтай, шударгуу бас тэнэгдүү залуу юм.. тэрээр эхнэр хоёр хүүхэдтэй ба бас гомо юм.. маш их хэмжээний мөнгө хэрэг болсон шалтгаан нь түүний гомо-хамтрагч нь хүйсээ солиулах мэс засалд ороход шаардлагатай юм.. 
харин Sal шоронгоос суллагдаад удаагүй байгаа юу ч хийвэл хийх, өөрийн гэсэн толгойгүй бас нэг мулгуу нөхөр болно.. Sonny хүн алж, хүрээ талъя гэсэн санаагүй байв. Түүнд зөвхөн мөнгө л хэрэгтэй байсан ба түүнийгээ аваад бушуухан зугтах байсан ч бүтэлгүйтэж, хүн барьцаалагч болчихно.. нэг бүдэрвэл долоо бүдэрнэ гэгчээр байдал улам ашиггүй болж ирнэ.. гэнэндүү, тэнэгдүүг нь ойлгосон барьцааны хүмүүс ч тэднээс айлгүй харин өрөвдөж нөхөрлөж ирнэ.. энэ хооронд цагдаагийнхан Sonny-н талаар бүх мэдээг олж мэднэ.. энэхүү мэдээллээ ашиглан Sonny-той холбоотой бүх хүмүүсийг цуглуулан түүний эсрэг ашиглана... Киноны төгсгөлийг үзэж мэдэх илүү амттай учир киноны үйл явдлыг ингэсгээд орхиё.. 

1972 онд Бруклин нэгэн банкыг дээрэмдсэн John Wojtowics нарын бодит хэргийн талаар LIFE сэтгүүлд нийтлэгдсэн P. F Kluge-ын "The boys in the bank" нэртэй нийтлэлээс санаа аван Америкийн нэрт кино найруулагч Sidney Lumet кино бүтээсэн нь кино урлагийн түүхэндэх хамгийн шилдэг Heist киноны нэг болоод зогсохгүй бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 318-р байрт жагсаж байна.. ук киноны банк дээрэмддэг сцэнийг хамгийн шилдэг банк дээрэмддэг кино сцэнүүдийн 3-р байрт буюу Raising Arizona (1987), Heat (1995) кинонуудын ард эрэмбэлсэн байдаг ба уг бүтээл бусад Heist жанрын кинонуудыг бодвол тухайн цаг үеийнхээ оюун санааны төрх байдлыг ёжилж, мөн марзан хошин өнгө төрхтэйгөөр хийгдсэн нь акшин багатай ч эмгэнэлт инээдмийн гэдгээрээ онцлог.. кино тэр жилийнхээ Оскарын наадамд 6 төрөлд нэр дэвшсэн буюу шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй гол дүр (Al Pacino) гэх мэт төрөлд нэр дэвшээд шилдэг кино зохиол төрөлд ялалт байгуулсан бөгөөд кино зохиолыг Frank Pierson бичжээ.. киноны өнгө төрх уламжлалт нийгмийн суурь бүтэц, байгууллагуудыг эсэргүүцсэн өнгөтэй бол кинонд зориулж бичсэн хөгжим үгүй, ихэнх харилцан яриаг импровиацаар хийгдсэн байдаг агаад киноны зураг авалтыг бодит хэрэг болсон газартай ойрхон орших газарт авчээ..

бодит амьдрал дээрх "хүнд" гар John Wojtowics гэгч нь банк дээрэмдэх санаагаа The Godfather (1972) киног үзээд олсон байдаг нь марзан бөгөөд хачин тохиолдол юм, учир нь уг киноны гол дүрүүдэд The Godfather-д тоглосон Al Pacino болон John Cazale нар тоглосон билээ.. энэ John Wojtowics нь мэдээж баригдаж 20 жилийн хорих ял авсан ба 2006 онд хорт хавдраар нас барсан бөгөөд киноны талаар сэтгэгдлээ хэлэхдээ: кинонд гарах бүхний зөвхөн 30% үнэн гээд мөн Al Pacino-ын тоглолтыг сайшаасан байдаг ажээ.. түрүүн хэлсэнчлэн гол дүрүүдэд Al Pacino, John Casale нар гайхамшигтай тоглож шүүмжлэгчдээс асар өндөр үнэлгээ авсан байдаг агаад энэ кино нь тэдний хамтарсан 3 дахь кино бол мөн энэ бүтээл нь John Casale-ыг амьд ахуйд нь нээлтээ хийсэн сүүлчийнх нь кино ажээ.. LIFE сэтгүүлд бичсэнээр John Wojtowics-ын гадаад төрх байдалд Al Pacino юмуу Dustin Hoffman хоёрын нэг л тохирохоор байж тухайн үед, ингээд дүрийг Al Pacino-д санал болгоход тэрээр эхлээд татгалзсан агаад Dustin Hoffman-д санал болгож, Hoffman ч зөвшөөрөөд байтал өөрийнх нь гол өрсөлдөгч өөрийнх нь оронд тоглох болсоныг дуулсан Al Pacino бодлоо өөрчлөн тус дүрийг авахаар болжээ, мэдээж найруулагч Sidney Lumet илүүтэй Al Pacino-г тоглуулах сонирхолтой байсан нь уг явдалд чухал нөлөө үзүүлжээ.. ид формондоо байсан Al Pacino найруулагчийнхаа олгосон эрхийн дагуу олон хэсэгт өөрийнхөө дураар, импровиацлан тоглож, улмаар энэ нь амжилт олох гол түлхүүр болсон байдаг ба домогт жүжигчний замналынх нь гол ажлын нэгээр уг киног зүй ёсоор нэрлэнэ.. кино хийгдэж байх үед Al Pacino шөнөдөө 2 цаг л унтаж амардаг байсан гэдэг бөгөөд киноны алдарт Attica! Хэмээн хүмүүс руу хашгирдаг хэсгийг импровиацаараа тогложээ..

 киноны нэг хэсэгт John Casale би тамхи татдаггүй, хорт хавдраар үхмээргүй байна гэж хэлдэг, харамсалтайн тэрээр амьдрал дээр уушгины хорт хавдраар үхсэн ба архаг тамхичин байсан ажээ.. судлаач, шүүмжлэгчид хамаг л сайн үгсээ уг кинонд магтаж хэлсэн байдаг, тухайлбал: Sidney Lumet Нью Иоркийн киног хамгийн марзан бөгөөд оновчтойгоор харууллаа гэсэн байхад тухайн оны шилдэг 10 киноны тоонд багтаахын сацуу 70-д оныхны оюун санааны байдлыг төгс гаргасан модерн киноны дүрийн дотоод ертөнцийг хамгийн сайн үзүүлсэн киноны нэг гэж байжээ.. ерөнхийдөө нийт жүжигчдийн тоглолтыг "Сүпер" гээд дүрүүдийн характерийг гайхалтай гаргаж чадсан хэмээхдээ Al Pacino-ын тоглолтыг итгэмээргүй гэж магтсан байдаг.. Америкийн кино натуралзимын шинэ классик гэгддэг уг киног Empire сэтгүүл шилдэг 500 кино жагсаалтынхаа 443-р байрт жагсдаг бол Attica! Хэмээх ишлэл нь америкийн кино хүрээлэнгээс гаргасан шилдэг 100 кино ишлэлийн 86-р байрт эрэмбэлэгдэж, мөн Al Pacino-ын тоглолтыг Premiere сэтгүүл бүх цаг үеийн хамгийн аугаа 100 дүр бүтээлт жагсаалтынхаа 4-р байрт эрэмбэлсэн байдаг ажээ..

 НЭМЭЛТ: Кино зохиол бэлэн болсны дараа продюсер Мартин Брегман, Сидни Люмет, Ал Пачино нар Лондонд уулзацгаасан ба Брегман гол дүрийг Пачино-д өгөхийг хүсч байлаа. Пачино дараа нь татгалзаж, Дастин Хоффман дүрийг сонирхож буйгаа илэрхийлж. Харин Брегман Хоффмантай хамтрахыг хүсэхгүй байв; тэр Пачино л дүрд нь шаардлагатай байгаа мэдрэмтгий, эмзэг байдлыг гаргаж чадна гэж мэдрээд байв. Яриа хэлцэл дахин болсны дараа Пачино хүлээн зөвшөөрсөн боловч дахин татгалзсан аж. Брегман түүний татгалзаад байсан шалтгааныг Пачиногийн "method" жүжиглэх аргатай нь холбож тайлбарласан байдаг ба Брегман "энэ нь Пачиногийн судлахыг хүсээгүй ертөнц байсан байж магадгүй, ямар ч том од ижил хүйстний дүрд тоглож байгаагүй шүүдээ" гэж байв. Пачино 3 дахь удаагаа татгалзаж, Брегманд буцаад театрт очих сонирхолтой байгаагаа хэлжээ. Гэвч эцэст нь тэрээр төсөлд орохоор болсон ба зөвшөөрөх болсныгоо нэг төрлийн амралт хүссэнийх гэдэг буюу тухайн үед тэрээр архи их уудаг, зан авирын асуудалтай болоод байв. Найруулагч Люмет Сонни Вортзикийн галзуу амьдралыг гаргахад Пачиногийн жинхэнэ стресс чухал ач холбогдолтой байсан гэж хэлжээ.  


Comments