The Irishman (2019). Martinez Scorsese, Robert De Niro, Al Pacino, Joe Pesci болон Harvey Keitel нарын кино урлагийн домгууд хамтран сүүлчийн "бүжгээ" хийсэн нь миний хувьд 2019 оны хамгийн шилдэг кино болж байна.. уг кино "The Casino", The Goodfellas" болон "The Godfather" зэрэг гэмт хэрэгт, мафизмтай классик кинонуудыг эргэн сануулам кадр, сцэн хийгээд уур амьсгалтай байсан агаад уг кинонуудын үргэлжлэл, тэдгээр бүтээлүүдийг хүндэтгэсэн дуун цуурай мэт байсан бөгөөд Martin Scorsese эцсийн удаа хуучин нөхдийн хамт бүх сумаараа галласан нь үхлийн шарх шиг байгаа нарийн оножээ..
Martin Scorsese гэхдээ энэ удаа арай
өөрөөр буюу өгүүлэмж, цаг тооны илүү ээдрээт, нарийн сүлжмэл байдлаар киногоо
бүтээсэн нь түүнийг илүү ухаалаг бас туршлагатай болсныг илтгэхээс гадна
залуухан ид үедээ яваа биш зориуд үе нь өнгөрсөн хөгшин одод кинондоо
тоглуулсан нь туйлын хүсэл нь байсны дээр нөгөө талаар тэр хэн байсан түүгээрээ
л байсаар дууссахыг илүүд үзсэн мэт.. энэ кино бол өмнөх үеэ хүндэтгэх
хүндлэлээс гадна авъяас чадвар хөгширдөггүйг дахин нэг удаа нотолсон баримт ба
магад уг киногоор нэгэн аугаа эрин хөшгөө хааж байж болох юм.. De Niro, Pacino,
Pesci нарыг тусгай эффэктээр залуужуулсан нь буюу уг киноны гол дүрүүд хэт
хөгшин байгаа нь л киноны сул тал гэж үзэж киног дэндүү урт, сунжирсан хэмээн
гоочлогчид бол киночид биш, зүгээр кино сонирхогчид юм..
аль 1980-д оны үеэс
Martin Scorsese болон De Niro хоёр хамтран алуурчинтай кино хийх санаа амьтай
оршсоор ирсэн гэдэг ба олон жил ахицтай болоогүй уг санааг De Niro 2004 онд хэвлэгдсэн Charles Brandt-ын "I
heard you paint houses" гэх бодит явдлаас сэдэвчилсэн романыг уншаад уг
романыг кино болгоё, ингэхдээ өөрөө гол дүрд нь тоглоё хэмээн сэтгэл маш
хөдөлсөн байдалтайгаар Martin Scorsese-д хэлсэн агаад Martin Scorsese тус романыг
тун их сонирхосны дээр кинондоо Pacino, Pesci нарыг тоглуулахыг хүсч эхэлжээ..
ерөнхийдөө төсөл 2007 оноос эхлэв, кино зохиолын шинэ материал болон зохиолын
зарим нэг асуудлаас болж төсөл хойшлогдож энэ хугацаанд Martin Scorsese
"Hugo", "The wolf of wall street" болон "Silence"
зэрэг бүтээлүүдээ туурвисан байдаг тэрээр 2014 онд дахин "Irishman"
төсөлдөө эргэн орсон байдаг.. Pacino болон De Niro нар төсөлд шуудхан л нэгдсэн
бол (кино зохиолыг Steven Zaillian-г бичнэ гэхэд De Niro бас төсөлд орсон байдаг)
киноны продюсер Irwin Winkler: та нар уг киног төсөөлөхдөө хүүхдүүд байхаасаа
хамтран ажилласан хүмүүс дахин ажиллах болсон гайхалтай хэрэг юм гэсэн буй.
2009 онд романы зохиолч Brandt болон De Niro, Scorsese, Zaillian нар уулзаж
хэрхэн кино зохиолыг бүрэн төгс болгох талаар Brandt-аас зөвлөгөө авсан ба энэ
уулзалт 1 цаг үргэлжлэх ёстой байтал 4 цаг үргэлжилсэн гэдэг.. кино Charles
Brandt-ын "I heard you paint houses" гэх романаас сэдэвлэж Steven
Zaillian кино зохиол болгосон бөгөөд киноны эхэн хэсэгт романыг хэрхэн кино
зохиол болгосныг илтгэх үйл явдал тусгал маягаар явдаг ба киноны нэр зөвхөн
төгсгөлд л гардаг билээ.. киноны жүжигчдийн сонгон шалгаруултад хамгийн их
асуудал дагуулж, олон дахин гуйлгаж байж зөвшөөрсөн хүн бол Joe Pesci бөгөөд
тэрээр дахин гангстар дүр бүтээхгүй гэж татгалзаж байгаад нийтдээ 50 удаа
гуйлган байж зөвшөөрсөн буюу De Niro түүнийг гол ятгасан хүн юм.. уг кино бол
De Niro Martin Scorsese хоёрын хамтарсан 9 дэх кино бол De Niro болон Pacino
нарын хамтарсан 4 дэх кино бөгөөд De Niro Pesci хоёрын хамтарсан 7 дахь бүтээл
юм.. харин Pacino-ын хувьд Pesci бодон Scorsese нартай хамтарсан анхны кино нь
агаад Scorsese эцсийн эцэст Pacino-той хамтарч ажилласныхаа дараа: би аль
1970-д оноос түүнийг мэдэх ба Francis Coppola-аар дамжуулан түүнтэй танилцаж
байсан агаад үргэлж Pacino-той хамтарч ажиллахыг хүсдэг байв гээд цааш нь
Martin Scorsese Pacino-ын талаар Pacino "The Godfather" киноны дараа
хүршгүй зиндаанд хүрсэн, миний хувьд тэр бол үргэлж ойртож боломгүй зүйл агаад
бид 2 80-д оны үед хамтран ажиллах гэсэн ч санхүүгийн асуудлаас болж энэ санаа
маань бүтээгүй гэсэн байдаг, Martin Scorsese ..
Martin Scorsese De Niro-гоос
Pacino-той хамтран ажиллах ямар байдаг вэ гэж асуухад De Niro түүнд Pacino
гайхалтай шүү, чи харах болноо гэж хэлсэн fБайдаг ба Martin Scorsese уг
киногоороо сүүлийн 30-40 жилийн хамгийн аугаа хоёр жүжигчнийг хамтад нь сүүлийн
удаа дүрслэхдээ тэдний жүжигчний хувиарах дотносол хийгээд амьдралын найзуудын
байдлыг мөн тодотгохыг хүсчээ.. бид киноны тусгай эффэктийн сайн болсны талаар
юмуу хэр их ашиг олсон талаар ярих утгагүй ба та бүхний хүссэн эс хүссэн уг
киноны нэр хүнд жилээс жилд өсөх нь тодорхой бөгөөд домогт Thelma Shoonmaker-ын
эвлүүлгийн ажил уг киног оны шилдэг болоход чухал нөлөө үзүүлсэн.. судлаачид уг
киног: урт байхаас аргагүй гайхалтай гэмт хэрэгт бүлгэмийн үлгэр, суут Martin
Scorsese ухаалаг бас зугаатай боловч дэндүү урт кино хийсэн гэж үзэгсэд байхад
Martin Scorsese өөрийн тоглоомоороо бүхнийг тэргүүлж эхэллээ, мөн жүжигчдийнхээ судсанд орших үймээний
ачаар давуу талаа олсон буюу энэ кино
бол түүний чаддаг ганц арга замаар бүтсэн бүтээл агаад ийнхүү нэрт
найруулагч маань амгалан нойрсох нь аргагүй боллоо гэж хэлж болмоор..
бүрэн
боловсорсон түүний эцсийн үг, сүүлчийн хандлага бол түүний сэтгэлзүйн өнгө төрх
буюу киноны ерөнхий байдал нь эргэж
харсан, өмнөх бүтээлүүдийнхээ сүүдэр хийгээд цуурайг давтах хэлбэртэй ч бараг
бүр судлаачид эл киног ер бусын кино, "Goodfellas"-аас хойших Martin
Scorsese-ын хамгийн шилдэг кино гэж дуу нэгтээ магтаж байв.. мөн уг киног
байдаг л нэг мафизмтай киноноос өөр, ерөнхий мафизмтай киноноос хүлээж байсан
ухвар сэдэв нь гэнэтийн гэж судлаачид магтаж байв.. Pacino, Pesci болон De Niro
нарын тоглолтыг судлаачид өндөрөөр үнэлэхдээ тэднийг харих болоогүй байгааг
онцолж байв.. уг киноны нэр хүнд хойшид улам өсөх ба би үүнийг баттай нотлохдоо
киноны талаар бичлэг бараг бүх газар уг киног оны шилдэгээр тодруулсантай
холбож үзэж болно..
кино маань тухайн
оныхоо оскарт 10 төрөл буюу бүх гол төрөлд нэр дэвшсэн бөгөөд уг киног бусад
кино найруулагчид хүндлэн, дээдлэн хүлээж авсан ба G. D. Toro уг киног Stanley Kubrick-ын "Barry Lyndon"
классиктай харьцуулаад жүжигчдийн тоглолтыг сайшаасан байдаг бол Bong Joon-ho,
Luca Guadagnino, Quentin Tarantino болон Alex Ross Perry тэргүүтэн нар оны
шилдэгээр нэрлэжээ.. судлаачид уг киноны ухвар санааг David Cronenberg-ын
"History of violence"-той харьцуулсан байдаг агаад киноны сэдэв нь
сэтгэцийн өвчтэй хүний талаар биш сошиопатик хүний буюу нийгмийн эсрэг хүний
тухай юм гэж онцолж байжээ.. мөн кино нь америкийн нийгэм, улс төрийг бараанаар ёгтолсон гээд
авилгал, бохир мөнгө, хүчирхийлэл гээд гэмт хэргийн ертөнцийн систем яаж
явагдаж, ямар шатлал дүрэм журамтай байдгийг харуулсан бөгөөд уг кино бол орчин
үеийн америкийг сошиопатик өнцөгөөс
үзүүлсэн аймшгийн түүх юм гэжээ..
Del Toro уг киноны сэдэвчилсэн үйл явдал
хийгээд жүжигчдийгээ дүрсэлсэн байдлыг Renoir, Bresson, Bergman болон Kurosawa
нарын аваргуудын кинонуудтай харьцуулсан байдаг, мөн киноны урьдчилсан
өгүүлэмж, өнгөрсөн өгүүлэмж хоёрын холбоосын кино техникийг бүтээлч болсон
хэмээн магтжээ.. уг кинон дээр гардаг зарим байшин "Goodfellas" кинон
дээр мөн гардаг ажээ.. киноны зураг авалт 106 өдөр болсон нь Martin Scorsese-ын
замналын хамгийн олон хоног үргэлжилсэн кино нь болсон бол мөн уг кино нь
түүний хамгийн удаан үргэлжлэх хугацаатай кино болжээ.. киног хоёр хэсгээс
бүрдэх нийт 4 цагийн хэмжээтэй хийхээр төлөвлөж байсан гэсэн яриа байдаг ажээ..
Comments
Post a Comment