The Sacrifice (1986). Тайзнаасаа буун сэтгүүлч, шүүмжлэгч
хийгээд гоозүйн лектор хийгч, сэхээтэн Alexander-ын төрсөн өдөр тохиож буйгаар
кино маань эхэлнэ.. тэрээр жүжигчин эхнэр Adelaide, дагавар охин Marta болон
бага хүүгийн хамт үзэсгэлэнтэй сайхан байшиндаа амьдрах багөөд саяхан хоолойны
мэс засалд орсны улмаас түрхэн хугацаанд ярих чадвараа алдаад байгаа амин
хайртай жаал хүүгээ Little man гэж өхөөрдөн дууддаг болой.. Alexander хүүтэйгээ
хамт гэрийнхээ ойролцоо орших далайн эрэг дээр мод суулгаж байх үеэр
Alexander-ын найз, хагас цагаар шууданч хийдэг Otto гэгч эр хүрч ирээд түүнд
төрсөн өдрийн ил захидал өгөх ба тэд Шекспирийн бүтээлүүд болон Достоевскийн
МААНАГ зохиолын талаар "маргалдаж" байгаад Otto түүнээс бурхны тухай
асуухад Alexander "би бурхантай ямар харилцаагүй, бурхан байдаггүй"
хэмээснээр Otto явж оддог.. шуудангийн явсаны дараа аав, хүү хоёр дээр Adelaide
болон Little man-д хагалгаа хийсэн эмч Victor нар машинтай ирээд хамт гэр
рүүгээ явъя гэхэд Alexander тэднийг түрүүлээд явж бай, би хүүтэйгээ хэсэг хамт
байж байгаад очно гэдэг.. Alexander тухтай сууж аваад хүүтэйгээ ярьж эхлэх буюу
нэлээн урт монологи энэ хэсэгт явдаг.. түүний яриан хэрхэн энэ сайхан байшингаа
санамсаргүй байдлаар эхнэртэйгээ явж байгаад олсоноо, мөн энэ байшин болон
газар орондоо ямар их хайртайгаа ярихаас гадна орчин үеийн хүн байхаас залхаж
буйгаа өгүүлдэг..
Alexander-ын энэ монологи нь Andrei Tarkovsky-ын бичсэн:
өөрчлөлт шинэчлэлийн дарамт, гэр бүлийн эв нэгдэлгүй байдал, мөн технологийн
зогсошгүй давшилтын аюулаас сэрэмжлэх хийгээд хүн төрөлхтний хоосон ярихыг улам
үзэн ядах болсон гэсэнтэй давхацдаг.. төрсөн өдөрт мэдээж Alexander-ын гэр
бүлийнхэн, мөн Otto, Victor нар байлцана.. үйлчлэгч Maria явж, сувилагч ~
үйлчлэгч Julia үлдэж оройн хоол бэлдэх ба Maria-ын явахдаа гаргасан хачин
араншинд багагүй гайхацгаана.. баяр тэмдэглэгсэд ярилцаж байна, энэ үед Otto
нэгэн цагт Paranormal үзэгдлүүдийг судалж байснаа сонирхуулж, энэ талаараа
хачин жигтэй юмс ярих агаад энэ зуур хоол бэлэн болно.. гэнэт байшингийн
дээгүүр маш нам нислэгээр тийрэлтэт онгон нисэж өнгөрөх бөгөөд мөн үеэр
зурагтаар дайн зарлагдсан, цөмийн дайн болж дэлхий сүйрэх магадгүй гэсэн мэдээ
гарна.. байшинд аймшигтай үймээн самуун болсныг орхиод Alexander ганцаар
байхдаа хэрвээ сүйрэл, мөхөл болгоохгүй аваас хайртай бүхнээрээ тахил өргөнө
хэмээн бурханд тангараглана.. Otto түүнд Maria дээр оч, түүнтэй унт, тэр хүүхэн
шулам, ингэснээр бүгд аврагдана байх гэж ятгана.. Alexander буугаа аваад байшингаас
зугтаан гараад Maria-ын орхисон дугуйг унасаар Maria-ын гэрт ирэхэд хүүхэн
түүнийг сэтгэл түгшсэн байдлаар угтана.. хүүхний тайтгаруулалд уужирсан
Alexander буугаа сүмд үлдээчихээд хүүхэн дээр буцаж очоод шөнөжин ярилцах ба
тэрээр Maria-д ээжийнхээ талаар ярих үед дахиад л тийрэлтэт онгоц нисэж
өнгөрөхөд Alexander айж эхлэх бөгөөд хүүхэн түүнийг тэврэн тайвшруулсанаар тэд
нүцгэн биесээрээ нэг орондоо орно.. маргааш өглөө нь тэрээр өөрийнхөө орон
дотор сэрнэ, бүх юм хэвийн мэт санагдах ч тэрээр хайртай, дотно бүхнээрээ өргөл
барьц барихаар хатуу шийддэг.. Alexander гэр бүл болон найзуудыгаа зугаалахаар
явсан хойгуур байшингаа шатаах ба дүрэлзэн асах байшинг Maria харж байлаа.. Оросын
суут кино урлаач Andrei Tarkovsky эх орноосоо "хөөгдөөд" байхдаа
Шведийн кино хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр бүтээсэн энэхүү аугаа бүтээл нь их
найруулагчийн гадаад улсад хийсан 3 дахь киноноос гадна түүний хамгийн сүүлчийн
кино буюу Andrei Tarkovsky киноныхоо нээлтээс төд удалгүй Парист нас барсан
байдаг.. дунд насны сэхээтэн багш дэлхийн 3-р дайны цөмийн бөмбөгийн холокостын
аюулыг зайлуулахын төлөө бурхантай "наймаалцаж" байгаа тухай уг
бүтээлд өгүүлэх бөгөөд энэхүү сэтгэлзүйн, шашны драмын төгсгөлийн мартагдашгүй,
зоригтой сцэн нь модерн кино урлагийн хамгийн гайхамшигтай төгсгөлийн сцэний
нэг гэгдэж, холливууд гэлтгүй бүхий л кино урлагийн ертөнцөд дээд концепт
болохуйц бүтээл хэмээгддэг.. тухайн цаг үедээ уг бүтээлийг ойлгоход түвэгтэй
бөгөөд хоёрдмол утгатай гэгдэж байсан агаад эмгэнэлт утга нь цаг хугацааг
харанхуйгаар хучна.. Andrei Tarkovsky кино зохиолоо өөрөө бичсэн, гэхдээ анхны
хувилбар нь The Witch нэртэй байсан буюу дунд насны нэгэн эр шөнийг шуламтай
хамт өнгөрүүлж байгаа тухай өгүүлэмжтэй байжээ.. Andrei Tarkovsky энэ кинондоо
өөрийн дуртай жүжигчин Anatoly Solonitsyn-тай хамтран ажиллахыг хүссэн ч
Anatoly Solonitsyn 1982 онд нас барсанаар уг санаа талаар болон Andrei
Tarkovsky кино зохиолоо шинэчлэн бичсэнээр The Sacrifice кино зохиол бий
болжээ.. тэрээр уг бүтээлээ өөрийн эхэн үеийн кинонуудаас өөрөөр хийхийг бодсон
ба өмнөх кинонуудаа импрессионистик бүтэцтэй байсан, харин The Sacrifice-ын
хэсгүүдийг өөрийн туршлагаар гэрэлтүүлж, драматик бүтцийн дүрмийг барьсан гэж
хэлсэнээс гадна киноныхоо хэсэг болгоныг яруу найраглаг холбоосоор бүхэлд нь
холбон босгохыг оролдсон учраас кино яруу найраглаг зүйрлэл болсон гэсэн буй..
киноны зураг авалт Шведийн Faro гэх газар явагдсан гэсэн яриа байдаг, энэ газар
бол суут найруулагч Ingmar Bergman-ын амьдарч бас ихэнхи киногоо хийсэн газар
бол мөн Alexander-ын дүрд Ingmar Bergman-ын олон кинонд тоглож байсан Erland
Joesphson тоглож, кино зураглаачаар домогт, мөн л Ingmar Bergman-тай олон
бүтээлд хамтран ажилласан Sven Nykvist ажилласан учраас ч тэр үү уг киног
Ingmar Bergman-г санагдуулам гэж үзэх судлаачид байдаг ч зориуд Andrei
Tarkovsky тэгсэн гэсэн санаа бас байдаг агаад ямартай ч Andrei Tarkovsky уг бүтээлээрээ
Ingmar Bergman-г хүндэлдэг хүндэтгэлээ илэрхийлсэн гэдэг бөгөөд мөн энэ киногоо
хүүдээ зориулсан билээ.. Alexander-ын байшинг кинонд зориулан барьсан агаад
төгсгөлийн байшин шатдаг хэсгийг амжилттай авахад маш хэцүү байжээ.. Andrei
Tarkovsky-ын хэлснээр энэ зураг л хамгийн хүнд байж, анхны оролдлого
бүтэлгүйтсэн ба эл сцэнийг ганц камераар авна гэхэд Sven Nykvist эсэргүүцэж
байж, эсэргүүцэж байсан ёсоор байшин шатах явцыг авч байтал камер гацаж, хальс
сүйдсэн гэдэг.. багагүй өртгөөр байшин хоёр 2 долоо хоногийн дотор дахин барьж,
шинээр төгсгөлийн хэсгийг авахдаа хоёр камер ашигласан нь амжилт олж, үүнд кино
бүтээгчид баярласандаа нулимсаа барьж дийлээгүй гэдэг..
кинон дээр Alexander
хүүдээ мөрөөдлийн байшингаа олсон талаар ярьдаг, энэ нь үнэндээ тэрээр эхнэр
Larissa Tarkovskaya-ын хамтаар хэрхэн ЗХУ-д өөрсдийн амьдрах байшингаа олсон
түүх ажээ.. эл бүтээл бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 317-р байрт
жагсдаг бөгөөд уг кино Andrei Tarkovsky-д хоёрдахь Канны наадмын гран~при
шагналыг нь авчирсан бол 4 дөх FIPRESCI шагналыг нь мөн авчирчээ.. мөн BAFTA-ын
шилдэг гадаад хэл дээрх кино шагнал хүртсэн бөгөөд Ватиканаас гаргасан шашин,
арт болон үнэ цэнэтэй хамгийн шилдэг 45 киноны шашин англилд уг кино багтсан
байдаг бол дашрамд их найруулагчийн Andrei Rublev бүтээл энэ жагсаалтад багтсан
байдаг.. шүүмжлэгчид уг киног шашны хоёрдмол утгатай гэсэн байдаг бол христиан
өөрийгөө золиослох болон нүглээ наманчлах энгийн зүйрлэл бол яг биш, энэ кино
бол христиан болон бөөгийн шашны диалектик гэх мэтээр судлаачид дүгнэсэн
байдаг.. Хамгийн ихээр хүмүүний ёс суртахууны асуудалд санаа чилээж, энэ
чиглэлээр уран бүтээлээ туурвисан таван кино найруулагч байсныг нэрт кино
шүүмжлэгч Roger Ebert нэрлэсэн байдаг, энэ тав бол Akira Kurosawa, Satyaijit
Ray, Robert Bresson, Ingmar Bergman болон Andrei Tarkovsky юм.. тэрээр Sergei
Eisenstein-с хойш Оросын хамгийн аугаа кино урлаач ба тэрээр тухайн үеийн
ЗХУ-ын материализмын эсрэг зоригтоогоор сүнслэг мэдрэмж, дотоод дуу хоолойндоо
итгэгч жинхэнэ онгодондоо сүсэглэгч байсан нь түүний бүтээлийг дахин
давтагдашгүй, нууцлаг, бас тэнгэрлэг болгодог.. тэрээр хүнд өвдсөн үедээ буюу
энэ миний эцсийн кино гэж мэдэж байсан болохоор сүүлийн бүтээлээрээ жижиг биш
том мэдэгдэл хийхийг хүссэн нь илт ба уг киноны гол баатар гэр бүлийнхээ төлөө
амьдралаа санал болгож байгаа болон төгсгөлийн сүрдэм гал, шаталт их
найруулагчийн хүсэл, шуналыг илтгэх мэт.. кино их урт учраас үзэхэд бэрх,
гэхдээ жинхэнэ жаргал хэзээ ч зүгээр ирдэггүй шиг бид уг киног үзэх тусмаа
дурлах агаад Andrei Tarkovsky мэдээжээр үзэгчээ зугаацуулахаас татгалзаж харин
ч сүүлчийнхээ ажлаар үзэгчтэйгээ өөрийн арга барилаар "мэндчлэхийг"
хүссэн болов уу.. Andrei Tarkovsky эл бүтээлдээ өмнөх кинонууддаа ашиглаж
байсанаас илүүтэйгээр удаан зураглалыг ашигласан ба камер болон субьект хооронд
хол зайг ашигласан байдаг нь үзэгчдийг бодлогошруулах санаатай бөгөөд дүрүүдтэй
ойроос танилцах боломжгүйн зориудаар үзэгчийг ажиглагчийн байранд аваачаад
бүхнийг харангаа бүхнийг бодох боломж олгожээ, их найруулагч.. киноны үйл
явдлыг холоос тэгэхдээ оролцоогүйгээр ажиглахдаа гол дүрийн өмнөөс маш их
эрэгцүүлэн бодох хугацааг олгоод зогсохгүй тэр хүний оронд би байсан бол гэсэн
сэтгэгдэл төрүүлнэ.. Alexander шиг чи амьдралаа тэр чигээр нь бодож мод
тарихдаа ямар нэгэн юм бодно, гэвч модыг суулгасан бол тэр чамтай чамгүй
ургахдаа чамайг дурсах юу ч үгүйгээр ургана.. бид ирээдүйдээ ямар муухай
хайхрамжгүй хандаж байгааг Andrei Tarkovsky маш удаан ч тансагаар, бас чимээгүй
урласан юм.. кино бүхэлдээ ердөө 115 зураг авалтаас бүрдэх бөгөөд киноны
төгсгөлийн кадрын цуурай Andrei Tarkovsky-ын хамгийн анхны кино болох Ivan's
Childhood киноны эхлэл хэсэгтэй холбогддог..
киноны нээлтийн сцэн зогсолтгүЙгээр бараг 10 минут үргэлжилдэг, энэ нь
Andrei Tarkovsky-ын ганц зураг авалтаар авсан хамгийн урт сцэн ажээ..
Comments
Post a Comment