Эмэгтэй хүний хамгийн сайн найз бол...




Gentlemen Prefer Blondes (1953). Өгүүлэх нь, нэгдсэн улсаас Франц руу зорих усан онгоц дээрх хүмүүсийг, тэгэхдээ голдуу эрчүүдийн анхаарлыг халуухан гэхэд даанч халуухан, ёстой л нэг анхилам цэцэг шиг хоёр бүсгүй татах агаад тэдний дэгжин бөгөөд сэтгэл татам аальгүй байдлыг зүйрлэмгүй бөлгөө.. тэд бол showgirls бөгөөд мөн сайн найзууд боловч үснийхээ өнгө шиг эрс тэс араншинтайгаас гадна амьдралыг харах өөр өөр философитой.. Lorelei (Marilyn Monroe) бол алтан шаргал үстэй, мөнгө шүтсэн, баян эрийн мөрөөсөл болсон ч гоо үзэсгэлэндээ эрдсэн жаахан маанагдуу хүүхэн бол найз Dorothy (Jane Russell) нь найз хүүхнээсээ гоо үзэмжээр их дутахгүй ч ухаан арай цэлмэг, мөнгийг голчлон харахгүй харин эр хүний царай төрх, бие бялдарыг шүтэгч агаад үс нь харин хар болой... одоо тэд яагаад Франц явж байгааг тайлбарлая: Lorelei саяхнаас Gus хэмээх баян, бас өөртэйгөө ижил тэнэг эрийг уургалж амжсан ба Gus Lorelei-д унаж тусан дурлаж, улмаар хүүхний үг түүнд бурхны хууль болсон бөгөөд тэд Францад хуримаа хийхээр төлөвлөжээ..

Lorelei харин өөр төлөвлөгөөтэй байж, энэ нь хүүхэн түрүүлж Францад очоод Gus-аас өөр буюу илүү залуу олох эсхүл усан онгоцноос олох, ингэхдээ найздаа бас аятайхан хүн олох гээд давхар давхар төлөвлөгөөтэй явах ба Gus сүйт хүүхэндээ үнэтэй бөгж авч өгөхөөс гадна зээлийн картаа өгчихөөд араас нь очтол томоотой байхыг гуйна.. учир нь Gus-ын аав хашир хөгшин хүүгээ зальтай хүүхэнд мэхлүүлж байгааг тааварлаад хүүдээ: хэрэв сүйт хүүхэн чинь нэг л эвгүй явдалд орооцолдвол би та хоёрыг суулгахгүй шүү гэсэн учраас Gus тийнхүү Lorelei-д захиж буй нь энэ.. ингээд далай дээр явах showgirls маань хоёр ч санаандаа таарсан эртэй учирна, тэд бол Lorelei-ын мөрөөдлийн эр алмаз эрдэний уурхайтай Piggy хэмээх бараг 70 орчим насны өвөө байх ч нас мас тэр бүү хэл эхнэртэйн манай Lorelei-д даанч сонин биш.. тэрээр улайн цайм эхнэрийнхэн дэргэд өвгөнийг эргүүлж, эмгэнийхэн алмазан эрдэний титэмд үхэн шунах агаад өнөөх Piggy ч эхнэрээ үл ойшоон залуухан хүүхэнтэй маасганана.. тэгвэл нөгөө талд Dorothy өөрийн хүсэл  сайхан төрхтэй Malone хэмээх эртэй танилцаж тун аятайхан харилцаа үүсгэх ч ухаантай бас сэжигч Dorothy-д энэ бүхэн арай хурдан өрнөөд байгаан ноотой санагдана.. 

тансаг оройн зоогууд, оргилуун дарсны хундаган доторх сар гээд хэдэн хоног манай showgirls-д маань хүсэл мөрөөдлийн цаг хормууд өрнөж байлаа, энэ зуур Lorelei Piggy-ын усан толгойг бүрэн эргүүлж дөнгөх бөгөөд тэднийг аальгүйтэн маазарч байхад өрөөний цонхны гаднаас нууцаар Malone зураг авч байх агаад Malone-ын тус эгзэгтэй байдлыг Dorothy санамсаргүй олоод харчихна.. Dorothy харсан болгоноо найздаа хэлнэ, үүнийг дуулсан Lorelei Gus-ын хэлж байсныг гэнэт санаад өөрийгөө өнгөрлөө хэмээхэд уг явдалд түүнээс багагүй цочирдон хэлмэгдсэн Dorothy өөрийг нь Malone хараагүйг санаад ухаан сийлэн найзыгаа аврахаар шийднэ.. энэ Malone гэгч нь үнэндээ Gus-ын аавын хөлслөсөн хувийн мөрдөгч бөгөөд зориудаар хүүхнүүдтэй ойртон дотноссон ба ажлаа хийх явцдаа үнэн зүрхнээсээ Dorothy-д дурласан байлаа.. showgirls нарийн зохион байгуулсан төлөвлөгөөний дагуу оройн зоогны дараа Malone-ын уух юманд нойрсуулагч хийж унтуулчихаад нэгжсээр байгаад зургийн аппаратны хальсыг олоод хулгайлчихна.. уг явдлаа Lorelei Piggy-д хэлнэ, ингэх шалтгаан байсан нь тэр хальс Piggy-ын эхнэрийн гарт орвол хөгшин зөнөг ч бас хүнд байдалд орох байсан ба Lorelei эл зоригт явдлыг нь шагна гэж шахамдуулсаар байгаад өвгөнөөс алмазан титэмийг авч дөнгөх бөгөөд эмгэн мэдээж үүнийг мэдсэнгүй.. 

гэтэл Malone зураг аваад зогсохгүй яриагийн бичиж авсанаа хүүхнүүдэд хэлээд өөрийгөө хувийн мөрдөгч болохоо илчлэх бөгөөд хэдий тэрээр Dorothy-д сэтгэлтэй болсон ч ясны ажил хэрэгч хүн болохоор олсон мэдээллээ Gus-ын аавд өгөхөөр явах агаад энэ үед Dorothy хувийн мөрдөгчид хайртай болсноо найздаа хэлдэг.. адал явдалт аялал Францад ирсэнээр өндөрлөх ба хүүхнүүд Gus-ын зээлийн картаар хэзээ ч хийж байгаагүй шоппингоо хийчихээд буудалдаа иртэл зээлийн картыг нь хаалгасан болохыг хэлээд буудлаас хөөчихнө, ингэснээр тэд Америкт хийж байснаа Францад хийх буюу showgirls-ын ажлаа хийж эхэлнэ.. зээлийн картыг мэдээж гомдсон, уурласан Gus хаалгасан бол бүрэн баларсан Lorelei энэ үед өөрийгөө Gus-д үнэхээр сайн болсноо ухаарах нь хувь тавилангийн шоглоом гэлтэй.. showgirls-ын зовлон ингээд дууссангүй Piggy-ын эмгэн хулгайлагдсан гэж үзсэн алмазан титэмээ авахаар цагдаа, хуульч дагуулан хүүхнүүд дээр ирнэ.. 

Энэхүү романтик, комеди мюзикл нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаа хийгээд сонирхолоос үүдэх харилцааны зөрчлийг үзүүлэх буюу жендер хоорондын "тулааныг" зурагласан хамгийн чухал киноны нэг гэгддэг бөгөөд ингэхдээ хөгжөөнтэйгөөр, дуу бүжигтэйгээр, мөн сексий хэлбэр дүрсээр үзүүлжээ.. уг киног 1949 оны театрын ижил нэрт мюзиклээс сэдэвлэн бүтээсэн ба киноны хошин харилцан яриа болон хөгжмийн сцэнүүдийг Jack Cole дэглэсэн бол хөгжмийг нь Hoagy Carmichael, Jule Styne, Eliot Daniel болон Lionel Newman нар бичсэн агаад кино зохиолыг Charles Lederer бичжээ.. киноны гол дүрүүдэд 1940-л оны холливуудын секс симбол явсан Америкийн жүжигчин Jane Russell болон тухайн цаг үед ид гарч ирж байсан, секс симбол болох замдаа гараад байсан Marilyn Monroe нар тоглосон ба тухайн үед арай илүү нэртэй байсан jane Russell долоо хоногт 200,000$ авдаг байсан бол Marilyn Monroe 500$ авдаг байжээ..

 шүүмжлэгчид энэ хоёр бүсгүйн тоглолтыг өнгөлөг, сэтгэл татам, халуухнаас гадна үзэхэд тааламжтай гэсэн байдаг агаад нэн ялангуяа Jane Russell-ын тоглолтыг онцлон тодотгосон байдаг.. мөнгөтэй эрийн хойноос гүйх ч тэдний дэндүү халуухан дуулах, бүжиглэх хийгээд аальгүйтэх нь таны тав тухыг бүрэн "алдагдуулна"..  уг киног 1950-аад оны хамгийн шилдэг мюзиклийн тоонд оруулдаг бол бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 922-р байрт жагсдаг ба найруулагч Rainer Werner Fassbinder хамгийн шилдэг 10 киноны нэгээр нэрлэсэн байдаг.. Marilyn Monroe-ын ягаан даашинзтай дуулж, бүжиглэдэг сцэн домог болж үлдсэн байдаг ба Beyonce, Madonna, Kylie Minogue, Ariana Grande, Nicole Kidman болон Christina Aguilera нарын уран бүтээлд нөлөөлж, түүнээс санаа авсан байдаг ажээ.. студийн зүгээс Marilyn Monroe-ын хоолойг өөрчилж өөр хүнээр ам бариулахыг хүсэж эхэлсэн ч хэрвээ тэгэх аваас Marilyn Monroe-ын гоо үзэсгэлэн үгүй болчихно хэмээн больсон байдаг ажээ..

Comments