Murder on the Orient Express (1974). Лондонгоос Истанбул хүртэл маш тансаг ангиллын буухиа галт тэрэг явдаг байв. Олон улсын уг чиглэлийг "Orient Express" гэх ба 1883 онд анх үйл ажиллагаагаа эхэлсэн энэхүү холын аялал маш алдартай.. нийт замынхаа туршид Милан, Парис, Мюнхен, Венец, Софи гэх мэтчилэн Европын хамаг том, чухал хотуудаар дайрч өнгөрдөг нүсэр том аялал юм.. урт хугацаагаар зорчих болохоор зорчигчдын тав тух, хоол хүнсийг дээд зэргээр хангана.. 1935 оны ээлжит нэгэн "Orient Express"-ээр Бельгийн мастер мөрдөгч Poirot парис орохоор явж байтал түүний суусан вагонд аймшигтай хүн амины хэрэг гарна.. алдартай мөрдөгчийг заавал байхад ингэж тохируулав уу, эсхүл алуурчны аз дутаж ингэж таарав уу.. юутай ч мастер гэгдэх нэрийг авсны хэрэг юу билээ, мөрдөгч маань уг хэргийг гардан авч илрүүлнэ.. хэрэг хэрхэн эхэлж, яаж хэргийг тайлж байгаа нь гайхамшигтай.. кино ингэж эхэлдэг. Poirot галт тэрэгэнд суухтай л зэрэгцэн түүн дээр хараажаар баян болов уу гэмээр эрхэм ирж мөрдөгчид маш их хэмжээний мөнгөний санал тавина..
энэ хүмүүс
дотроос л өөрөөс нь тусламж хүсч байсан тэрхүү хүнийг алсан хүн байгааг мөрдөгч
маань тогтохоор ажиллана.. мөрдөгч тус сэжигтнүүдийг нэг нэгээр нь тусад нь авч
уулзана.. хүн бүр л өөрийгөө гэм буруугүйг нотлохыг хичээхийн дээр цаанаа л нэг
хар төрөм сэжигтэй санагдана.. хүн бүр л энэ галт тэргэнд өөрийн гэсэн
асуудлаар суусан, янз бүрийн түүхтэй хүмүүс байна.. мөрдөгч маань хүн бүрийг
анхааралтай ажиж, бас аллага болсон цагт тус хүмүүс юу хийж байсан хийгээд ер
нь ямар түүхтэйг нь мэдэж авна.. мөн үүний хажуугаар зарим нэг эд мөрийн баримт
гарч ирэх ба аврах багийнхан ирж, цагдаа нарт мэдэгдэхээс өмнө хэргийг бодсоор
байгаад илрүүлдэг.. гайхалтайн, мөрдөгч маань алуурчныг олсон мөртлөө хэнийг ч
буруутгалгүй орхидог.. энэ нь юу гэсэн үг вэ гэвэл цагдаа нар ирээд ч хэргийг
илрүүлэхгүй бөгөөд үүгээрээ хэргийг ийнхүү “хаяж”, бүх зүйлийг зоргонд нь
үлдээдэг..
Америкийн суут
кино найруулагч Sidney Lumet –н (12 Angry Men, Network) бас нэгэн гайхамшигтай
дэлгэцийн бүтээл.. уг бүтээлийнх нь онцлог гэвэл “нууцлаг аллага” төрөлд шилдэг
бүтээл туурвиснаар
тэмдэглэгдэнэ.. найруулагчийн гайхамшигтай дүрслэн үзүүлэх чадвар дээр Agatha
Christie-н шилдэг зохиол уг киног өдгөө хамгийн шилдэг “Mystery” төрлийн кино
болгож байна.. сайн detective зохиол бүр сайн кино болдоггүй. Энэ төрлийг хүн
уншиж байж, оюун ухаандаа боловсруулж байж чухам ойлгодог бас мэдэрдэг ярвигтай
төрөл-зохиол.. detective зохиолын салбарт хоёрхон чухал зохиолч байдаг: Agatha
Christie болон Arthur Conan Doyle хоёр ноён оргил гэж явдаг ба эдгээр
зохиолчдоор өөрийнхөө detective ертөнцийг хязгаарлаж болно..
Agatha
Christie-н зохиолоор олон кино хийсэн байдаг, харин уг кино хамгийн сайн болсон
нь гэж үздэг.. азаар үзэгч бидэнд хоёр суут авъяастны “хамтарсан” уг бүтээлийг
тохиолдлоор үзэх боломж ирж.. логикоор бас дэс дараатай бодсоор байгаад үнэнд
хүрдэгийг харуулна.. ямарч муу зүйл ул мөрөө үлдээдгийг, тэгээд хэзээ нэгэн
цагт шийтгэлээ хүртдэгийг мэдрүүлнэ.. тус киноны бүрэлдэхүүн олон үеийнхээ
шилдэг гэсэн жүжигчдийг тоглуулсанаараа дуулиан болж байсан ба одоо бол бүх оддын
чуулган байж. Жишээн: Albert Finney (мөрдөгчид гайхалтай тоглосон), Ingrid
Bergman, Lauren Bacall, Sean Connery, Anthony Perkins нар хамтран тоглосон..
хамгийн сонирхолтойн, уг кино маань тэр жилийнхээ Оскароос шилдэг эмэгтэй туслах дүрийн
шагнал авсан.. яагаад сонирхолтой гэвэл шагнал авсан Ingrid Bergman (шашины
мухар сүсэгтэний дүрээр ялсан) уг кинонд Швед бүсгүйн дүрээр тоглож, дэлгэцнээ харагдах нь бараг хорин минут
ба ганцаарчилсан сцен нь таван минут л байдаг.. үүгээр түүний хэр мундаг
жүжигчин болохыг мэдэж болно..
Comments
Post a Comment