Дурсамж


The Road Home (1999). Эцгийнхээ нас барсаныг сонсож мэдсэн хүү буюу манай киноны хүүрнэгч хотоос төрсөн тосгондоо ирнэ, энэ одоо цагийг хар~цагаанаар зурагласан нь найруулагчийн энэ киноны гол анхаарах зүйл бол дурсамж болохыг тодотгох үүднээс сонгосон шийдэл агаад дурсамжийг хүү хүүрнэж, мөн өнгөтөөр дүрслэгджээ.. хүү тосгондоо ирэхэд хөгшин эх нь эцгийнх нь шарилыг тосгондоо эргүүлэн авчрах хүсэлтэй байгаагаа хэлэх бөгөөд ингэхдээ заавал авсыг хүмүүсээр өргүүлж авчруулах ёс заншилыг гүйцэлдүүлэх ёстой ба ингэснээр сүнс нь гэртээ харих замаа санадаг гэсэн мухар сүсгийг заавал биелүүлж өгөөч хэмээн эх нь хүүгээсээ гуйна.. эцгийн шарил багагүй хол зайд байгаа учир өргөж авчирна гэдэг амаргүй, багадаа л 30~аад хүн хэрэгтэй нь сацуу энэ үе нь өвөл, зам угийн муу дээр цастай, салхитай байлаа.. хүү эцэг эхийнхээ залуугийн зургийг хараад эцэг эхийнх нь хайрын түүх энэ тосгоны домог болтлоо алдартай болохыг хүүрнээд үзэгч бидэнд энэ хайрын түүхийг ярьж эхлэх бөгөөд кино маань өнгөтэй болж ирнэ..
дөнгөж 20 настай  Luo (хүүгийн эцэг) алслагдсан хөдөө тосгонд багшаар ирнэ, тосгонд сургууль соёлтой холбоотой юу ч байхгүй учир шинэ багш бүгдийг шинээр эхлүүлэх буюу сургуулийн байшин барьж эхэлсэнээр хөдөө тосгонд эрдэм мэдлэгийн үрийг тарьж эхэлнэ.. залуу бөгөөд эрдэм номтой хүн ирлээ хэмээн сонирхон шохоорхох хүмүүсийн дотор 18 настай, тосгоны хамгийн хөөрхөн охин Di (хүүгийн эх) багшид анхны харцаар л (үнэндээ бараг хоолойнд нь) дурлах ба шинэ байшинд улаан туг таазнаас уядаг, тэр улаан тугийг тосгоны хамгийн хөөрхөн охин оедог уламжлалтай агаад мэдээж эл эрхэм үүргийг Di хүлээж авна.. Luo тосгоны залуустай хамт сургуулийн байшингаа барьж эхэлнэ, эрчүүдийн хоолыг охид, хүүхнүүд бэлтгэнэ, хүүхнүүд эрчүүдтэй хамт байшин барих тосгонд хориотой болохоор тэд гэр гэртээ хоол хийж эрчүүддээ тусална.. Di хайрт залуу нь идэхийг ч мэдэхгүй байж хамаг сайхан хоолоо хийж тэр минь л идээсэй гэж мөрөөдөн бодно.. тосгон шинэ, хуучин гэсэн хоёр худагтай, Di сургуультай ойрхон байдгаар зориуд хуучин худгаас ус авах агаад замдаа сургуулийг харж, сургуулиас сонсогдох хайртынхаа хоолойг сонсож явж өнгөрөхдөө хэмжээгүй жаргал эдэлнэ.. Luo-г шавь нартайгаа явж байхад Di замыг нь угтаж очих юмуу зүгээр л холоос харах зэргээр сэтгэлээ баясгах ба хаа нэг таарахаараа ичингүйрэн, сандран мэгдэх нь үнэхээр эгдүүтэй хөөрхөн..

 хөөрхөн охин мэдээжээр багшийн хараанд өртөнө, багш өөр өөр айлд уригдан хоол иддэг журамтай ба Di-ынд очих өдөр ирэхэд охин эртлэн босоод хамгийн амттай хоолыг хийчихээд багшийг хүлээгээд суучихна.. Di эмээтэйгээ хоёулахнаа амьдардаг бөгөөд олон залуус түүнийг гуйхад тэрээр нүүр өгч байгаагүй, багш бол түүний анхны хайр байлаа.. хоолны цагаар Luo ирнэ, түүнд хоол гэхээсээ илүү Di сонирхом сайхан байх агаад ширтэхээ барьж үл дийлнэ.. хоолны үеэр Di тэсэлгүй чи наад аягаа санаж байна уу? Наад аягнаасаа хоол идэж байсан уу хэмээн асуухад Luo сандран, гайхах хэдий ч маргааш ирж мөөгтэй банш ид гэсэн шаргуу хүсэлтийг дуртайяа зөвшөөрдөг.. маргааш нь Di  багшийн дуртай мөөгтэй баншийг хийчихээд өөрөө бас гоё хувцсаа өмсчихөөд хүлээж байхад эмээ нь түүнд одоо л сэтгэлээ татахгүй бол охин минь чи үүрд харамсана шүү гэж хэлдэг.. хоолны цаг болж Luo ирэх боловч одоохон ингээд хот явах боллоо, салах ёс хийхээр ирлээ гэх ба бараг уйлах шахуу асуусан охины яагаад гэсэн асуултад тэрээр сүртэй юм биш, сурагчдын амралт эхлэхээс өмнө ирнэ гэх бөгөөд охины ядаж орой хоол идээд яв гэсэн хүсэлтийг эргэлзэнгүй зөвшөөрөх хэдий ч ирж амжихгүй, багшийн ирэхгүйг хүнээс дуулсан Di зам дээр гартал багш морин тэрэгтэй явж байх агаад хойноос нь хөөгөөд, зам товчилж гүйгээд ч гүйцэхгүй, харин хальтарч унахдаа өгөхөөр барьж явсан аягатай баншаа унаган хагалаад зогсохгүй хэдхэн цагийн өмнө багшийн бэлэглэсэн үсний хавчуургыг унахдаа алга болгочихно.. багшид зориулсан хоолыг хийдэг байсан аягыг эмээ нь охиныхоо сэтгэлийг бодон засуулах бол Di сүүлд багштай уулзахдаа өмссөн улаан (багш түүнийг улаан хүрэмтэйгээ хөөрхөн байна гэж хэлсэн) хүрмээ өмсөн ирэх өдөр нь зам дээр зогсон хүлээнэ..

 цасан шуургатай, хүйтэн өдөр байсан ч Di нар жаргатал хүлээсэн ч багш ирэхгүй ба охин гэртээ оруут ухаан Алдаж унана.. даарсанаас тэр үү, эсхүл сэтгэлийн хямралаас болсон уу, охин халууран өвдөнө.. хүмүүсээс сураг сонсохнээ Luo улс төрийн хэрэгт орсон тул хэсэгтээ ирэхгүй гэсэн мэдээ авав.. Di уг мэдээг сонсоод өвдөж байсан ч шүд зуугаад өөрийн биеэр хот руу явах ба замдаа ухаан алдаж унаснаар ухаангүйгээр гэртээ хүргэгдэж ирнэ.. энэ явдлаас хойш Di-ын лагшин үлэмж доройтон, үүнд санаа зовсон тосгоныхон нэгэнт ил тод болсон Di-ын хайрт багшийг дуудуулж авчрах талаар хөөцөлдөж эхлэх бөгөөд энэ хэрэгт хотын дарга үлэмж үүрэгтэй оролцдог.. хот дарга тэртээ нэг өдөр Di-г сургуулийн хоосон байшинд Luo-г санаж бэтгэрэн байхыг олж хараад бүхнийг ойлгожээ, хотын дарга мэдсэнээс хойш тосгон ч тэр чигээрээ мэдсэн ба Di бол энэ тосгоны хайраа түрүүлж илчилсэн анхны эмэгтэй юм.. Di-ын өвдсөнийг мэдсэн багш оргон байж тосгонд ирнэ, хайрт хүнээ харсан охин хөл дээрээ босох нь нүд ирмэхийн зуур агаад тэд хайраа илчлэлцэн, хуримын өдрөө ч товлоцгоох боловч Luo хэдэн жил зөвшөөрөлгүйгээр тосгонд ирэх боломжгүй учраас Di дахиад л хүлээх хэрэг гардаг.. түүх мэдээжээр жаргалтай төгссөн буюу тэд сууж киноны хүүрнэгч төрсөн бөгөөд энэ гайхалтай хайрын эзэд жам ёсоор салсан нь харуусахгүй зүйлгүй хэрэг юм.. энэ үеэс кино дахин хар~цагаан болж, одоо цагт ирэх ба хүү яадаг ч байсан гэсэн, хэдий хэмжээний мөнгө орлоо ч гэсэн эцэг эхийнхээ хайрыг хүндэтгээд аавынхаа шарилыг тосгонд авчихаар шийддэг.. хүү тосгоны даргатай уулзаад энэ хэргээ ярихад тосгоны дарга одоо тосгонд залуу хүн бараг үлдээгүй, хажуугийн тосгоноос гуйж болно, гэхдээ мөнгө нэлээн орно хэмээхэд хүү байгаа бүх мөнгөө өгнө.. ингээд 5,6 машин, 30-40 хүний бүрэлдэхүүнтэй баг Luo-ын шарилыг өргөн цасан шуургатай, хүйтэн өвлөөр маш бартаатай замаар явах ба энэ ёс заншилд оролцогчдын ихэнх нь Luo-ын шавь юмуу түүнийг хүндэлдэг байсан хүмүүс байсан тул энэ ажиилагаанд сайн дураараа орцгоож ганц ч зоос авдаггүй.. 
Хятадын нэрт кино найруулагч Zhang Yimou уг романтик драмагаараа кино урлагт нэгэн шижир бөгөөд нандин хайрын тунгалаг бүтээлийг туурвиж үлдээсэн бөгөөд тэрээр Bao Shi-ын "Remembrance" хэмээх романыг кино зохиол болгожээ.. киноны зураглал хийгээд өгүүлэмж энгийн хэрнээ сэтгэл хангалттай хөдөлгөхүйц бөгөөд Zhang Ziyi-ын гайхалтай замналын эхлэл болсон энэ кинонд бүтээсэн дүрийг шүүмжлэгчид өндрөөр сайшаасан байдаг.. ёс заншил болон шинэчлэлийн зөрчилдөөн нь киноны дагавар бүтээгдэхүүн боловч үндсэн сэдэв нь хайр болсон уг киноны хайрыг илэрхийлсэн санаа нь хүлээлт бас тэвчээр ба хайранд хүлээлт, тэвчээр л чухал байдаг шүүдээ.. Zhang Yimou уг киногоо өөрийн хүндэлдэг бас өөрт нь маш их нөлөалсөн нэрт кино урлаач Abbas Kiarostami-д зориулсан байдаг ажээ..

Comments