Харамсдаггүй зүйлийг хайр гэдэг


Love Story (1970). Нэгэн номын сан дотор залуу, бүсгүй хоёр маргалдан байх агаад маргалдагч хоёрын эрэгтэйг нь Oliver гэдэг бөгөөд удам дамжсан баян гэр бүлээс гаралтай, зөрүүд, түргэн ааштай сайхан сэтгэлтэй үнэнч, Харвардад сурдаг оюутан.. тэгвэл маргалдагчийн эмэгтэй талыг Jenny гэнэ, Radcliiffe-д сурдаг оюутан бөгөөд католик шашинтай гэр бүлээс гаралтай энэ залуу бүсгүй мэдээж үзэсгэлэнтэй, мөн ухаантай, сэргэлэн, нэг үгээр сахиусан тэнгэр л гэсэн үг.. Jenny классик хөгжмөөр сурдаг, ер нь нэлээн боловсролтой бол Oliver хоккей тоглодог ба гэр бүлийн уламжлал, эцгийн захиргаадсан дүрэм журмыг үзэн ядагч буюу гэр бүлийнхэн баян чинээлэг байдал түүнд дарамт болдог нь хурц араншинтай болсных нь шалтгаан гэлтэй.. эрс тэрс ялгаатай орчинд өссөн, мөн зан араншин, сонирхол, боловсрол ондоо энэ хоёр залуу улс дурлалын гинжээр ган бэхлэгдэх бөгөөд хайрын сэтгэл эхлэхийн өмнөх өдөлт, тоглоом хийгээд ичингүйрсэн сэтгэлийг энд нуршихгүй, мөн тэдний хамгийн романтик мөчүүд болон анхны янаглалыг ч бичихгүй алгасч байна..

тэдний хайр сэтгэл дуусашгүй мэт байх үед Jenny Парис явж сурах төлөвлөгөөтэй байгаагаа буюу хүслийнхээ замналыг хөөх бодолтой байгаагаа Oliver-д хэлэхэд одоо л шийдтэй алхам хийж энэ насныхаа хайрыг өөртэйгөө хамт үлдээх болсныг ойлгосон Oliver бүсгүйгээс хуримлахыг гуйгаад чамайгаа алдмааргүй байна гэдгээ хэлнэ.. Jenny замналаа орхиж хайр сэтгэлээ сонгох ба Oliver-ын хамт эцэг эхтэйн танилцахаар гэр нь болох том, тансаг харшид зочилно.. Oliver-ын ихэмсэг, дээрэнгүй эцэг ирээдүйн бэрээ үл хүндэтгэн хүлээж авах агаад үүнийг угаасаа гадарлаж байсан Oliver Jenny-г дагуулаад гэрийнхээ хаалгыг бараг саваад гарна.. энэ явдлын дараа Oliver Эцэгтэйгээ уулзаад Jenny-тэй сууна, таны дуртай дургүй огт хамаагүй, би таны захирсан байдлаас залхаж байна гэж хэлдэг, энэ бол Oliver шууд санхүүгийн хувьд эцгээсээ хараат байхыг хүсч буйгаа мэдэгдсэн мэдэгдэл ба тэрээр сургуулийнхаа захиралд ааваасаа холбоогоо тасалсан, үүнээс хойш мөнчгөрөөрөө амьдарна гэж хэлдэг.. хайр сэтгэлийг юу ч зогсоож чадахгүйг баталсан энэ зоригт явдлын дараа хуримын бөгж солилцон, манай хайрын шувуухайнууд эхнэр, нөхөр болох ч ядруухан амь зууж эхэлнэ, гэвч энэ бол жинхэнэ зовлон биш харин зовлон шиг харагдах жаргал байлаа.. Oliver өөрийн хүчээр сургуулиа төгсч, Jenny хөгжмийн багшаар ажиллан амьдрал удаан ч зогсолтгүй урагшилж, гол нь тэд хамтдаа жаргалтай байлаа.. ийнхүү байтал Oliver-ын аавын 60 насны төрсөн өдөр болж хүүгээ, бэрийн хамт урт хэд Oliver миний хувьд аав гэж хүн байхгүй  очихгүй гэж хатуурхана, Jenny нөхрийнхөө одоо аавтайгаа эвлэр, уучлах үед чинь бүх юм хожимдсон байна шүү гэх мэтээр учирлан гуйхад Oliver огт халгаахгүй ба нэмээд Jenny-д хатуу үг хэлж гомдоогоод явуулчихна.. 

Oliver эцэгтээ гүн гүнзгий гомдсон нь эндээс харагдах бол тэр оройдоо Oliver Jenny-г хайгаад олохгүй явсаар аргаа бараад гэртээ ирэхэд Jenny гэрийнхээ үүдэнд сууж байх бөгөөд Oliver намайгаа уучлаарай гэхэд хариуд нь Jenny хайранд хэзээч уучлаарай гэж хэлдэггүй юм хэмээдэг.. хэсэг хугацаа өнгөрөв, Oliver аятахайн ажилд орж, амьдрал ахуй ч өөдлөн дэвшээд байв, харин Jenny хүүхэд олохгүй байх агаад Oliver-д эмч Jenny хүүхэд олохгүй, бүр долоон дор нь удаан амьдрахгүй, эдгэшгүй өвчтэй, чи аль болохоор өөрт нь мэдэглэхгүйгээр энгийн байхыг бодоорой гэнэ.. 30 нас ч хүрээгүй байгаа хайрт эхнэрээ, амьдралын бүх утга учраа цаг минутаар үхэхийг зүгээр харж суух болсон Oliver-ын сэтгэлийг бодоход дэндүү аймшигтай бөгөөд тэрээр эхнэрийгээ аль болох л баярлуулахыг хичээж аль л романтик бүхнийг сэтгэхэд Jenny чи минь нууц амрагтай болоо юу хэмээгээд инээдэг.. нууц удаан хадгалагдсангүй Jenny бүхнийг мэддэг ч тайван байгаад зогсохгүй нөхрийнхөө надаас хойш заавал эхнэртэй болоорой гэдэг.. Jenny-г илүү ганц минут ч болтугай амьд байлгахын тулд мөнгө хэрэгтэй байв, энэ мөнгө Oliver-д байсангүй тул аав дээрээ очоод мөнгө гуйхад аав нь чи яагаав? Хүүхэнтэй орооцолдоо юу гэхэд Oliver зөвхөн толгой дохиоод мөнгийг авна.. мэдээж мөнгө Jenny-г эдгээсэнгүй, юу ч хийж чадахгүй байгаадаа бас эхнэрийнхээ Парис явж хүслээ биелүүлэхэд саад болж байсандаа Oliver харуусан гашуудахад Jenny үүнийг нь мэдээд: өнгөрсөнд Өөрийгөө хэзээч битгий буруутга, би Парис яваагүйдээ харамсдаггүй, чамтай байж, чамайг хайрласан тэр хугацаа надад хамгийн үнэтэй бөгөөд жаргалтай мөч цаг үе маань байсан хэмээдэг ба энэ бол тэдний эцсийн яриа байв..

 Oliver эмнэлэгээс гарч яваад аавтайгаа таарна, аав нь Jenny-г өвдсөн болохыг л дөнгөж мэдсэн агаад үхсэнийг нь мэдээгүй байв.. хүүгээсээ бэрийнхээ өнгөрснийг мэдсэн эцэг бүх зүйлээс уучлалт гуйхад Oliver эцэг рүүгээ хараад хайранд хэзээч  харамсдаггүй  юм гэчихээд яваад өгдөг.. 
энэ кино бол цаглашгүй романтик, валентины баяраар хосуудын үзэх кино буюу классик хайрын түүх юм.. энэ бүтээл идеал хайрын үлгэр жишээ ба дэндүү нялуун, хурц романтик нь үнэн боловч хэлэх гэсэн санаа, сэдэв нь урлагийнхаа үүргийг гүйцэтгэсэн бөгөөд бид цэнгэх гэж мюзикл үздэг, айх гэж хоррор үздэг, сэтгэлээ уяруулах гэж романс үздэг тул уг киноны нулимс асгаруулам сэтгэл хөдөлгөм байдлыг буруутгах хэрэггүй юм.. уг киноны зохиолыг бичсэн Erich Segal эх кино зохиолоо Paramount руу илгээхэд студи түүнийг Валентины баярт зориулсан киноны реклам болгож роман болгох санал тавьснаар роман киноноосоо урьтаж гараад хамгийн борлуулалттай ном болсон байдаг нь киног бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон киноны нэг болгох нэг шалтгааны болсон ба кино 2,2 саяар бүтээд 136,4 саяын ашиг олсон байдаг ажээ.. киног Arthur Hiller найруулсан ба олон найруулагчид алгасан байж түүний гарт кино хийх эрх олдсон байдаг бөгөөд зарим судлаачид кино нь номноосоо илүү болсон гэж үздэг, гэхдээ Erich Segal-ын роман болон кино зохиолд бараг ямар ч ялгаа байдаггүй гэдэг..

 Erich Segal-г хос хоёрыг хувь хүн талаас нь маш сайн дүрсэлж өгсөн гэдэг, мөн гол дүрүүдийг гайхамшигтай бүтээсэн Ali MacGraw (Америкийн жүжигчин, модел, амьтны эрхийг хамгаалагч болон Ryan O`Neal (Америкийн жүжигчин тэрээр Peter Bogdanovich болон Stanley Kubrick нарын кинонд тоглосон)  нар маш хувийн шинжтэйгээр тоглосон дүр бүтээлт киног мөнх наслахад чухал үүрэг гүйцэтгэжээ.. роман боловсролтой уншигчдын инээдийг хүргэх бол кино бол үхлийн талаар биш амьдралын талаар юм тэгэхдээ ихэнхдээ хайр руу хандах бөгөөд найруулагч Arthur Hiller бидний эмзэг нулимс, сэтгэл догдлолыг уран бүтээлчээр мэдэрсэн байдаг нь найруулах арга зүйгээс нь харж болно.. 
киноны хөгжмийг Francis Lai бичсэн бол киноны гол дуу Where do I begin дууг Andy Williams дуулсан байдаг нь  даяар хит болсон байдаг ба Оскарын наадмаас Francis Lai шилдэг хөгжим төрөлд баримал хүртсэн байдаг.. шүүмжлэгчид голдуу кино зохиолыг сайшаагаад бас жүжигчдийн тоглолт, киноны хэлбэр болон бүтцийг үнэлсэн байдаг агаад An affair to remember (1959) киноноос хойших хамгийн их сэтгэл хөдөлгөсөн романс, хамгийн сэтгэл хөдөлгөм хайрын түүх гэх мэтээр шүүмжлэгчид уг киног магтсан байдаг.. уг киног даган дууриасан олон хувилбар гарсан байдаг буюу 1978 онд Oliver`s story нэртэйгээр үргэлжлэн гарсан ч амжилт олоогүй байдаг.. Америкийн кино хүрээлэн уг киног хамгийн шилдэг 100 романтик  кино жагсаалтынхаа 9-р байрт жагсаасан бол мөн Love means never having to say you're sorry гэх ишлэлийг нь хамгийн шилдэг 100 кино ишлэлийн 13-р байрт жагсаасан буй.. сонирхуулахад, 1972 оны байдлаар уг кино ТВ-ээр бүх цаг үеийн хамгийн их үзсэн кино болж байжээ..  хайр хамгаас эрх чөлөөтэй бас хүслээрээ байх ёстой учраас чи хэн нэгнийг хайрласан бол харамсах хэрэггүй бөгөөд хэрэв харамсах л юм бол энэ нь чин сэтгэлээс урвах агаад харуусал цэвэр ариун хайранд таарахгүй, зохихгүй үг, нэг ёсондоо чин сэтгэлийн хайранд харамсах гэсэн үг байх ёсгүй юмаа..

Comments