Blind Mountain (2007). 90-ээд оны Хятад улс.. зах хязгаар нутаг руугаа болох
тусам төвийн удирдлагаасаа холдохын дээр орон нутгийн засаг өөрийн дүрэм журамд
захирагдаж, аливаа соёлыг үл тоомсорлож, уламжлалт, ардын ёс заншил дор амьдрах
ард түмэн.. дөнгөж их сургуулиа төгссөн Bai ажил олж өөрийгөө болон ар
гэрийнхнийгээ тэжээхээр их аянд гарна.. залуу бүсгүй маань Wu хэмээх эмийн
ургамал түүж ашигтай ажилладаг
эхнэр, нөхрийг дагаж бөглүү ууланд гарна.. мөнгөний төлөө ингэж яваад, нэгэн
бөглүү, алслагдсан тосгонд хүрнэ.. эмийн ургамал түүгээд зогсохгүй, олон амттай
үгээр ятгаж байсан эр эм Wu-гийн өнгө мөнгөний шуналаас үүдэн хөөрхий эхийн
өврөөс гараад удаагүй охин Bai-г орон нутгийн нэгэн айлд овоо хэдэн зоосоор
худалдаж орхисон байна...
өөрөөр хэлбэл, Bai хүний наймааны золиос болсон
байв.. эр эм Wu бол хүний наймааны, тэр дундаа залуу охидыг алслагдсан хөдөө
нутагт худалдаж сурсан улс юм.. Хятадын
алс хөдөө нутагт иймэрхүү “хурим” болох нь гайхах юм биш бөгөөд хөдөөний залуус
мөнгөтэй л бол болдог хэрэг байв.. Bai-г архиар шахаж согтоогоод, унтаад
сэрэхэд нь худалдсан байв... Bai-гийн шинэ гэр бүл бол өөрөөс нь нилээн ах
нөхөр Degui болон аав ээж болох улсаас бүрдэнэ.. хэлмэгдэж хохирсон Bai энэ
бүхэнтэй яаж ч тэмцээд амжилт үл олно.. өглөө сэрэхэд нь өөрийнх нь бүх бичиг баримтыг Wu аваад “ниссэн”
байна.. хүчиндүүлж, доромжлуулсан Bai өлсгөлөн зарлаад ч, зодуулж тэмцээд ч,
хүн юм хойно амьдрахын нууцлаг хүсэлд автан, агаар өөд, амьдрал өөд тэмүүлнэ..
бүсгүй зугтая гэхэд, уулсын дундуурах ганцхан замтай ба эхний удаа оргож
зайлавч тун удалгүй зам дээр баригдаж үхтэлээ зодуулдаг.. тосгоны хүүхнүүд
Bai-д битгий зугт, бүү эсэргүүц, хувь заяагаа дага, энэ бидний хувь тавьлан,
хэрэв хүүхэдтэй болвол угаасаа зугтаад ч яах билээ, үр хүүхдээ л боддог юм гэж
зөвлөдөг.. чухамдаа, энэ тосгоныхоны бараг бүх бэр нь хулгайнх бөгөөд уламжлалт
энэ бүдүүлэг соёлыг цөмөөрөө дэмжиж, амь бөхтэй оршдог.. Bai-гийн хоёрдахь
зугталт амжилттай болох байтал сексийн хүсэл тачаалаас болж амжилт үл олдог..
юу гэвэл, Wu омгийн садан, тосгоны ганц багш, эрдэм номтой Decheng-тэй дотно
болдог... Bai өөрөө их сургууль төгссөн, бас ч боловсролтой бүсгүй. Ганцаардлыг
нь бас хүн ёсоор хуваалцах тэр залууд татагдаж эхэлнэ.. залуу ч хайртайгаа
зарлаж хамт байна гэнэ.. үеийн тэр багшийн хамт оргоно гэсэн худал найраанд
автаж гэм алдана.. баригдсан хоёр үгээр хэлэмгүй зодуулна..
эцсийн
зугтах оролдлого хүртлээ бүсгүй эрх чөлөөтэй болох хийгээд хайртай хүмүүстэйгээ
уулзах мөрөөдлөө алддаггүй.. уулсын дундуурах их замд гарахад их мөнгө
хэрэгтэйг ойлгосон бүсгүй өөрт нь илт сээтэн хаяах дэлгүүрийн эзэнд биеэ
худалдаж эхэлнэ.. ингээд замын зардлаа хийтэл жирэмсэн болсон байдаг... Хятадын 6-аар үеийн шилдэг
найруулагч Yang Li-гийн онцгой драм... Хятадын 6-аар үеийнхэний гол ялгарах чанар бол олноо бүрдсэн
нийгмийн сул талыг, капиталист нийгмийн алдаатай талыг харуулахын дээр хувь
хүний дотоод зөрчлийг нийгмийн харилцаан дээрээс тунгаахад хүргэнэ..
Comments
Post a Comment