5-р сарын Хатан




Midsommar (2019). Төрсөн дүү нь амиа хорлохдоо эцэг, эхээ дагуулан нөгөө ертөнц руу аваад явчихсан аймшигт явдлын дараа коллежийн оюутан Dani сэтгэл санааны хямралд орох бөгөөд уг хямрал даамжирсаар найз залуу Christian-гаа үл ойлголцон, бараг салах дээр аваачина.. соёлын Антропологоор төгссөн Christian уг явдлын дараах зун нь амралтаараа найзууд болох Josh, Mark болон Швед найз Pelle нарын хамтаар Шведэд очиж амрахаар болно.. уг аялалыг Pelle уриалан дэмжиж, очоод сайн сайхан байхыг нь биечлэн даахаа ам,  шүдээ барин андгайлах бол Josh, Christian хоёрт соёлын магистрын ажлын сайхан бэлэн сэдэв олдож магад гэж горьдоход хүргэж, харин гэнэн Mark Швед хүүхэн үзнэ гэж баясан хөөрнө.. харин энэ үед Dani найз залуугаасаа зөрөн, найзуудынх нь дургүйцлийн хандлагийг дийлэн найз залуу Christian болон түүний дан эрэгтэй найзуудыг даган Швед явсанаар эл аймшигтай, дотор муухай болгом, байж боломгүй заваан кино эхэлнэ.. манай багахан бүлгэм Pelle-г даган Швед нутгийн нэгэн сайхан хөдөө нутагт  ирэх бөгөөд тэднийг хэсэг үеийн залуус нь угтан аваад хар тамхиар "дайлах" ба зочид маань хээр талд буюу хөдөө газарт мансууран нэг өдрийг өнгөрөөх агаад мансуурал сул дорой Dani-д илүүтэй хүчтэй нөлөөлнө..

маргааш нь тэд Pelle-ээр газарчлуулан нэгэн уул усаар хүрээлүүлсэн байгалийн үзэмжтэй газарт ирэх бөгөөд энэ ер бусын байгальтай газар нутаг байна, энэ газар нь хот, ер нь соёл иргэншлээс зайдуугаас гадна энэ хавь газар хориод модон байшинтай, зуугаад хүнээс бүрдэх буюу бүгд цагаан хувцас өмсөж, эдэлж хэрэглэх нь дээр үеийнхээрээ, хачин маягийн тосгон шиг газар байв.. үнэндээ тосгон гэхэд хэцүү, харин зуслан гэхэд тохирох ба Pelle--ын хэлснээр бол энэ нэгэн төрлийн эртний паган нийгэмлэг бөгөөд 90 жил тутамд том баяр хийдэг нь энэ жил тохиосон учир найзуудыгаа зориуд авчирсан хэмээнэ.. үнэхээр ч энэ газрын хүмүүс тэнгэрээс буусан юмуу эсхүл газраас ургасан юмуу гэмээр гаж байна, нэг үгээр энэ хүмүүс хэтэрхий ёс журамд баригдах агаад хоол идэх нь хүртэл бөөн дэг журам байна, энэ нь манай залууст ихээхэн сонин санагдаж хөгжилдөх бөгөөд нэн ялангуяа Josh, Christian хоёр энэ өвөрмөц шашны нийгэмлэгийн талаар магистрын ажил хийхийг бодож эхэлнэ.. энэ үеэр Dani-ын төрсөн өдөр тохионо, мөн тэднийг 90 жилд л ганц тохиодог уламжлалт зан үйлд оролцохыг урих ба зан үйлийн гол дүр нь хөгшин настай эр, эм хоёр байна, тэднийг ойролцоогоор 6 давхар байшингийн хэрийн хадан цохио дээр аваачихад өөрсдөө алхаж явсаар хаднаас үсэрч амиа тасална.. 

эхний настай эмэгтэй шууд бяц үсрэх бол настай эр газарт хөлөөрөө бууж, хөлөө л хугалсанаас өөрөөр амьд үлдэхэд нийгэмлэгийнхэн түүнийг алхаар үхтэл нь нүднэ.. уг байж боломгүй аймшигтай  явдлыг харсан залуус эхлээд итгэж чадахгүй байна, ингээд ухаан орсон ч шокноосоо гарч чадахгүй байх агаад бушуухан зугтааж янз бүр болох гэтэл нийгэмлэгийн хөгшин гишүүд тэдэнд хандаж ийнхүү хэлнэ: энэ бол маш олон жил үргэлжилж ирсэн, хойшид ч үргэлжлэх зан үйл ба эдгээр үхэгсэд ингэж үхэхээ бахархал,  нэр төр гэж үздэг буюу тэд үүнийг дахин амьдрах арга гэдэг хэмээнэ.. манай залуустай хамт уг газарт ирсэн Англи хос эл явдлаас хойш харагдахаа болино, учир нь тэд уламжлалт тахилын ёсыг харчихаад хамгийн их сүр бадруулсан хүмүүс юм.. мэдээж уг хэргийг харсан залуус маань гүн шоконд ороод явах уу , яах уу дээрээ тулна, Dani хамгийн ихээр хэлмэгдэн цочирдох ба Pelle найзуудыгаа тайвшрахыг гуйгаад, энэ бол олон жил ирсэн ёс заншил болохоос аллага биш, та нар ядаж энэ паган нийгэмлэгээс магистрын ажлаа сэдэвчлэн хийгээч гэснээр тэднийг дөнгөж үлдээж чадна.. Josh болон Christian нар энэ сэдвийг маш ихээр сонирхох ба хэрвээ сайн хийж чадвал алдар нэр, хөрөнгө мөнгө өөрөө цутгаад ирэх тул юу ч болж байсан тэвчихэд бэлэн болсон байв.. Mark нийгэмлэгт  ирсэнээсээ хойш нэг хүүхэнд дурлана, гэтэл нэг өдрийн хоолон дээр Mark-г хүсэмжит хүүхэн нь дуудаад аваад явна, Mark дахиад үзэгдэхгүй бөгөөд Dani-г Pelle баахан ятгаж тайтгаруулахдаа өөрсдийн гэр бүлгүй, хаягдмал өнчин байдлыг учирлан хэлэхдээ хувийн нууц санаагаа хэлнэ.. 

юутай ч тэд явж чадахгүй, эсхүл явуулсангүй, тэд үлдсэнээр бие болон сэтгэлээрээ аймшгийг мэдэрнэ.. 
2018 онд Hereditary киногоороо хоррор кинонд дурлагсдын дунд өндөр үнэлэгдэж байсан Америкийн кино найруулагч Ari Aster эл Midsommar хэмээх folk хоррор бүтээлээрээ хоррор жанрт шинэ уур амьсгал, өнгө оруулсанаас гадна хоррор жанрын мастер болж буйгаа албан ёсоор харуулав.. Ari Aster анх slasher хоррор төрлийн кино хийхээр төлөвлөж байсан ч больж харилцаан муудан салахын эрмэг дээр ирээд буй хосыг төв өө болгоод уг явдлыг тойруулан зохиолынхоо сэдвийг босгосон байдаг бөгөөд энэ киноныхоо талаар "folk хоррор даашинз өмссөн салалтын тухай кино" гэж Ari Aster хэлсэн байдаг.. киноны гол дүрүүдэд: Florence Pugh, Jack Reynor, Will Poulter нар тоглосон ба шүүмжлэгчид Английн жүжигчин Florence Pugh-ын тоглолтыг сайшаасан байдаг.. шүүмжлэгчид эл бүтээлийг оны шилдэг хоррорын тоонд нэн дээгүүр байршуулаад амбицтай, сэтгэл хөдлөм урласан агаад энэ бүхнээс илүүтэйгээр айлгахаасаа илүү түгшүүлсэн кино ба Ari Aster-ын авъяасыг магтаж, түүнийг хоррор мастер хэмээсэн байдаг.. мөн киног аймшигтай гэхээсээ илүү Wagner-ын опера шиг хэмнэлтэй гээд мөн энэ кино бол эмэгтэй хүний эрэгтэй хүнээс өшөө авах фантааз гэснээс гадна эхийн эрхт шашны соёлын эрхшээлд буй хөнгөлүүлсэн эр хүний мазохист фантааз хэмээсэн  байдаг.. Nicolas Cage уг киног сэтгэл хөдөлгөм бөгөөд зураглал нь Bergman-г санагдуулам гэсэн бол найруулагч Jordan Peele амьдралдаа үзсэн кинонуудаас хамгийн сэтгэл түгшээсэн зураглалтай кино гэсэн байдаг ажээ..

Comments

  1. Эхний өгүүлбэр үнэхээр ойлгомжгүй ккк

    ReplyDelete

Post a Comment