Цаг хугацаа алган дээрх ус шиг гоожин өнгөрсөөр бид нэгэн арваныг нүд ирмэхийн зуур туулан өнгөрүүллээ.. энд би БИД гэдэг учир нь нь кино ертөнцийнхнийг буюу кинонд дурлагсдад өнгөрсөн арван яг сексийн дараах нойр шиг юмуу их хооллолтын дараах залхууралт шиг байлаа.. нэг үгээр кино урлаг үүргээсээ ухраагүй ч урагшлаагүй ба илүү олныг хамарсан, мөнгөний тоос сорогч байж болохыг харуулсан үе байлаа.. бүх судлаач, шүүмжлэгчид өнгөрсөн аравны жилдэгүүдийг өөрсдийнхөөрөө нэрлэж бас эрэмблэж эхэлсэнтэй холбоотойгоор би өөрийн өнгөрсөн аравны онцгой арван киног нэрлэхийг хүслээ.. миний сонгосон 10 кино эрэмблэгдээгүй бөгөөд бас щагнал, цол хэргэмээр жагсаагаагүй ба цэвэр миний үзэмж, дурын сонирхол агаад эрэмбэлэх нь утгагүйн дээр боломжгүй билээ.. тиймийн учир би өнгөрсөн аравны хамгийн онцгой 10 киног нэрлэхдээ аль болох жанр болгоноос хамааруулж, олон улсын киног багтаахыг зорихдоо өөрөө үзсэний дээр бас блогтоо оруулж байгаагүй бүтээлүүдийг зориуд сонголоо, ингээд миний өнгөрсөн аравны онцгойлж үзсэн 10 кинотой танилцагтун..
The White Ribbon (2009) Австрийн суут кино урлаач Michael Haneke "the white ribbon" киногоороо тэр жилийнхээ Канны кино наадмын дээд шагнал хүртээд зогсохгүй сэтгэл хөдлөл хийгээд дарамтыг өгүүлсэн ёс суртахууны хөрөг гэгддэг эл бүтээлээрээ тухайн оныхоо оргилд заларсан.. энэ киног үзэхэд яагаад.тийм хэцүү байдаг нь кинонд гарч буй бүхэн үнэн агаад энэ кино бол хоррор, драм, философийн бүтээл хэмээдэг.. уг киноны гол дүрүүд болох хүүхдүүд үнэнхүү гайхалтай тоглож чадсан ба судлаачид тэдний тоглолтыг төгс гэж тодотгосон байдаг..
Inception (2010) ид үедээ байгаа, орчин цагийн шилдэг кино найруулагч Nolan Inception киногоороо арт кино blockbuster кино бас байж чадна гэдгийг харуулсан гэж үздэгээс гадна кино урлаг сөнөчихөөгүйг баталсан бүтээл хэмээн шүүмжлэгчид үнэлсэн байдаг.. кино 160$-аар бүтээд дэлхий даяар 828$-ын ашиг олсон ба тухайн жилийнхээ Оскарын наадмаас шилдэг зураглаач, шилдэг монтаж зэрэг 4 төрөлд ялсан бол шилдэг кино, шилдэг кино зохиол зэрэг төрөлд нэр дэвшиж байв.. Nolan 2002 онд Insomnia киноныхоо дараа зүүд хулгайлагчдын тухай өгүүлэх хоррор кино хийхээр төлөвлөж байсан ч Batman, The Prestige зэрэг кинонуудыг хийж явсаар 2009 онд Inception киногоо бүтээх ажилд орсон байдаг ба киноны талаар даганан бичдэг сэтгүүл болон судлаачид уг киног 21-р зууны шилдэг киноны нэгээр нэрлэж, дуу нэгтэйгээр 2010 оны шилдэг киноны нэг хэмээсэн буй..
The Turin Horse (2011) Унгарын кино найруулагч Bela Tare The Turin Horse бүтээлээрээ кино урлагаас зодог тайлж буйгаа зарлаж байв.. кино хар - цагаанаар хийгдсэн бөгөөд ердөө 30 удаагийн удаан зураг авалтаар бүтсэн ба кинонд морины эзэн болон түүний охин хоёрын өдөр тутамын амьдралын давтамжийг үзүүлдэг.. найруулагч Tarr киноныхоо үндсэн сэдвийн талаар: хүний оршихуйн хэцүү талыг үзүүлэхийг зорьсон, үхлийг чухалчлахыг хүсээгүй ба өвөл, зун, намар, хавар гээд өдөр бүр худаг руу явж ус авчрах ямар бэрх болохыг уг киноноос бид харна хэмээсэн байдаг.. уг кино философич Ницшэгээс багагүй ишилдэг бөгөөд Ницшэгийн сүүдэр туссан кино гэж судлаачид үздэг.. уг киноны гол санааг хүнлэг чанар гээд бид бүхэн эх дэлхийгээ сүйтгэж байгаагийнхаа өмнө хариуцлага хүлээх ёстойг сануулахыг Tarr хүссэн бөгөөд BBC 2000 оноос хойш бүтсэн хамгийн шилдэг кино жагсаалтынхаа 63-р байрт эрэмбэлжээ..
Holy Motors (2012) Holy Motors хэмээх энэхүү кинонд жүжигчин шиг олон дүрд хувирч жүжиглэх зуршилтай нэгэн эрийн тухай гарна.. Францын кино найруулагч Leos Carax-ын эл фантааз кино гайхмаар хачин бөгөөд зориудаар гажуудуулсан байдал нь хэзээч мартагдахааргүй баялаг зураглалыг танд санал болгоно.. уг бүтээлийг киноны тухай кино гэдэг ба гарсан даруйдаа шүүмжлэгч, судлаачдыг шоконд оруулсан, өвөрмөц, туршилтын, ухаалаг бүтэц нь Канны кино наадмын калибр хэмээн магтаж байсан агаад энэ бол нэг үзсэн байхад таны тархинд үүрд халагдаж үлдэх кино бөлгөө.. The New York Times, Sight & Sound болон The Village Voice зэрэг сэтгүүлүүд уг киног тухайн оны шилдэг киноны тоонд оруулсан байдаг бол BBC 21-р зууны хамгийн шилдэг кино жагсаалтынхаа 16-р байрт эрэмбэлжээ..
Nymphomaniac (2013) найруулагч Lars von Trier "гутралын трилогоо" энэхүү Nymphomaniac хэмээх Эротик арт киногоороо "бүтэн" болгосон ба Trier өөрөө кино зохиолоо бичсэн нь хоёр хэсгээс бүрдэх нүсэр урт кино болсон.. Trier-ын эротик кино гарах нь хэмээн кино ертөнцөд шуугиан тарьж байсан агаад хүлээлтэнд ч хүрч чадсан сайн бүтээл болсон гэж боддог.. кинонд Charlotte Gainsbourg, Stellan Skarsgard, Willem Dafoe, Uma Thurman болон Shia LaBeof гэсэн сайн жүжигчид тоглосон бөгөөд судлаачид жүжигчдийн аймшиггүй зоригийг шагшин магтаад маш хүчирхэг бас цоо шинэ мэдрэмж төрүүлэх бүтээл хэмээн уг киног үнэлжээ..
It Follows (2014) тус кинонд нэгэн өсвөр насны охин секс учралуудын дараах түүнтэй унтсан хүмүүст аймшигтай зүйлс тохиолдож байгаа тухай өгүүлнэ.. It Follows-г ДОХ, бэлгийн замын өвчнийг далдуур сэрэмжлүүлсэн гэж судлаачид тайлбарлах нь бий бөгөөд ухаалаг, оригналаас гадна айдас хүргэх, орчин үеийн хоррор кинонд ховор байдаг олон давхар санааг шигтгэж өгсөн, орчин цагийн хоррор киноны фэнүүдийн хүслийг хангасан бүтээл гэж судлаачид дүгнэжээ.. ямар ч маргаангүй тухайн оны тэргүүн хорророос гадна сүүлийн 10 жилийн хамгийн шилдэг хоррорын нэг гэгдэх болжээ.. найруулагч David Robert Mitchell киноныхоо зохиолыг 2011 оноос бичиж эхэлсэн ба киноныхоо санааг бүр багадаа олсон буюу эцэг эхийнх нь салалт түүнд нөлөөлсөн гэдэг ажээ..
Trumbo (2015) Энэхүү кинонд холливуудын нэрт кино зохиолч Dalton Trumbo-ын (Roman holiday болон Spartacus зэрэг киноны зохиолыг бичсэн, Оскарын шагналт) амьдрал, уран бүтээлийг үзүүлнэ, нэг үгээр намтарчилсан драм юм.. Trumbo социалист хүн байсан учир ад үзэгдэн, хавчигдан шахагдаж явсан уран бүтээлч бөгөөд кинонд.тэрээр хэрхэн нууц нэрээр уран бүтээлээ туурвиж байсан хийгээд.оюун санаа, гэр бүлд нь ирэх дарамт, доромжлолыг даван туулж, сөрөн тэмцэж байсныг өгүүлдэг.. уг кино Америкийн найруулагч Jay Roach найруулж гол дүрд Америкийн жүжигчин Bryan Cranston тоглосон ба B. Cranston энэ ажлаараа шилдэг Оскарын наадмын шилдэг гол дүрийн шагналд нэр дэвшиж байв..өөрийн зарчим, үнэт зүйлсдээ үнэнч аугаа хүний дүрийг B. Cranston чадварлаг бүтээсэн бөгөөд нэг хүн бүхэл бүтэн системийн эсрэг тэмцэж, үнэний төлөө их золиос гаргаж байгааг харуулсан гайхалтай түүх хэмээн уг киног шүүмжлэгчид магтсан байдаг..
The Handmaiden (2016) Солонгосын кино найруулагч Park Chan-wook Уэльсийн зохиолч Sarah Waters-ын (Fingersmith) романыг солонгос улсынхаа хөрсөнд буулган 3 хэсэгтэй эротик сэтгэлзүйн драм бүтээсэн нь Канны кино наадмын үзвэрийн үеэр үзэгчдийг суудлаас нь босгон хүндлэл хүлээж байв.. тус киног маш олон кино наадамд амжилттай оролцсон бол киноны талаар бичдэг судлаач, шүүмжлэгчид тухайн оны шилдэг киноны нэгээр нэрлэж байлаа.. мөн киноны лесбиан хурьцалын хэсгийг шинэлэг байж чадсан гэж үнэлж байв..
Wind River (2017) Wyoming мужид орон нутгийн индиан охиныг хүчиндчихээд алчихсан аймшигт хэргийг илрүүлэхээр тусгай ажилтан Cory илгээгдэж буйгаар энэхүү нууцлаг триллер эхэлдэг.. Taylor Sheridan киногоо найруулахаас гадна кино зохиолоо өөрөө бичсэн ба гол дүрүүдэд Jeremy Renner болон Elizabeth Olsen нар тоглосон.. уг кино Taylor Sheridan-ын зохиолыг нь бичсэн америкийн орчин үеийн өдрүүд трилогийн нэг агаад эл бүтээлээрээ тэрээр Канны кино наадмаас Un Certain Regard шагнал авчирсан билээ.. судлаачид уг киног хүчирхэг жүжигчдийн бүрэлдэхүүнтэй, ухаалаг зохиолтой, хуманистик гэмт хэрэгт драм гэсэн буй..
The Guilty (2018) 19 настай залууг онц шаардлагагүй нөхцөлд буудаж алсан цагдаагийн офицер Asger яаралтай тусламжийн дуудлаганд хариу өгөх үүрэгтэй ба нэг өдөр нэгэн эмэгтэй амь авраач гэсэн дуудлага ирнэ, Asger ёс суртахууны хувьд цэвэрших, цагдаа хүний үүргээ биелүүлэх боломж гарч ирнэ.. бараг бүх үйл явдал нь нэг өрөөнд, нэг жүжигчинтэй өрнөх энэ кино гэмшил, ёс суртахуун, үүрэг хариуцлага гэсэн хүн ёсны бүх талыг харуулахаас гадна орчин үед утас хичнээн чухал хэрэглээ болсныг харуулахаа мартсангүй.. Данийн кино найруулагч Gustav Moller бидэнд цоо шинэ мэдрэмж, кино туршлага мэдрүүлэх болно..
Сайхан жагсаалт байна даа. Nymphomaniac 2014 онд үзэх гэж эхлүүлээд тун хүнд санагдаад больж байсан. Ойрмогхон зориглож байгаад үзье дээ. 7 киног нь үзээгүй юм байна. The White Ribbon, Nymphomaniac, Wind River, Trumbo 4 бол watchlist-нд байгаа л юм байна. Үлдсэн 3-ийг нь бас нэмчихлээ.
ReplyDeleteThe Handmaiden - 2016 оны сор бүтээл
Inception - Нэг үзээд ханадаггүй кинонуудын нэг
It Follows - Тухайн жилдээ тун сонирхолтой болсон аймшгийн кино байж билээ. Нэлээн сүүлд л AIDS-тэй холбоотой цаад утгыг нь нэг нийтлэл уншаад уулга алдаж байсан юм байна 😅
БАЯРЛАЛАА
ReplyDelete