Love Me Tonight (1932). Парисын оёдолчин Maurice бол язгууртнуудын хувцсыг оёдог, язгууртнуудын
итгэлийг олсон чадварлаг эрээс гадна хүүхнүүдийн учрыг олчихдог хөгжилтэй,
сүйхээтэй эр ба орон нутгийн язгууртан Varèze гэгчтэй авлагын тооцоотой болсон
учраас өрөө авахаар Парисын ойролцоо орших гүн d'Artelines-ын шилтгээн рүү явж
байгаагаар кино маань эхэлнэ.. хөгшин гүн d'Artelines баян тансаг шилтгээндээ
зээ охин Valentine болон мөн зээ охин – гүнж Jeanette гэсэн үзэсгэлэнтэй охидын хамтаар амьдрах
бөгөөд охид хоорондоо өрсөлдөнө.. тэдэнтэй хамт Varèze болон Savignac гэсэн
ноёд ирж яван хамт амьдрах ба хөгшин гүнгийн дүү Varèze бол шалиг, асар их
үрэлгэн, найгүй өр тавигч бол Savignac гэгч нь гүнж Jeanette-д санаатай ч хэтэрхий
хөгшин нэгэн агаад гүн d'Artelines үрэлгэн дүүгээ байнга зэмлэх бол Varèze
ахаасаа айх учир ахыгаа тувт мэхэлнэ..
шилтгээн орох замдаа Maurice зугаалж
явсан Jeanette-тэй учран анхны харцаар дурлачихна, гүнж гэж мэдэхгүй тул тэрээр
хүүхнийг баахан эргүүлж, хоргооход амьдралдаа ийм юм үзээгүй Jeanette үүнд
анхандаа эгдүүцэх хэдий ч зүрх сэтгэл нь дурлалын сумд оногдсоныг ухааралгүй
яагаад байгаагаа ойлголгүй шаналсны улмаас бие нь өвдөж эмч дуудах агаад эмч
гүнжийг үзээд ийм залуу бүсгүй нөхөрт гарах хэрэгтэй, энэ бол цэвэр уйтгараас
үүдэлтэй хэмээнэ.. гүнж гурван жилийн өмнө бэлэвсрэхдээ нялхаараа байсан бол
нас барсан нөхөр нь өвөө шиг нь хүн байсан бөгөөд Jeanette анх удаагаа дурлал
гээчийг үзэж байгаан энэ..
ингээд гүнжийг нөхөрт гаргах асуудал шилтгээнд босч
ирэх ч даанч гүнжтэй нас, зэрэг зиндаа ойролцоо хүн олдохгүй бөгөөд хөгшин Savignac
өөрт нь боломж гарахнуу хэмээн урдуур хойгуур нь гүйнэ.. энэ үед Maurice Varèze-ээс мөнгөө
авахаар шилтгээнд ирэх ба хувхай хоосон бас өртэй гэдгээ ахдаа мэдэгдэхээс
айсан Varèze Парисын оёдолчинг эндээ түр үлдвэл мөнгийг нь яаж ийгээд олж өгнө, гол нь
ахад мэдэгдэхгүй байхыг гуйх ба холоос ирсэн Maurice үүнд мэдээж дургүйцэх
боловч сэтгэлтэй болсон Jeanette-аа хараад зөвшөөрөх бөгөөд Varèze түүнийг
ахдаа болон шилтгээнийхэнд барон гэж худлаа танилцуулна.. тийнхүү оёдолчин
маань бароны дүрд тоглож эхэлнэ, гүнж бардам зандаа хөтлөгдөн түүнийг тоохгүй
хэвээрээ байх бол Valentine хуурамч баронд дурлачих агаад үүнд гүнж хардаж
зовно.. нэг өдөр тэд бүгдээрээ ан авд гарна, энэ үеэр Maurice Jeanette хоёр
хоёулахнаа үлдэх боломж гарсанаар зүрх сэтгэлээрээ уулзан дотносох ба дараагийн
аминчихан уулзалт болох үдэшлэгийн үеэр тэд гар гараасаа барилцаж байгаад янаг
хайраа илчилцгээх бөгөөд гүнж оёдолчинд хандан: чи хэн ч байсан, юу ч байсан,
хаана ч байсан би чамайг хайрлах болно гэж хэлдэг.. гүнжийн эл үг Maurice-д
үнэн төрхөө илчлэх зориг төрүүлэх ба адал явдал удаан үргэлжилдэггүй ёсоор оёдолчин
жинхэнэ байдлаа илчлэхэд шилтгээн тэр аяараа доргиж, гүнж гүн цочролд орох
агаад хөөрхий болсон Maurice ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад буцна..
Энэхүү
комеди, мюзикл романс нь René Clair болон Lubitsch нарт нөлөөлсөнөөс гадна
тэдний бүтээлүүдтэй харьцуулагддаг ба уг кино зарим нэг шинэчлэлийг кино урлагт
авчрахдаа загварлаг байдлаар нэвтрүүлсэн, тухайлбал анхны томруулдаг линз
ашигласан кино юм.. Армен – Америкийн кино найруулагч Rouben Mamoulian
хөдөлгөөн, бүжиг, жүжиглэлт, дуулалт, хөгжим, тайз засал хийгээд гэрэлтүүлгээр
өөрийн хүсэл эрмэлзлэлийг илэрхийлсэн бөгөөд эл бүтээл бол гарцаагүй кинонд байх бүх шинжийг агуулсан бүтээл гэгддэг.. хөгжим нь (дуу) киноныхоо үйл
явдал, дүрүүдийг, мөн хөгжилтэй харилцан яриа хийгээд хэмнэлийг тодотгож,
сэтгэл татам чанарыг нь нэмнэ.. уг кино тэр оныхоо нэгдсэн улсын хамгийн их
ашиг олсон долоо дахь кино болсон агаад мөн бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган
киноны 592-р байрт жагсдаг.. Samuel Hoffenstein, George Marion Jr. Болон Waldemar
Young гэсэн эрхмүүд Paul Armont, Léopold Marchand нарын "The tailor at the
castle" хэмээх жүжгийг кино зохиол болгосон бол киноны хөгжмийг Richard
Rodgers, дууны үгийг Lorenz Hart нар тус тус бичсэн ба энэ Lorenz Hart Richard
Rodgers хоёр хамтран 500 гаран дуу зохиосон Америкийн хөгжмийн зохиолчид
бөлгөө.. киноны гол дүрүүдэд: Францын жүжигчин, кабаре дуучин Maurice Chevalier
болон Америкийн
дуучин, жүжигчин, гучаад онд олон хит кинонд тоглосон Jeanette MacDonald нар
тогложээ.. кино хийгдэж байх үед Maurice
Chevalier-ын ээж нь нас барсан агаад уг эмгэнэлт явдал түүний тоглолтод
нөлөөлсөн гэдэг.. энэхүү киноны 'Isn't it Romantic?' хэмээх дуу Америкийн кино
хүрээлэнгээс гаргасан шилдэг зуун киноны дуу жагсаалтын 73-р байрт жагсдаг ба
гучаад оны хамгийн шилдэг мюзикл гэж судлаачид үздэг ажээ..
Comments
Post a Comment