Кино ба гацуур мод

Шинэ жилийг \бас зул сарыг\ шинэ жилийн киногүйгээр төсөөлөх аргагүй.. шинэ жилийн кино гэдэг үргэлж онцгой байдаг ба сайн муу, сайхан муухай гээд ямарч жанр шинэ жилийн уур амьсгалд тохирдог бөгөөд би та бүхэнд үзэж дассанаас чинь өөр, анхааралд чинь өртөөгүй, бас мэдээж классик биш шинэ жилийн кинонуудыг санал болгож байна..

One Magic Christmas – 1985 онд гарсан уг кино ашиг орлогын хувьд дампууран өдгөө мартагдсан хэдий ч зул сарын утгыг ойлгуулах ба эл бүтээлийг It’s A Wonderful Life-ын хуулбар гэдэг..


Last Holiday - Queen Latifah удахгүй үхэхээ мэдээд хадгалсан бүх мөнгөө үрж байгаа эмэгтэйн дүрийг бүтээх бөгөөд хорт хавдар эндүүрэл байгаад, андуурсанаас болж насаараа хадгалсан мөнгөө дэмий үрсэнээ мэдвэл яах вэ?


White Reindeer – зул сараас хэдхэн хоногийн өмнө Suzanne нөхрөө алдсанаар түүний хувьд тэнгэр нурж, газар хагарах ба Suzanne нөхрөө тайчигч хүүхэнтэй явдаг байсныг мэдсэнээр кино маань улам сонирхолтой болох агаад энэ бол зөөлөн, гунигтай, сексий комеди юм..


Office Christmas Party – ах дүү хоёр өв залгамжлахын төлөө цус үзэхээс наагуур болох бөгөөд байгууллагын шинэ жил тэдний тулааны шийдвэрлэх тавцан байх болно..


The Night Before – уг киног сайн зохиолтой гэж магтдаг ба Joseph Gordon-Levitt, Seth Rogen, Anthony Mackie гэсэн багын найзууд Нью Иорк хотын хамгийн сайхан зул сарыг хайснаар тэдний адал явдал жинхэнээсээ эхэлнэ..


Jack Frost - Michael Keaton хөгшин, ааштай эрийн дүрийг энэ кинонд бүтээсэн бөгөөд зул сараар осолд орж үхэх хэдий ч эргэн цасан хүн болж ирэх ба энэ бол баярын ч, аймшгийн ч кино гэмээр..


Four Christmases – 2008 оны эл бүтээлд Reese Witherspoon болон Vince Vaughn нар өөрсдийн салцгаасан дөрвөн эцэг эхийнхээрээ аялцгаах агаад уг хос энэ аялалаар өөрсдийнхөө хүүхэд насандаа анализ хийнэ..


Batman Returns – энэ кино шинэ жилээр үзэх ёстой бараг бүх кино жагсаалтад багтдаг нь сонин бөгөөд магад Penguin үүнтэй холбоотой байж болох ч ямартай ч хамгийн хүчирхийлэлтэй, аюултай, сексий зул сарын кино..


The Holiday - Kate Winslet, Cameron Diaz гэсэн холливуудын А зэрэглэлийн жүжигчид уг кинонд тоглосноос гадна уг кино дэлхий даяар 205 саяыг олсон ба өдгөө эл бүтээлийг зул сарын модерн классик кинонд тооцдог..


Kiss Kiss Bang Bang - Shane Black-ын анхны ажил судлаачдаас өндөр үнэлгээс авсны дээр тухайн оны шилдэг киноны тоонд ордог ба гол дүрүүдэд Robert Downey Jr, Val Kilmer нар магтам тогложээ..


Jingle All the Way - Arnold Schwartzenegger хэлсэн амандаа хүрдэггүй, хүүгийнхээ итгэлийг хөсөрдүүлэгч завгүй аавын дүрийг бүтээх бөгөөд зул сараар хамгийн моодны тоглоом Turbo-Man-г авч өгнө гэж амална, харин тэр амалсанаа биелүүлэх болов уу?


Prancer – найман настай Jessica Riggs ой модон дотроос шархдсан цаа буга олно..  гэтэл жирийн цаа буга биш ид шидтэй цаа буга байж таарна..


Deck the Halls – зул сарын гоёл чимэглэлээрээ өрсөлдөх хөршүүдийн тэмцэл хэрээс хэтэрч дайн тулааны ирмэгт ирж буйг үзүүлэх хөгтэй кино..


The Family Stone - Sarah Jessica Parker, Claire Danes, Rachel McAdams, Luke Wilson, Diane Keaton гэсэн бүх одод уг кинонд чуулах ба Stone-ын гэр бүлийнхэн зул сарын баяраар цуглацгаахад том хүү Everett найз охины хамт ирэх бөгөөд Everett гэр бүлийн өв залгамжилж ирсэн бөгжийг авахаар ирсэн нь энэ..


Silent Night, Deadly Night
– зул сарын “битүүний” өдөр эцэг эхээ алуурчны гарт алдсан хүүд энэ явдал хүчтэй цохилт болох бөгөөд насанд хүрээд зул сарыг үзэн ядаж, улмаар өөрөө сантагийн хувцастай цуврал алуурчин болно.. найруулагч Charles E. Sellier, Jr зул сарыг slasher хоррортой гайхалтай хольжээ..


A Christmas Tale – уг кино 2008 оны Канны кино наадмын дээд шагналд өрсөлдөж байсан ба нэгэн гэр бүл зул сарын баяраар цуглацгаана, тэд энэ үеэр ээжийгээ хүнд өвдсөнийг олж мэднэ..


Black Christmas – slasher жанрын өвөг эцэг гэгддэг эл бүтээл John Carpenter-д нөлөөлсөн байдаг.. зул сарын үеэр эмэгтэйчүүдийн нэгэн байгууллагын хүүхнүүдийг үл мэдэгдэх этгээд утсаар сүрдүүлэхээс гадна нэг нэгээр нь агнаж эхэлнэ..







Comments