Touch of Evil (1958). Мексик болон Америкийн нэгдсэн улсын хил Los Robles
гэх тосгонд нэгдсэн улсын нэртэй бизнесмен Linneker нууц амрагийн хамтаар
машинтайгаа дэлбэрч үхнэ.. дэлбэрэлт болох яг тэр агшинд Мексикийн хар тамхитай
тэмцэх хэлтсийн ахлах офицар Vargas өөрийн шаргал үст, үзэсгэлэнт Америк эхнэр
Susan-ны хамтаар бал сараа тэмдгэлж яваад энэхүү аймшигт хэргийн гэрч болно..
залуу хосууд хотын гудмаар азжаргалдаа бялхан алхаж явтал дэргэдүүр нь өнгөрөх
машинтай улс нүднийх нь өмнө дэлбэрнэ. Кино маань ингэж эхлэх ба хамгийн шилдэг
“нээлтийн” сцентэй киноны тоонд ордог ба мөн түүнчлэн эхлэлийн энэхүү урт
үргэлжилсэн, тасралтгүй дагасан (бараг дөрвөн минут) сцен нь кино урлагийн түүхэн дэх хамгийн
аугаа сцений тоонд ордог.. шударга үнэнийг дээдлэгч, үүргээ ухамсарлагч Vargas
хувь тохиолдлоор яг өмнө нь болсон тус хэргийн учрыг олох нь ариун үүргээ гэж
үзэж бал сараа ч хойш тавина.. хоёр улсын хил дээр болсон болохоор Мексик
талаас Vargas, Америкийн талаас алдартай мөрдөгч ахмад Hank орж ирнэ.. Hank бол
гадна талаасаа дур гутам төрхтэй, найгүй архичин байсан тарган бас бүдүүлэг ч
туршлагатай мөрдөгч бөгөөд төд удалгүй Hank хэргийг илрүүлж, хэрэгтэнг олсоноо
зарлана. Баян бизнесмений машинд тэсрэх бөмбөг тавьсан нь илт ба үүнийг түүний
охины найз залуу болох этгээд охинтойн хавсарч шуналын үүднээс хийсэн байна гэж
бат нотлож, хэргийг даруй хаахыг хүснэ. Мексикийн талаас буюу Vargas үүнд
эргэлзэнэ..
машинд бөмбөг тавьсан нь тодорхой боловч хэргийн эзэн нь
тодорхойгүй, баталгаа бүрэн бус гэж үзнэ.. энэ үеэр Vargas-н эхнэрийг Мексикийн
томоохон гэмт хэргийн бүлэглэл Grandi-гийн гэр бүл “оролдож” эхэлнэ.. эхнэрийг
нь янз бүрээр айлгаж, ичээснээр Vargas-г тус хэргээс гаргахыг илт хүснэ..
Vargas Америк ахмадад итгэхгүйн дээр уг хэргийн цаана Grandi-гийн гэр бүл
байгааг олж илрүүлнэ. Цааш нь ухаж төнхөсөөр олон мэдээлэлд хүрэхийн дээр
Hank-н туслах үнэнч цагдааг өөртөө татаж ахмадын талаар олон арвин мэдээлэл олж
авдаг.. ингээд энэ хэргийн цаана үнэндээ Grandi-гийн гэр бүл болон цагдаагийн
ахмад Hank байгааг олно.. ажилдаа хэт улайрсан Vargas шинэхэн эхнэрээ мартаж
орхисноо гэнэт санана.. үзэсгэлэнт Susan-г аль хэдийн Grandi-гийн залуус гартаа
авсан байв.. 40-д оны үед ид мандаж байсан фильм нуар жанраар хийгдсэн тус кино
нуар жанрын классик эриний хамгийн сүүлчийн киноны нэг бөгөөд жилээс жилд нэр
хүнд нь өссөөр нуар жанрын төдийгүй найруулагч Orson Welles-ын шилдэг бүтээлийн
нэг гэгдэх болжээ.. киног аугаа найруулагч Orson Welles найруулж, мөн өөрөө Whit
Masterson-ын “Badge of Evil” хэмээх романыг кино зохиол болгож, туслах дүрд
өөрөө тоглосон байдаг ба түүний бүтээсэн Hank-н дүрийн эртний өш санасан
хийгээд өөрийгөө дөвийлгөн гаргах гэсэн хүсэлдээ автагдсан байдал нь Orson Welles-ын
өөрийнх нь амьдрал болон замналтай адилхан буюу энэ дүр бол хагас намтарчилсан
дүр гэж судлаачид үздэг.. ер нь Orson Welles-ын бүтээсэн ихэнх дүр намтарчилсан
маягтай байдаг, өөрөө ч ийм дүрүүдийг сонгож тоглодог агаад жишээлбэл Kane,
Macbeth, Othell зэрэг дүрүүдийг нь дурдаж болох бөгөөд бүгд өөрийнхөө аварга
бардам занд няцлагдаж дуусдаг.. Sight & Sound сэтгүүл уг киног шилдэгийн
шилдэг жагсаалтынхаа 26-р байрт, TSPDT сайт харин бүх цаг үеийн хамгийн шилдэг
мянган киноны 31-р байрт тус тус жагсаасан бол Америкийн кино хүрээлэн тус
бүтээлийг шилдэг зуун триллер жагсаалтынхаа 64-р байрт эрэмбэлжээ.. нуар жанрыг
сонирхоё, судлая гэвээс энэ бүтээлийг заавал үзэх ёстой ба зөвхөн нуар гэлтгүй
гэмт хэрэгт, сэтгэлзүйн триллер төрөлд аугаа гэгдэж өдгөө кино урлагийн түүхэнд
алтан үсгээр бичигдэх болсон бүтээл бөгөөд хар-цагаан зураглал нь киног улам
тодруулахын дээр дүрүүдийн сэтгэлзүйг гаргаж ирэхэд чухал үүрэгтэй байсан.. киноны
жүжигчдийн бүрэлдэхүүн ланжгар, Orson Welles-ээс гаднаас Charlton Heston, Janet
Leigh, Joseph Calleia болон Marlene Dietrich гэсэн холливуудын том нэрс уг
бүтээлийг үзэх аазгай хөдөлгөнө.. Orson Welles анх энэ кинонд жүжигчиний хувиар
л оролцох гэрээтэй байсан ч жүжигчин Charlton Heston хэн киног найруулахаас
хамаарч тоглох эсэхээ шийдэн гэж продюсерүүдаа шахаж, улмаар Orson Welles-г тус
кинонд тоглохыг мэдэнгүүтээ зөвхөн Orson Welles л киног найруулвал гол дүрийг
авна гэснээр Orson Welles энэ кинонд найруулагчаар ажиллах болсон гэдэг яриа байдаг
ба олон жүжигчин Orson Welles-тэй хамтран ажиллахын төлөө цалингаа бууруулан
тус кинонд нэгдсэн байдаг..
жүжигчин Janet Leigh тус кинонд Orson Welles-тэй хэрхэн
ажилласан талаараа ийнхүү өгүүлжээ: “киноны зураг авалт эхлэхээс хоёр долоо
хоногийн өмнө тэр (Orson Welles) жүжигчидтэйгээ хамт бэлтгэл хийдэг байв, энэ
нь тэр үед энгийн зүйл биш байлаа.. бид ихэнх харилцан яриагаа дахин шинээр
бичдэг байсан нь бас л энгийн хэрэг биш байсан ба тэрээр бүх жүжигчдийн хувь
нэмэрийг кинондоо оруулахыг хүсдэг байв.. маш их хамтын оролцоо, бүтээлч байдал
болон эрч хүчийн үр дүнд уг бүтээл бий болсон.. тэрээр нэг ч агшиныг хоосон
өнгөрүүлэхийг хүсдэггүй, агшин болгоныг ашиглахыг хүсдэг байв”.. киног эзэмшигч
компани тэр үедээ сонирхолгүй гэсэн шалтгаанаар киноны хэсгээс хасч, засч байв,
бүр сүүлд 1998 онд харин Orson Welles-ын эх хувилбараар нь гаргажээ.. сонирхуулахад,
энэ кино Orson Welles-ын холливуудад бүтээсэн сүүлийн ажил байсан ба гарсан 1958
ондоо box-office-оос амжилт ололгүй, дампуурч байж..
НЭМЭЛТ: Хөдөлгөөнт камерийн
зураглалууд, хар дарсан зүүд шиг өнцгүүд болон жүжигчдийн гайхам тоглолт уг
киног Нуар жанрын оргил бүтээлд ойрхон аваачсан. Энэ бол Уэллэсийн таашаадаг нүд
хужирлам, техникийн ур чадвар шаардсан камерийн хөдөлгөөний стандартыг хангасан
кино ба кино зураглаач Рассел Меттийн сүүдэртсэн, ташуу, кино урлагийн хөгжлөөр
дүүрэн эл туйлын экспрессионист кино нуар жанрыг дээд түвшинд хүргэсэн.
Comments
Post a Comment