Завхайчуудын сургууль


Salò, or the 120 Days of Sodom (1975). "Садомазохизм бол хүмүүний мөнхийн шинж; энэ үг Marquis de Sade-ын цаг үед ч, одоо энэ цаг үед ч оршсоор байна.. гэхдээ энэ хамгийн чухал нь биш бөгөөд миний кинон дахь сексийн жинхэнэ утга бол хүч болон субьектуудын хоорондын харилцааны зүйрлэл юм” хэмээн бүх цаг үеийн хамгийн заваан киног бүтээсэн Paolo Pasolini эл киноныхоо секс дүрслэлийг тайлбарласан буй.. Италийн кино найруулагч, жүжгийн зохиолч, яруу найрагч, сэтгүүлч бас жүжигчин гээд есөн шид нь бүрдсэн уран бүтээлч Paolo Pasolini Францын философич Marquis de Sade-ын The 120 Days of Sodom гэх порно романаас сэдэвлэн уг киногоо бүтээжээ.. 

уг кинонд баян, авилгад идэгдсэн дөрвөн либертинист буюу гаж, завхай Италийн фашистууд Salò гэдэг тухайн үед Германы тоглоомын бүгд найрамдах улсынхаа эзэмшил газарт найман өсвөр насны хүүхдүүдийг дөрвөн сарын турш бие болон оюун санааны хувьд садистаар тамлаж, хүчирхийлж, эцэст нь хөнөөж буй тухай өгүүлнэ.. кино дөрвөн бүлгээс бүрдэнэ, энэ нь Дантегийн тэнгэрлэг туульс зохиолоос санаа авсан гэдэг бол мөн Э. Паунд, Ницше болон М. Пруст зэрэг зохиолчдоос иш татдаг..
киноны ухвар санаа бол авилгажсан улс төр, хэрэглээний дон, капитализм, нихилизм, ёс суртахуун, эрх мэдлээ урвуулан ашиглах, нийгмийн дарвинизм, садизм, бэлгийн амьдрал, фашизм зэрэг маш олон сэдэв хөнджээ.. Paolo Pasolini кино зохиол дээрээ Sergio Citti гэгч кино зохиолчтой хамтран ажилласан ба Marquis de Sade-ын эх зохиолын үйл явдал арваннаймдугаар зуунд өрнөдөг бол Paolo Pasolini киноныхоо үйл явдлыг дөчин дөрвөн оны Benito Mussolini-ын дарангуйллын сүүл үед болж байгаагаар дүрсэлсэн бөгөөд Benito Mussolini-ын засгийн газар дөчин гурван он хүртэл Salò гэдэг хотод байршиж байснаас гадна Paolo Pasolini-ын ах уг хотод үхсэн учраас тэрээр Salò-г онцолжээ.. кинон дээрх тамлалт, хүчирхийллийг хэрхэн авсан талаар бараг мэдээлэл байдаггүй, мөн энэ талаар кино багийнхан тун бага ярьсан байдаг ажээ.. киноны бас нэг санаа бол барууны соёл хийгээд Марксизмын нүдээр оршоогүй түүхийг харуулахад оршино.. 

 Paolo Pasolini уг нь энэ киногоо оруулаад "Үхлийн" трилоги хийхээр төлөвлөж байж, энэ гурамсан бүтээл түүний өмнөх симбол болон романтикаар дүүрэн "Амьдралын" трилогийн эсрэгцэл болж гарах ёстой байсан ч уг киногоо нээлтээ хийсэн гурван долоо хоногийн дараа тэрээр бусдын гарт зэрлэгээр алуулсан ба хэрэв энэ трилоги бүтсэн бол гэж бодохоос аймаар.. 1975 онд Ром хотын ойролцоох далайн эрэгээс Paolo Pasolini-ын зэрэмдэглүүлсэн цогцос олдсон, шинжилгээгээр түүнийг тамлаж алчихаад дараа нь хүүрийг нь шатаасан болох нь тогтоогдсон ба уг аллагын төрх байдал мафийн өшөө авалт шиг байв.. 17 настай хулгайч Giuseppe (Pino) Pelosi гэгч Paolo Pasolini-г алсанаа хүлээв, кино зураг авалтын үеэр зарим хальс хулгайлагдсан агаад Paolo Pasolini энэ алдсан хальсаа авах гэж яваад алагдсан гэх таамаг байдаг бөгөөд хожим энэ Pelosi мэдүүлгээсээ буцаж Paolo Pasolini-г алахад надаас гадна гурван хүн байсан, тэд түүнийг өмхий коммунист гээд алсан гэж мэдүүлсэн хэдий ч одоо хүртэл энэ хэрэг шийдэгдээгүй байсаар.. кино мэдээжээр олон улс оронд шууд хориглогдож, зарим газар олон жилийн хориг тавиулсан бөгөөд одоо ч зарим улсад хориотой хэвээрээ байна.. 

Michael Haneke, Gaspar Noé, Rainer Werner Fassbinder болон John Waters зэрэг хүнд гарууд эл бүтээлийг дээдэлдэгээ нуудаггүй бол “Salo бол төгс кино..бузар булайг ухаалгаар ашигласан ба порно киноны хүчийг харуулсан” хэмээн John Waters хэлсэн буй.. The Village Voice сэтгүүл хорьдугаар зууны хамгийн шилдэг кино жагсаалтынхаа 89-р байрт жагсаасан байхад Чикагогийн кино шүүмжлэгчдийн холбоо хамгийн аймшигтай кино жагсаалтынхаа 65-р байрт эрэмбэлсэн ба нэрт кино шүүмжлэгч Roger Ebert уг киноны Laserdisc-г эзэмшиж байсан ч хэзээч үзээгүй байсаар үхжээ, магадгүй үзэх зүрх хүрээгүй болов уу.. уг киноны цөм нь анус ба өгүүлэмж нь содоми буюу хүн хүнтэйгээ юмуу хүн амьтантай хийх аман болон анал сексийн үйл явцыг төвөө болгон тойрон эргэлдэх бөгөөд Paolo Pasolini уг киноныхоо хэлбэр маяг болон сэдэвчилсэн байдал нь ДАДА гоо зүй хийгээд гаж дур тачаалын динамик хоорондын холбоосоор тэмдэглэгдэнэ гэж судлаачид онцолсон буй.. уг киног үзэхэд маш хүнд боловч энэ байгаагаараа л чухал бүтээл ба энэхүү арт филмын хөгжмийг Paolo Pasolini-ын найз суут Ennio Morricone бичжээ..

НЭМЭЛТ: Найруулагч Пасолини киногоо дөрвөн өөр төгсгөлтэй байхаар хийжээ. Нэгдүгээрт; "Би чамд хайртай" гэсэн улаан туг салхинд хийсч байхаар байж, гэвч найруулагч маань хэтэрхий "ямбатай" гэж үзээд орхиж. Хоёрдугаарт: гол дүрийн дөрвөөс гадна бусад бүр жүжигчид болон кино багийнхан Виллагийн улаан тугаар чимэглэсэн өрөөнд галзуу бүжиг хийж байгаагаар хийгдсэн ч Пасолиний үүнийг замбараагүй, сэтгэлд хүрээгүй гээд больсон аж. Дараагийн хувилбар буюу зөвхөн гар бичвэрт байсан хэсэгт дөрвөн эрхэм хийсэн хэргүүдийнхээ дараа ёс суртахууны яриа үүсгэж буй хэсэг байхаар байжээ. Эцэст нь, буюу төгсгөлд Пасолиний бүжгийг аллагатай нэгтгэсэн. Уг кинонд судлаачид, шүүмжлэгчид болон бусад хүмүүс хүчирхийлэл, түүх, нийгэм-улс төрийн сэдвүүдийг нэгтгэн анализ хийсээр иржээ. Киноны гол цөм анус бөгөөд өгүүлэмж нь содом буюу анал сексийг тойрон эргэлддэг аж. Кинонд сексийн ганц ч сцэн баталгаатай гардаггүй; өөрөөр хэлбэл нэг либертин этгээд хохирогчдоо хүрч очоод анал сексийн үйлдлийг хийх хүртэл сексийн тодорхой сцен байдаггүй. Пасолинигийн кино нь Садын зохиол дахь түүхийн дарааллыг багасгасанаар Либертинүүдийн үйлддэг садист үйлдлүүдийг тэнцвэржүүлжээ. Орчин үеийн хэрэглээнд хэт автсан нийгмийг Пасолини эл бүтээлээрээ шүүмжилсэн юм. 

Энэ киног ерөнхийдөө симболик бүтээл гэж үзэж болно; орчин үеийн нийгэм, капитализм, нэн ялангуяа хэт их хэрэглээний зүйрлэл; өөрөөр хэлбэл эрх мэдэл хүмүүсийг новш болгодог (зар сурталчилгаа, худалдааны зах зээл гэх мэт) ба үүнийг Эсэргүүцэгчид үхдэг бол хүмүүсийн дийлэнх нь хүлцэнгүй захирагдаж, дагадаг агаад харин цөөхөн нь эрх баригчидтай хамтран ажилладаг ийм системийг дайрч шүүмжилсэн юм, Пасолини энэ зүйрлэлт киногоороо. Кинонд хохирогчид буюу хоригдлууд фашист Итали, нацист Германчуудтай адилхан дарангуйлагчдын өтгөн шингэнийг иддэг. Пасолини орчин үеийн нийгмийн масс хэрэглээг жигшин үздэг байсан тул ийм жигшим хэсгийг зориуд үзүүлсэн ба хэрэглээний үзэл онол, ялангуяа боловсруулсан хүнсний хүнд хортой, үүнийг идэгч нэгэн баас шээс идэж буйгаас ялгаагүй гэж харуулахыг зорьсон аж. Пасолини сонгодог гоо сайхан, бие махбодийг тэжээдэг зохист сайхан хоол хүнсийг таашаагч байсан ба орчин үеийн ертөнцийг гажуу буруу, замнаж ирсэн бүхнийг зэвүүцэн үздэг хүн байжээ. Энэ бол фашизм ба хэрэглээний нийгмийг шүүмжилсэн кино юм.


Comments